Их спорт

jalkhanz.bblog.mn /Ялгуусны харшийн орой/-д өмнө нийтлэгдсэн.   
2008-08-13 15:55:08

Хэдхэн хормын өмнө МУГТ, үндэсний шигшээ багийн тамирчин ОТРЯДЫН ГҮНДЭГМАА спорт гар бууны 25 метрын төрөлд "ОЛИМПИЙН МӨНГӨН МЕДАЛЬ" хүртлээ.
Энэ төрөлд урд хөрш БНХАУ-ын тамирчин Chen Ying /208,4/ 793,4 оноогоор 1-р байр, манай тамирчин /202,2/ 792,2 оноогор 2-р байр, харин 3-р байрт "Барселона-92" олимпийн 25 наадмын спорт гар бууны дасгалд 584 оноогоор хүрэл медаль хүртэж асан МУГТ, Герман улсын иргэн Д.Мөнхбаяр  /202,2/ 789,2 оноогоор орлоо. Тэрээр ийнхүү олимпийн хүрэл медалиа ихэрлүүлж чадлаа.
МУГТ О.Гүндэгмаа 2005 онд Италын Милан хотод болсон дэлхийн цомын тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд түрүүлж Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд олимпийн эрхээ авч байсан түүхтэй. Энэ удаад "Бээжин-2008" зуны олимпийн 29-р наадамд Монголын баг тамирчдаас мөн л анхлан медальд хүрлээ. Ингэснээрээ олимпийн 6 дахь мөнгөн медалийг эх орондоо авчирч байгаа нь энэ ээ.
Спортод бие сэтгэл, амьдралаа зориулж, нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн гавьяатыг маань олимпийн дэвжээ, Монголын хөх тэнгэр ивээлээ. 4 олимп /1996, 2000, 2004/ дараалан оролцож байж энэ алдарт сая хүрлээ. Дахин баяр хүргэе ээ... Энэ бол гайхамшиг юм аа...
Олимп дуусах болоогүй байна аа. Манай баг тамирчид үүнээс илүү их амжилтыг үзүүлж чадна аа. Монголын баг тамирчдаа дэмжээд л, дээлийн захыг нь мушгиад л, идээний дээжээ өргөөд л, залбираад л байя даа МОНГОЛЧУУДАА...
 
2008-08-14 20:39:02

Жүдо бөхийн -100 кг-ыг жинд оролцсон ОУХМ, Үндэсний бөхийн аймгийн арслан, Булган аймгийн Сайхан сумын хүү Найдангийн ТҮВШИНБАЯР Монгол түмний хүсэн хүлээсэн "ОЛИМПИЙН АЛТАН МЕДАЛЬ"-ийг хүртэж Монгол зон олныг баярлууллаа.
Иийхүү Чингисын Монголын үр сад Бээжингийн тэнгэрт төрийн алтан соёмбот далбаагаа намируулж, төрийнхөө дууллыг эгшиглүүллээ.
Булган сүүлтэй гавьяат О.Гүндэгмаагийн араас олон олон олимпийн медальтан, тэр дундаа "ОЛИМПИЙН АВАРГА" дахин төрөхийн ерөөл өргөе.

Бээжингийн олимпийн алтан медальт тамирчин 
ОУХМ НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР
         Н.ТҮВШИНБАЯРТАА БАЯР ХҮРГЭЕ ЭЭ МОНГОЛЧУУДАА....

