Миний ертөнц


/ЗУРГИЙН ТАЙЛБАР: 
1,2: "Манцуйтай тамирчин" телевизийн зураг авалтын үеэр... /2010.04.13/   
3: Гэртээ (Нэгэн өхөөрдөм агшин) 
4: Бурхан багшийн цэцэрлэгт 
5: Цагаан сараар... Завхан, Алдархаан сум, Өвөөгийндөө 
6: Хөвсгөл, Рашаант сумын нутаг, түр үдлээд хөдлөх зуурт...   
7: Завхан, Алдархаан сум, Өвөөгийнхөө Машин дээр зогсож байгаа нь...   
8: Хөвсгөл, Мөрөн сум, Дэлгэр мөрөнд (Өвөөгийндөө байх үедээ).../ 


ААВЫН БУРХАНД... 

Адуун сүлдэт Анжгайн
Өвгөн мод ургасаар л
Аавын бурхан Есүгэн
Мөчир нэмж ургалаа 
            Хайраас минь бүрэлдэж
            Сэтгэлээс минь цэцэглэсэн үр минь
            Хүслээс минь үндэслэж
            Зүрхнээс минь дэлбээлсэн охин минь
Аав ээжийн шүтээн
Алаг нүдэн үр минь
Азын тавиланд минь заяасан
Мөнхийн наран охин минь
            Цагаан сэтгэлт удмын
            Үргэлжлэл болсон үр минь
            Цаст ууландаа эрхэлсэн
            Цагаан сэмбэрүү охин минь 
Адуун сүлдэт Анжгайн
Өвгөн мод ургасаар л
Аавын бурхан Есүгэн
Мөчир нэмж ургалаа 
Зохиогч: Миний найз MD /"Манцуйтай тамирчин"  
телевизийн нэвтрүүлэгт зориулан бичүүлвэй/