Байгалийн үзэсгэлэн

"ИХ ДАЯН" Завхан аймгийн Алдархаан сумын Богдын гол багийн нутаг


2009-02-20 14:25:02

Завхан аймгийн Отгон, Алдархаан сумдын нутагт орших Хангай нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан уул. Далайн түвшнээс дээш 4021м.
Монгол оронд бурханы шашин гурвантаа дэлгэрч, монгол хөрсөнд, монголын гэх өнгө аястайгаар шимлэн хөгжиж ирсэн. Ингэхдээ: Сүр ихт, хүч чадлын бэлгэдэл ОЧИРВААНЬ бурханыг Халх түмний шүтээн нь хэмээн нэрийджээ. Их Эзэн Богд Чингис хааныг Очирваань бурханы хувилсан хойд дүр ч хэмээдэг. Харин Очирваань бурханы орших орон нь Отгонтэнгэр уул юм. Иймийн учир "Богд Очирваань Отгонтэнгэр хайрхан" хэмээдэг билээ.
Тодруулахул, Түвдүүд Энэрэл, нигүүлсэлийн бэлгэдэл Жансайраг бурханыг гол шүтээнээ хэмээж, хувилсан дүр нь Далай багшийг гэлцдэг. Хятадууд Эрдэм мэдлэг, оюуны бэлгэдэл Манзушир бурханыг гол шүтээнээ хэмээж, орших орныг нь Утай хэмээдэгтэй агаар нэгэн юм.
Богд хайрханыг бүр эрт үеэс шүтэж, идээний дээжээ өргөн сүслэж,  тайллага үйлдэж байсан байна. 1779 оноос эхлэн тайж, тахих ёслол хийгдэж эхэлжээ. Энэ уламжлал Богд хаан, Олноо өргөгдсөн Монгол улсын үе хүртэл хийгдэж байв. Харин Ардын засгийн үеэс эрч нь саарсаар бүр тасарсан байна.
Шинэ нийгэмд шилжсэний хойтод нутгийн олон түмэн хүсэлт гаргасны дагууд 1995 онд МУ-ын ерөнхийлөгч П.Очирбат зарлигаан буулгаж 4 жил тутамд нэг удаа төрийн ёслол, хүндэтгэлийн дагууд Монгол зон бүгдээр тайж, тахиж байхаар болсон билээ...
Богд хайрханы мөнх цасны доод хормойд үзэсгэлэнт Бадархундага нуур оршдог. Мөн Буянт тэргүүтэн олон голууд, Алтан элс, ойр орчмын сүрлэг сайхан уулс гээд байгалийн үзэмж, төгс төгөлдрийн гоо үзэсгэлэн нэгэн дор цогцолсон байдаг.


Зургийг: Хувийн болон бусад хүмүүсийн зургаас: