Friday, February 24, 2017

Сар шинийн баярт зориулсан сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан

Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал Тахиа жилийн сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн 10 жилийн ойд зориулсан сумын цолтой болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /2017.02.23/ болов. Барилдаанд 480 залуу хүчтэн уран мэхийг уралдуулав.

Зургаагийн даваа:
1. Б.Цэрэндагва – Гоц мөргөв
2. Х.Дарамзагд – Б.Бямбадорж
3. Г.Бадрах – У.Цэндпүрэв
4. Ц.Отгон – М.Жамсрандорж
5. Г.Цэнддорж – С.Хангай
6. А.Мягмаржав – З.Баттөмөр
7. Б.Сосорбарам – Д.Эрдэнэтулга
8. Д.Алтанцоож – Г.Батсүх

Долоогийн даваа:
1. Б.Цэрэндагва – Б.Бямбадорж
2. Г.Бадрах – М.Жамсрандорж
3. Г.Цэнддорж – Д.Эрдэнэтулга
4. А.Мягмаржав – Д.Алтанцоож

Наймын даваа:
1. Г.Цэнддорж – М.Жамсрандорж Тө
2. Д.Алтанцоож – Б.Бямбадорж Өв

Есийн даваа:
1. Г.Цэнддорж ИМХ – Д.Алтанцоож Хэ

5 comments:

  1. ДӨРВИЙН ДАВАА:

    1. Н.Ширчинхүү с.з 5хан –Б.Сэнгэдорж с.з Ар
    2. Б.Цэрэндагва с.з ИМХ –Б.Ганбаяр с.з Сэ
    3. Х.Дарамзагд с.з –Ц.Болдбаатар с.з Их богд
    4. Г.Бадрах с.з Хэ –Б.Батбаатар с.з Хө
    5. Т.Хайдавдорж с.з За –Б.Далантай с.з Хө
    6. М.Лхагвагэрэл с.з За –Б.Дэлгэрдалай с.з Тө
    7. Э.Совджамц с.з –О.Ганбаатар с.з Ар
    8. Ч.Чойжилсүрэн с.з Тө –Э.Бат-Эрдэнэ с.з Сэ
    9. Ц.Отгон с.з Ув –Ц.Анхбаяр с.з Сэ
    10.Г.Цэнддорж с.з ИМХ –П.Алтанхуяг с.з Сэ
    11.А.Мягмаржав с.з Хө –Э.Эрдэнэбаяр с.з
    12.Б.Өлзийсайхан с.з Хө –Б.Ган-Эрдэнэ с.з Бу
    13.Б.Сосорбарам с.з Хо –Ж.Хасбаатар с.з Ар
    14.Х.Жанболат с.з Сэ –У.Цэндпүрэв с.з Тө
    15.Б.Даваадалай с.з Хо –М.Жамсрандорж с.з Тө
    16.С.Майнбаяр с.з Ар –М.Мөнгөнгадас с.з Бу
    17.Ц.Алтансүх с.з Тө –Н.Намнансүрэн с.з АвДС
    18.О.Эрдэнэбат с.з Хэ –С.Хангай с.з Тө
    19.Ц.Ганхөлөг с.з ОБЕГ –С.Даваасүрэн с.з Ду
    20.Н.Даваадагва с.з ИМХ –Б.Хүдэрбаатар с.з
    21.Д.Эрдэнэтулга с.з АвДС –Э.Гантогтох с.з Ув
    22.Э.Мөнхбаатар с.з ГС –Б.Нямсамбуу с.з
    23.З.Баттөмөр с.з Өв –Р.Нарангэрэл с.з Ар
    24.Д.Цэнд-Аюуш с.з Ув –Б.Амарбаяр с.з Ду
    25.Д.Алтанцоож с.з Хэ –Б.Мөнх-Эрдэнэ с.з Ув
    26.Н.Наранбаяр с.з Ду –Э.Тулгатөр с.з Өв
    27.Ж.Дагвацэрэн с.з За –Н.Нямдорж с.з Ар
    28.Д.Хандсүрэн с.з За –Б.Бямбадорж с.з Өв
    29.Г.Батсүх с.з Хө –Д.Батхөгжил с.з Ар
    30.Нэ.Мөнх-Эрдэнэ с.з Ар –Н.Баттүвшин с.з Хо

    ReplyDelete
  2. ТАВЫН ДАВАА:

