Saturday, February 25, 2017

Сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал Тахиа жилийн сар шинийн баярт зориулсан АЦЦБЗБ-ийн уламжлалт барилдаан /2017.02.24/ болов. Энэхүү барилдааныг Зүүн хүрээ Дашчойлин хийдтэй хамтран “Майдар бурхны авшиг түгээх баяр” нэртэйгээр зохион байгуулдаг билээ.  

Барилдааны түүхийг эргэн харахул: 2005 онд буюу анхны барилдаанд а.а Н.Ганбаатар /у.г/ түрүүлж, а.а Ш.Тогтохбаяр /у.н/ үзүүрлэж байв. 2006, 2007 онд а.а Ш.Жаргалсайхан /у.г/ дараалан түрүүлж а.а М.Өсөхбаяр /у.з/, а.а Б.Золбаяр нар үзүүрт; 2008 онд а.а С.Идэрсүрэн түрүүлж, а.а Ш.Жаргалсайхан /у.г/ үзүүрт; 2009 онд ц.х.а А.Бямбажав /у.х/ түрүүлж, а.з С.Мөнхбат /у.ав/ үзүүрт; 2010 онд ц.х.а Ч.Санжаадамба /у.ав/ түрүүлж, ц.х.а А.Бямбажав /у.х/ үзүүрт; 2011 онд а.а П.Бүрэнтөгс /у.ар/ түрүүлж, а.а Ш.Жаргалсайхан /у.г/ үзүүрт; 2012 онд а.а Б.Суманчулуун түрүүлж, а.х.а Р.Пүрэвдагва /у.ар/ үзүүрт; 2013 онд а.а Л.Цэрэнтогтох /у.ө.и.н/ түрүүлж, а.а Б.Баатарцол /у.н/ үзүүрт; 2014 онд а.х.а Ч.Батчулуун /у.н/ түрүүлж, а.а Б.Суманчулуун үзүүрт; 2015 онд а.х.а Ш.Мөнгөнбаатар түрүүлж, а.а Ч.Ганзориг /у.н/ үзүүрт; харин өнгөрөгч он /2016/-д а.х.а Ш.Мөнгөнбаатар дахин түрүүлж, а.а М.Бадарч үзүүрлэсэн амжилтыг тус тус үзүүлээд байгаа болно.

Өнөө жилийн барилдаанд аймгийн хурц арслан Б.Номиндалай, Ш.Мөнгөнбаатар, Б.Эрдэнэхүү, Д.Цэвэлсодном, Н.Золбоо, Г.Ганням, О.Гантулга нарын тэргүүтэй хүчит 240 бөх ухаан бодол, ур чадвар, уран мэх, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Их Богд” бөхийн дэвжээ, Хүч СХ, “Мөнхийн үсэг групп”-ын бөх, Чөлөөт барилдааны ОУХМ, аймгийн хурц арслан Нацагсүрэнгийн ЗОЛБОО

Үзүүр: Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Жавхлантбөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 013-р анги, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Энгүй тал” ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Шарын МӨНГӨНБААТАР

Их шөвөгт: Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Их Богд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0198-р анги, Хангарьд СХ, “Эрин гүрэн” ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Болдын ЭРДЭНЭХҮҮ; Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгтбөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0198-р анги, “Эрэлт импекс” ХХК-ийн бөх аймгийн арслан Мягмарын БАДАРЧ нар шалгарав.

Тавын даваа:
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – Гоц мөргөв
2. а.х.а Б.Эрдэнэхүү – а.а Б.Лхагвадорж
3. а.х.а Н.Золбоо – а.з Э.Баасандорж
4. а.х.а О.Гантулга – а.з Л.Жамбал
5. а.а М.Бадарч – а.н Х.Цогтгэрэл
6. а.а Б.Серик – а.а Т.Ядамсүрэн
7. а.а Д.Амаржаргал – а.а Ц.Мөнхбаяр
8. а.а Ш.Пүрэвгарьд – а.а Д.Тамир

Зургаагийн даваа:
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.х.а О.Гантулга
2. а.х.а Б.Эрдэнэхүү – а.а Т.Ядамсүрэн
3. а.х.а Н.Золбоо – а.а Ц.Мөнхбаяр
4. а.а М.Бадарч – а.а Ш.Пүрэвгарьд