2008-08-24 18:00:21

Хүн төрөлхийтний их наадам зуны олимпийн 29-р наадмаас Монголын боксчид нэг алт, нэг мөнгөн медаль хүртлээ. Монголын боксчидоос өмнө нь Нэргүйн ЭНХБАТ /Сөүл-1988, 60кг/, Намжилын БАЯРСАЙХАН /Барселона-1992, 60кг/ нар тус тус хүрэл медаль хүртэж байсан түүхтэй билээ.
Харин энэ удаад 48кг-ын жинд тоглосон Ази тивийн АШТ-ний аварга, ОУХМ Пүрэвдоржийн СЭРДАМБА хүрэл медалийн төлөө Тайланд, мөнгөн медалийн төлөө Кубийн тамирчныг тус бүр хожиж аваргын төлөө тоглох эрх авсан. Аваргын төлөө БНХАУ-ын тамирчин, дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт Зоу Шимингтэй тоглосон боловч.....
Азийн аваргаар манай тамирчин Зоу шиминг ялж аварга болж байсан билээ... МОНГОЛЫН БОКСЧИДООС ЭХ ОРОНДОО ОЛИМПИЙН АНХНЫ МӨНГӨН МЕДАЛИЙГ АВЧИРЧ ЧАДЛАА...
54кг-ын жинд тоглосон ДАШТ-ний мөнгөн медальт, МУГТ Энхбатын БАДАР-УУГАН Ботсвана, Молдав, Кубийн /16:5/ тамирчдийг онооны илт давуугаар буулган авч МОНГОЛЫН БОКСЧИДООС ЭХ ОРОНДОО ОЛИМПИЙН АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРЧ ЧАДЛАА...

ИЙНХҮҮ БИДНИЙ ХҮСЭН ХҮЛЭЭСЭН ОЛИМПИЙН АВАРГА МААНЬ ИРЛЭЭ, ИРЭХДЭЭ ИХЭРЛЭЖ ИРЛЭЭ...
28 ЖИЛ ТАСРААД БАЙСАН МӨНГӨН МЕДАЛЬ ИРЛЭЭ, ИРЭХДЭЭ МӨН Л ИХЭРЛЭЖ ИРЛЭЭ...
Ийнхүү Монгол улс маань Олимпид оролцсон 204 орноос медалийн чанараараа 31-д, Азидаа 5-рт орж, түүхэн дээд амжилтыг тогтоолоо...


2008-08-15 07:59:09
Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлигаа буулгаж /№236, 237/ Бээжингийн олимпоос АЛТАН МЕДАЛЬ хүртэж монгол түмнээ баярлуулсан ОУХМ Найдангийн ТҮВШИНБАЯРТ Монгол Улсын Гавьяат Тамирчин, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цол хүртээлээ.
Ийнхүү Булган хангай нутгаас залуухан гавьяат, хөдөлмөрийн баатар цолтон төрлөө.
Тэртээ 1981.03.22-нд Малчин ардын хүү сансарт нисч дэлхий дахинаа Монголын нэр цуурайтаж, Монгол зон олон баярлаж байсан цаг түүх болон үлджээ. Энэ хүүг мөн л Булган хангай өлгийдөн авсан. Мэдээж энэ хүү бол Монгол улсын баатар Жүгдэрдимэдийн ГҮРРАГЧАА.
Харин эдүгээ Малчин ардын хүү ОЛИМПИЙН АВАРГА БОЛОО...
Анхдагч бүхэн Булган хангай нутгаас төрөн гардаг түүхэн уламжлал нэгэнт тогтжээ. Булган хангай нутгийхандаа баяр хүргэе.
Тэмээ өргөдөг хэмээн алдаршсан Монгол улсын хурц арслан Бямбын Жамьяандорж гуайн нутгийн хүү ОЛИМПИЙН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР маань араасаа олон олон олимпийн аваргыг дагуулах болтугай.
 
  АЛДРЫН ДАВЦАН:
1. АЛТ: MGL Найдангийн Түвшинбаяр
2. МӨНГӨ: KAZ Askhat Zhitkeyev
3. ХҮРЭЛ: AZE Movlud Miraliyev
3. ХҮРЭЛ: NED Henk Grol

2008-08-25 18:37:18
 Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ "Бээжин-2008" зуны олимпийн 29-р наадмын боксын 54кг-ын жингийн аварга Энхбатын БАДАР-УУГАН

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУГТ "Бээжин-2008" зуны олимпийн 29-р наадмын буудлагын спорт гар бууны 25м-ийн 
мөнгөн медальт Отрядын ГҮНДЭГМАА

Монгол Улсын Гавьяат Тамирчин "Бээжин-2008" зуны олимпийн 29-р наадмын боксын 48кг-ын жингийн мөнгөн медальт Пүрэвпоржийн СЭРДАМБА
  
Медалийн буухиа тасрах учиргүй... 
Монголын тамирчдын ЯРУУ АЛДАР бадартугай.