Friday, November 09, 2018

Завхан аймгийн “Даян мэргэн” харваачдын холбооны ээлжит хурал болж, шинэ тэргүүн, тэргүүлэгчид сонгогдов...

Завхан аймгийн “Даян мэргэн” харваачдын холбооны ээлжит хурал өнөөдөр /2018-11-09/ болов.

Тус холбоо нь 2012 онд байгуулагдсан бөгөөд анхны тэргүүнээр Төгс буянт Жавхлант хийдийн хамба ламтан, Гэвш, Аймгийн гоц мэргэн С.Баяндорж, хоёр дахь тэргүүнээр Аймгийн гоц мэргэн Б.Гансүх нар ажиллаж байв.

Энэ удаагийн ээлжит хуралд 31 төлөөлөгч оролцсон бөгөөд Холбооны шинэ тэргүүн, тэргүүлэгчдийг сонгож, батламжлав. Тэргүүнээр Г.Мягмарсүрэн /Аймгийн ГБХЗХГ-ын дарга/, Тэргүүлэгч гишүүдээр Б.Алтангэрэл /ХЖТеатр/, С.Базаргүрэв /Аймгийн гоц мэргэн/, Ц.Доржсүрэн /Аймгийн гоц мэргэн/, Э.Маргад-Эрдэнэ /Эрдэнэхайрхан сум/ нар сонгогдов.

Холбооны шинэ удирдлага Анхны тэргүүлэгчдийн хурлаа зохион байгуулж, “ОНЫ ОТГО ХАРВАА”-г 2018 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулж, нэгэн жилийн ажлаа дүгнэн ярилцаж, ирэх оны ажлаа төлөвлөн хэлэлцэх товыг тогтов.

Эл өдөр: Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 856 жил, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Завхан аймгийн “Даян мэргэн” харваачдын холбооны нэрэмжит Өвлийн улирлын Нээлтийн тэмцээнийг зохион байгуулав. 
Багийн харваанд Эрдэнэхайрхан баг тэргүүлж, Зэндмэнэ баг удаалав. Харин Цуваа харваанд Аймгийн гоц мэргэн Б.Эрдэнэцогт тэргүүлж, Аймгийн дэд мэргэн С.Бадарч, Э.Маргад-Эрдэнэ нар удаалав.

Монгол түмний гайхамшигт өв соёл, “Тэнгэрлэг наадгай-Шагайн харваа”-г сурталчилан таниулах, дэлгэрүүлэн хөгжүүлэх үйлсэд цугаар олон Та бүхнийг хамтран ажиллахыг урья.
Далай олны үйлс бадрангуй, хийморь өөдөө байг...

ЗАВХАН АЙМГИЙН “ДАЯН МЭРГЭН” ХАРВААЧДЫН ХОЛБОО

No comments:

Post a Comment