Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн
өдрийг “Билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн
тэргүүн сарын шинийн нэгний өдөр” хэмээсэн эрдэмтэн, судлаачдын судалгааг иш
үндэс болгон тогтоосон болно. Эл өдрийг “МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР” хэмээн
нэрийдэж, бүх нийтээр ёслон тэмдэглэж байхаар тогтоод эдүгээ долоон оны нүүрийг
үзэж байна.
Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 856
жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан чансаа өндөр шилдэг 128 бөхийн уламжлалт
барилдаан /2018.11.08/ болов.
Анхны барилдаан /2012.11.13/-д 256 бөх уран
мэхийн уралдуулахад улсын заан Ч.Санжаадамба /у.ав/ түрүүлж, улсын харцага
Ц.Содномдорж /у.ар/ үзүүрлэн, улсын арслан Г.Эрхэмбаяр /у.ав/, П.Бүрэнтөгс нар
их шөвөгт шалгарч байсан бол хоёр дахь удаагийн шилдэг 128 бөхийн барилдаан
/2013.11.04/-д улсын заан Ч.Санжаадамба /у.ав/ хоёр дахь түрүүгээ хүртэж, улсын
аварга С.Мөнхбат үзүүрлэн, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Ө.Бат-Орших
/у.г/ нар их шөвөгт; гурав
дахь удаагийн барилдаан /2014.11.23/-д улсын харцага Ө.Бат-Орших /у.г/ түрүүлж,
улсын аварга С.Мөнхбат хоёр дахь удаагаа үзүүрлэн, улсын гарди Б.Гончигдамба,
улсын харцага Ц.Содномдорж /у.ар/ нар их шөвөгт; дөрөв дэх удаагийн барилдаан
/2015.11.12/-д улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын начин Л.Цэрэнтогтох
/өсөх идэр/ үзүүрлэн, улсын заан Б.Батмөнх, аймгийн арслан Ч.Хөхчирэнгэр /у.н/
нар их шөвөгт; тав дахь
удаагийн барилдаан /2016.10.31/-д улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж,
улсын начин Э.Даш үзүүрлэн, улсын гарди Б.Гончигдамба, улсын өсөх идэр, өрнөн
дэлгэрэх начин Э.Энхбат нар тус тус шөвгөрч байв.
Харин зургаа дахь удаагийн буюу өнгөрсөн
жилийн барилдаан /2017.11.19/-д улсын гарди Н.Ганбаатар түрүүлж, улсын начин Э.Даш
хоёр дахь удаагаа үзүүрлэн, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтох
нар шөвгөрсөн бол өнөө жилийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой шилдэг,
чансаа өндөр 128 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин
өрсөлдөхөд:
Дөрвийн даваа:
1. у.ав
Н.Батсуурь – а.а Б.Түмэндэмбэрэл
2. у.ар
П.Бүрэнтөгс – а.х.а О.Гантулга
3. у.ар
Э.Оюунболд – у.н Д.Цэрэнтогтох
4. у.ар Ц.Содномдорж – у.н Д.Анар
5. у.г
Б.Гончигдамба – у.н Бо.Батжаргал
6. у.х
Б.Бат-Өлзий – у.н Б.Сангисүрэн
7. у.х Х.Гантулга – у.х О.Хангай
8. у.х Д.Бат-Эрдэнэ – у.х М.Бадарч
Тавын даваа:
1. у.ав Н.Батсуурь – у.н Д.Анар
2. у.ар П.Бүрэнтөгс – у.г Б.Гончигдамба
3. у.ар Э.Оюунболд – у.х М.Бадарч
4. у.х
Б.Бат-Өлзий – у.х О.Хангай
Зургаагийн даваа:
1. у.г Б.Гончигдамба – у.н Д.Анар
2. у.х
Б.Бат-Өлзий – у.х М.Бадарч
Долоогийн даваа:
1. у.х Б.Бат-Өлзий – у.н Д.Анар
No comments:
Post a Comment