Sunday, May 29, 2016

“Аваргуудын баяр”-т Аваргууд түрүү булаалдав

Монгол улсад нисэх хүчний салбар үүсэн байгуулагдсаны 91 жилийн ой, Монгол улсын Аварга цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан /2016.05.29/ болов.

Өнгөрсөн жилийн барилдаан /2015.05.25/-д улсын аварга Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын харцага Ц.Содномдорж үзүүрлэн, улсын гарди Б.Гончигдамба, улсын заан Б.Соронзонболд нар их шөвөгт шалгаран барилдаж байв.

Харин 18 дахь жилдээ болж буй өнөө жилийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Э.Оюунболд, улсын гарди Ш.Жаргалсайхан, улсын заан Ч.Санжаадамба, Д.Баасандорж, Т.Санчир, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Хилчин СХ, ХЦ-ийн 0311-р анги, “Алтай Ресурс” ХХК-ийн бөх улсын аварга Сүхбаатарын МӨНХБАТ

Үзүүр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Ноёд групп, “Мондэ” ХХК-ийн бөх улсын аварга Гунаажавын ЭРХЭМБАЯР

Их шөвөгт: Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, ЧД-ийн ЦХ, Шинэ Азиа майнинг групп-ын бөх улсын гарди Ширбазарын ЖАРГАЛСАЙХАН; Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Голден хаммер” ХХК-ийн бөх улсын заан Батзоригийн БАТМӨНХ нар шалгарав.
Дөрвийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.з Ч.Эрдэнэсайхан
2. у.ав Г.Эрхэмбаяр – а.а Х.Гантулга
3. у.ар Х.Мөнхбаатар – а.а Э.Ванданцэрэн
4. у.ар Э.Оюунболд – а.а А.Давааням
5. у.г Ш.Жаргалсайхан – а.а М.Эркебулан
6. у.з Ч.Санжаадамба – а.а Б.Бат-Өлзий
7. у.з Д.Баасандорж – а.а Д.Анар
8. у.з Т.Санчир – а.х.а О.Гантулга
9. у.з Б.Батмөнх – а.х.а Д.Цэвэлсодном
10. у.х Ө.Бат-Оршиха.х.а Ш.Мөнгөнбаатар
11. у.х Т.Өсөх-Ирээдүй – у.н Ч.Батчулуун
12. у.х Н.Батзаяа – у.н С.Батсуурь
13. у.н Э.Энхбат – у.н М.Эрдэнэбат
14. у.н И.Ёндонсамбуу – у.н Ч.Баянмөнх
Даян аварга Н.Жамъянгийн нэрэмжит улсын цолонд ойрхон бөхийн шагналыг Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Эко констракшн” ХХК-ийн бөх аймгийн арслан Эрдэнэцогтын Ванданцэрэн; уран барилдаант улсын аварга Ч.Бээжингийн нэрэмжит "Уран мэх" шагналыг Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, “Од групп”-ын бөх улсын харцага Нямаагийн БАТЗАЯА нар тус тус хүртэв.

Тавын даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.х.а О.Гантулга
2. у.ав Г.Эрхэмбаяру.н И.Ёндонсамбуу
3. у.г Ш.Жаргалсайхану.н С.Батсуурь
4. у.з Ч.Санжаадамбау.н Ч.Батчулуун
5. у.з Д.Баасандорж – а.а А.Давааням
6. у.з Б.Батмөнх – а.а Э.Ванданцэрэн
7. у.х Ө.Бат-Орших – у.н Э.Энхбат

Зургаагийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – Гоц мөргөв
2. у.ав Г.Эрхэмбаяру.н Э.Энхбат
3. у.г Ш.Жаргалсайхан – у.з Д.Баасандорж
4. у.з Ч.Санжаадамба – у.з Б.Батмөнх

Долоогийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – у.г Ш.Жаргалсайхан
2. у.ав Г.Эрхэмбаяр – у.з Б.Батмөнх

Наймын даваа:
1. у.ав С.Мөнхбат – у.ав Г.Эрхэмбаяр

1 comment:

  1. Сайхан зурагнууд нэмлээ. Зураг нийтэлсэн хүмүүст талархлаа

    ReplyDelete