Долоогийн даваа:
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.х.а Б.Эрдэнэхүү
2. а.х.а Н.Золбоо – а.а М.Бадарч

Наймын даваа:
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.х.а Н.Золбоо

6 comments:

  1. ГУРВЫН ДАВАА:

    1. Б.Номиндалай а.х.а –Д.Одсүрэн а.х
    2. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Ж.Баянмөнх а.н
    3. Б.Эрдэнэхүү а.х.а –О.Батжаргал а.н.н
    4. Д.Цэвэлсодном а.х.а –Т.Батсайхан а.х
    5. Н.Золбоо а.х.а –С.Буянсүрэн а.н
    6. Г.Ганням а.х.а –Т.Сүрэнжав а.а
    7. О.Гантулга а.х.а –Ш.Чинтулга а.х
    8. М.Бадарч а.а –Б.Пүрэвдорж а.н
    9. Б.Серик а.а –Э.Ширнэн а.н
    10.П.Баярхүү а.а –Д.Энхболд а.н
    11.Д.Амаржаргал а.а –Б.Баатарсүрэн а.з
    12.Д.Бадамгарав а.а –Н.Энхжаргал а.х
    13.Н.Баттүвшин а.а –П.Жаргалсайхан а.х
    14.Ш.Дарханбат а.а –Д.Ихтамир а.н
    15.Т.Пүрэвсүрэн а.а –Б.Лхагвадорж а.а
    16.П.Мөнхбат а.а –Б.Зоригтбаатар а.х
    17.Н.Мустафа а.а –Б.Цэдэнсодном а.х
    18.Н.Ганзориг а.а –Л.Жамбал а.з
    19.Б.Мөнх-Эрдэнэ а.а –Т.Мөнх-Эрдэнэ а.н.н
    20.М.Еркебулан а.а –Л.Цээсүрэн а.з
    21.Н.Эрдэнэчулуун а.а –Э.Энх-Амгалан а.з
    22.Ш.Пүрэвгарьд а.а –Б.Зоригтбаатар ц.н
    23.Д.Тамир а.а –Х.Энхчулуун а.х
    24.Б.Уугандаваа а.а –Ц.Эрхэмбаяр а.х
    25.Б.Хаш-Эрдэнэ а.а –Э.Баасандорж а.з
    26.П.Батмөнх а.а –Х.Цогтгэрэл а.н
    27.Цэ.Мөнхбаяр а.а –О.Мөнх-Эрдэнэ а.н
    28.Т.Ядамсүрэн а.а –Ц.Адъяа а.х
    29.Д.Цэрэнтогтох ц.а –Б.Түмэндэмбэрэл а.з
    30.Ч.Эрдэнэсайхан а.з –О.Үйтүмэн а.х

    ReplyDelete
  2. ДӨРВИЙН ДАВАА:

    1. Б.Номиндалай а.х.а –Х.Цогтгэрэл а.н
    2. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Т.Мөнх-Эрдэнэ а.н.н
    3. Б.Эрдэнэхүү а.х.а –Ц.Эрхэмбаяр а.х
    4. Н.Золбоо а.х.а –Т.Батсайхан а.х
    5. Г.Ганням а.х.а –Л.Жамбал а.з
    6. О.Гантулга а.х.а –Э.Энх-Амгалан а.з
    7. М.Бадарч а.а –Б.Түмэндэмбэрэл а.з
    8. Б.Серик а.а –Ч.Эрдэнэсайхан а.з
    9. П.Баярхүү а.а –Э.Баасандорж а.з
    10.Д.Амаржаргал а.а –Л.Цээсүрэн а.з
    11.Д.Бадамгарав а.а –Б.Лхагвадорж а.а
    12.Н.Баттүвшин а.а –Т.Ядамсүрэн а.а
    13.Ш.Дарханбат а.а –Ц.Мөнхбаяр а.а
    14.П.Мөнхбат а.а –Д.Тамир а.а
    15.Н.Мустафа а.а –Ш.Пүрэвгарьд а.а

    ReplyDelete
  3. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete
  4. Сар шинийн барилдааны онцлог, сонин сайхнаас...

