ЗАОЗХолбоо



Бид, нэр холбогдох тавилан төгс
           Буурал намрын хяруу
Бид, буцах гунигийн зөн тээгээгүй
                       Жигүүрээ дэлгэсэн ангаахай
Бид, ирэх хаврын хур хүлээгээгүй
                       Дэлбээгээ нээсэн яргуй
Бид, буурал уулын мэлмийд торнисон
                       Үхэж нөхөрлөх зүрхэс
Бид, бурхны өмнө сөхрөх тавилангүй
                  Нутаг шүтээнт үрс...
            /MD: 2005.12.12/


*** *** ***

Завхан Аймгийн Оюутан Залуучуудын Холбоо /ЗАОЗХ/ нь 2002.12.12-нд байгуулагдсан. Улаанбаатар хотноо суралцаж байсан нутгийн оюутнуудын санаачлагаар байгуулагдсан бөгөөд анхдугаар чуулганд 413 оюутан, залуус оролцож байв. 

ЗАОЗХ-ноос зохион байгуулж асан олон олон уламжлалт арга хэмжээнүүд бий. Үүнд:
1. "Зүүдэнд уяатай Завхан нутаг мину" оюутны спортын наадам /УБ хотод зохион байгуулдаг/
2. "Зүүдэнд уяатай Завхан нутаг мину" сурагчдын спортын наадам /Завхан аймагт зохион байгуулдаг/
3.  "Зүүдэнд уяатай Завхан нутаг мину" снукер биллъярдын  АШТ /УБ хотод ажиллаж амьдардаг Завхан аймгийн уугуул иргэд оролцдог/
4. "Цасан-Оргил" оны шилдэг оюутан шалгаруулах сүлд модны наадам /УБ хотноо суралцаж буй их, дээд сургууль, коллежийн оюутнууд хамрагддаг/ 

ЗАОЗХ-ны анхны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн:

Овог нэр
Үндсэн захиргаа
Сурч буй сургууль
Тайлбар
1 С.Мөнхтөр
Идэр
МУИС-ийг төгссөн
Тэргүүн, СБД-ийн Төрийн сангийн хэлтсийн дарга
2 Г.Мөнхнасан
Эрдэнэхайрхан
МУИС-НШУС
Ерөнхий нарийн бичгийн дарга
3 Г.Мягмарсүрэн
Алдархаан
МУИС-НШУС
Ажлын албаны дарга, дэд тэргүүн
4 Ж.Мөнхдэлгэр
Завханмандал
МУИС-НШУС
УЗ-ийн гишүүн
5 Г.Дашдаваа
Эрдэнэхайрхан
ЭМШУИС
УЗ-ийн гишүүн
6 Б.Энхдолгион
Тосонцэнгэл
МУИС-ЭЗС
УЗ-ийн гишүүн
7 Б.Норов
Улиастай
МУИС-НШУС
УЗ-ийн гишүүн
8 О.Хичээнгүй
Тосонцэнгэл
МУИС
УЗ-ийн гишүүн
9 н.Баярсайхан
Баянхайрхан
МУБИС
УЗ-ийн гишүүн
10 н.Байгалмаа
Улиастай
СЭЗДС
УЗ-ийн гишүүн
11 н.Отгонрагчаа
Тэс
МУИС-НШУС
УЗ-ийн гишүүн
12 Г.Ганзориг
Тэс
МУИС-НШУС
ХЗ-ийн дарга
13 А.Батхуяг
Улиастай
ИЗИС
ХЗ-ийн гишүүн
14 Ч.Хаш-Эрдэнэ
Улиастай
МУИС-НШУС
ХЗ-ийн гишүүн



Эдүгээ ЗАОЗХ шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр “Завханы хөгжилд Завханы залуус” уриатайгаар үйл ажиллагаагаа шинэлэг байдлаар эхлүүлээд байна.

Энд ЗАОЗХ-ны мэдээлэл бичигдэх болно.