    Монгол түмний уламжлалт хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулсан бөхийн барилдааныг 1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулж иржээ. Энэ онд 54 дэх жилдээ зохиогдож байгаа улсын наадмын дараа орох чансаа өндөртэй барилдааны сонин хачнаас хүргэж байна.
    • Дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ барилдаанд 13 удаа түрүүлж дээд амжилт тогтоожээ. Түүний 11 т нь завсаргүй түрүүлсэн нь бас нэгэн рекорд юм. • Алдарт хоёр Мөнх аварга 22 настай заан цолтойдоо цагаан сарын барилдаанд түрүүлцгээж байв. Энэ нь хамгийн залуудаа түрүүлсэн амжилт.
    • Улсын аварга Хадбаатар гурван удаа түрүүлэхдээ Ишгэн, Цэрэнтогтох, Долгорсүрэн нарын Өвөрхангайн бөхчүүдийн үзүүр түрүүнд орхиж байв. Хад аварга энэ гурван түрүүгээ арслан цолтой байхдаа авчээ.
    • Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 15 жил дараалан их шөвөгт шалгарч дээд амжилт тогтоожээ. /1988-2002/ Х.Баянмөнх 8, О.Балжинням Д.Сумъябазар нар 7, Ж.Мөнхбат Д.Мөнх-Эрдэнэ нар 6, Д.Цэрэнтогтох А.Сүхбат нар 5 жил дараалан их шөвөгт шалгарч байв.
    • Аварга Бээжин арслан цолтой байхдаа гурван удаа үзүүрлэжээ.
    • Д.Цэрэнтогтох 5 удаа үзүүрлэжээ. Д.Сумьяабазар 4 удаа үзүүрлэснээрээ түүний араас бичигдэнэ. Ер нь Өвөрхангайн бөхчүүд нийт 13 үзүүр авсан нь аймгуудын дээд амжилт юм. Өвөрхангайчуудын үзүүрлэсэн амжилт үүгээр дуусахгүй Д.Сумъяабазар 3 жил дараалан үзүүрлэсэн нь бас л дээд амжилт.

    ReplyDelete
  5. • 1963, 1967, 1988, 2008, 2011 онуудын барилдаанд их шөвөгт аварга цолтон шалгарч байсангүй. • Аварга цолонд хүрээгүй зургаан бөх түрүү авсан нь Ч.Өвгөнхүү, Б.Ганбат, И.Доржсамбуу, Л.Сосорбурам, Ш.Мөнгөнбаатар, Ч.Санжаадамба нар юм.
    • Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын аваргууд анх түрүүлэхдээ заан цолтой байв.
    • Улсын начин цолтой түрүүлсэн хоёр бөх байдаг нь хоёулаа Алдарынх юм. Тэд бол гавьяат дасгалжуулагч Ч.Өвгөнхүү, ардын багш О.Балжинням нар билээ.
    • Улсын цолгүй байхдаа түрүүлсэн анхны бөх бол Чимэдрэгзэнгийн Санжаадамба юм. Тэр цэргийн хурц арслан цолтойдоо түрүүлж, бага наадмын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Мөн тэр урд өдөр нь буюу аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд нь бас түрүүлчихсэн байлаа.
    • Яг Санжаадамбын хойтон жил Шарын Мөнгөнбаатар улсын олон цолтонг орхин түрүүлж амжилтыг нь давтав.
    • Энэ барилдаанд Х.Баянмөнх хамгийн олон удаа буюу 18 удаа их шөвөгт үлджээ. Б.Бат-Эрдэнэ 17, Ж.Мөнхбат 12, Д.Цэрэнтогтох 11 удаа их шөвөг буюу түүнээс дээш шалгарч барилдаж байв. Тэднээс өөр 10 ын босгыг алхсан хүн байхгүй байна.
    • Улсын баяр наадамд 17 удаа шөвгөрч арслангуудаас дээд амжилт тогтоосон Уламбаярын Мижиддорж ганц удаа буюу 1967 онд л их шөвөгт шалгарч байжээ.
    • Улсын цолгүй байхдаа үзүүрлэсэн хүчтэн бол Батжаргалын Ганбат бөгөөд түүнээс хоёр жилийн дараа Ц.Магалжав үзүүрлэж байв. Харин хамгийн анх, улсын цолгүй байхдаа их шөвөгт шалгарсан хүчтэн бол Алтайн Дугарын Нэмэхбаяр юм. Нэмэх начин 1981 онд гурван дархан аваргатай үлдэж дуулиан тарьж байв. 2008 онд Ширбазарын Жаргалсайхан өнгөрсөн хоёр жилийнхээ түрүү бөхчүүдийг орхин шөвгөрч Нэмэхбаяр начингийн амжилтыг давтжээ. Ганбатаас бусад нь тэр жилээ улсын цолонд хүрч чадаагүй юм. • Баянхонгорын Ж.Чулуунбат 2011 онд Д.Нэмэхбаяр начин, Ш.Жаргалсайхан нарын амжилтыг давтан тэр жил түрүүлнэ гэгдэж байсан Санжаадамбыг орхин их шөвөгт шалгарч байлаа.

    ReplyDelete
  6. • Хоёр Мөнх аваргууд дөрвөн удаа тэргүүн байр булаалдаж гуравт нь бага Мөнх нь орхиж байв. Бат-Эрдэнэ Балжинням нар гурван удаа үзүүр түрүүнд шалгарч бүгдэд нь Бат-Эрдэнэ орхижээ.
    • Б.Бат-Эрдэнэ 14 удаа тэргүүн байрын төлөө шалгарч байв. Түүний 13 т нь түрүүлсэн юм. Х.Баянмөнх 10 удаа, Ж.Мөнхбат 9 удаа, Д.Цэрэнтогтох 8 удаа үзүүр түрүүнд шалгаран үлдэж байжээ.
    • Одоогийн байдлаар Хэнтий 13 түрүү, Төв 12 түрүү, Увс 11 түрүү, Өвөрхангай 5 түрүү, Архангай 4 түрүү, Булган 2 түрүү, Сүхбаатар 2 түрүү, Хөвсгөл, Сэлэнгэ нэг түрүү аваад байна.
    • Нийт 19 бөх л энэ наадмуудын түрүүг хуваан авчээ.
    • Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ улсын баяр наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа давтагджээ. Хамгийн сүүлийн жишээ нь Г.Эрхэмбаяр аварга билээ.
    • Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөхийг орхисон бөх тэр жилдээ түрүүлсэн тохиолдол 11 удаа гарсан.
    • Харин цагаан сараар түрүүлсэн бөх улсын наадмаар үзүүрлэсэн тохиолдол 8 удаа гарч байв.
    • Мөн үзүүрлэсэн бөх үзүүрлэсэн тохиолдол 11 удаа давтагджээ.
    • Цагаан сараар их шөвөгт үлдсэн жилээ түрүүлсэн тохиолдол 5 удаа байгаа нь Ч.Бээжин 70 онд, 81 онд Х.Баянмөнх, 84 онд Д.Цэрэнтогтох, 2000 онд А.Сүхбат, 2008 онд До.Ганхуяг.
    • Үзүүрлэсэн бөх улсын наадмаар түрүүлсэн тохиолдол Ж.Мөнхбат 66, 74 онуудад, Х.Баянмөнх 68 онд, Б.Бат-Эрдэнэ 99 онд, 2006 онд Д.Сумъяабазар • Сар шинийн барилдаанд 1986 онд Хадбаатар гурвын даваанд Гочоосүрэн заанд унасан жилээ улсад түрүүлэв. 91 онд Балжинням /Бат-Амгаланд/, 2007 онд Мөнхбаатар /Т.Амартүвшинд/ нар дөрвийн даваанд унасан жилээ улсад түрүүлцгээжээ. 2002 онд Өсөхбаяр /Д.Сумъябазарт/, 2004 онд А.Сүхбат /И.Доржсамбууд/, 2010 онд Ганбат /Ч.Санжаадамбад/нар зургаагийн даваанд унасан жилээ түрүүлцгээжээ.
    • 1965, 1967, 1969, 1971, 1973, 1976, 1980, 1985, 1987, 2003 онуудад цагаан сараар барилдаагүй бөхчүүд улсын наадамд түрүүлжээ.
    • Улсын начин цолтойдоо үзүүрлэсэн гурван бөх байдаг нь Л.Дашдаваа, Ё.Ишгэн, Ду.Батбаяр нар бөгөөд Ишгэн үзүүрлэдэг жилээ заан цолны эзэн болжээ.
    • Начин цолтой их шөвөгт үлдээд тэр жилээ заан болсон бөхчүүд бол П.Дагвасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Баяраа, Ч.Бямбадорж нар юм.

    О.Наранбаатар

    ReplyDelete