    1. Б.Цэрэндагва с.з ИМХ –Б.Хүдэрбаатар с.з Сэ
    2. Х.Дарамзагд с.з –Т.Дагвацэрэн с.з Ду
    3. Г.Бадрах с.з Хэ –Ц.Ганхөлөг с.з ОБЕГ
    4. Т.Хайдавдорж с.з За –С.Хангай с.з Тө
    5. Э.Совджамц с.з –У.Цэндпүрэв с.з Тө
    6. Ц.Отгон с.з Ув –Б.Дэлгэрдалай с.з Тө
    7. Г.Цэнддорж с.з ИМХ –Н.Наранбаяр с.з Ду
    8. А.Мягмаржав с.з Хө –Нэ.Мөнх-Эрдэнэ с.з Ар
    9. Б.Өлзийсайхан с.з Хө –М.Жамсрандорж с.з Тө
    10.Б.Сосорбарам с.з Хо – Э.Бат-Эрдэнэ с.з Сэ
    11.С.Майнбаяр с.з Ар –Д.Эрдэнэтулга с.з АвДС
    12.Ц.Алтансүх с.з Тө –Б.Бямбадорж с.з Өв
    13.Э.Мөнхбаатар с.з ГС –Г.Батсүх с.з Хө
    14.З.Баттөмөр с.з Өв –Д.Цэнд-Аюуш с.з Ув
    15.Д.Алтанцоож с.з Хэ –Б.Сэнгэдорж с.з Ар

    ReplyDelete
  3. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete
  4. Бөхтэй нутгийн залуус дээшээ барилдав

    Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан Тарвалин хийдийн 10 жилийн ойн нэрэмжит сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан сар шинийн хоёр дахь цуврал барилдаан байв. Ер нь магнайлагч бүгд ирсэн гэхэд болно. Харин Баярхүүгийн Улаалзгана, Болдбаатарын Одсүрэн, Будаагийн Батсайхан, Жавзандуламын Хатанзоригт нар барилдсангүй. М.Улаанхүү хөдөө байгаа бол Б.Очирхуяг бэртлийн улмаас хүч үзсэнгүй.
    Ц.Цолмонбаатар заан нэг давсангүй. Говь-Алтайн Эрдэнэсүх Баянхонгорын Жигдэннаад уналаа. Өөр нэгийн даваанд шороодсон шөвөгтэй бөх байсангүй. Гурвын даваанд Б.Сэр-Од Батбаярын Сэнгэдоржтой таарч унав. Өмнө нь Хууль сахиулахын барилдаан дээр хоёр удаа таарч мөн л Архангайн залуу бярдсан юм. Энэ удаа суллаж зогсож байгаад бярдаад түрчихлээ. Ганбатын Балжинням Сэлэнгийн Г.Ганбаярыг барсангүй. Д.Батбаатар Баянхонгорын Цэрэннадмидын Болдбаатартай хоёр барилдаж уналаа. Ц.Болдбаатар Шонхор сургуульд сурч байсан хүчтэн бөгөөд жин нэлээд нэмсэн харагдаж байлаа. Гурвын давааны төгсгөлд Сүхбатын Хангай Завханы Д.Жигжидсүрэнг шуудагнаас илүүрхээд явчихаж харагдав. Н.Нямдорж аралтай бяртай Н.Өсөхбаярыг хавирхаж байлаа. Энэ хоёр бөх даруй үе илүү насны зөрүүтэй билээ. Аятайхан хэдэн учраа гарсан шүү.
    Айтхар Сэнгэ чинь дөрвийн оноолтод Н.Ширчинхүү магнайг зовоолоо. Зовоохоор барахгүй шуудагнаас тэнцвэр алдуулж түрээд шууд шөвгийн даваанд тулав. Магнайлагчид хүрээд хүрээд л явчихлаа. Харин М.Лхагвагэрэл Дэлгэрхааны Дэлгэрдалайтай таарч хөлд нь ороод гудлуулж уналаа. М.Лхагвагэрэл хүнд жинд өнөөдөр оюутны улсын аваргад хүч үзэх юм. Хуанбекийн Жанболат ойрд үзэгдээгүй юм. Харин энэ удаа ирээд Улаандалайн Цэндпүрэвийг барсангүй. Араас нь Ховдын Б.Даваадалайг Баянжаргалангийн М.Жамсрандорж хөнтөрч суйлаад тун итгэлтэй давж байх юм. Төв аймгийн залуусын урамтай барилдаан үүгээр дууссангүй. С.Хангай бас Осгондаваагийн шийдсэн хоёр мэхэнд үлдээд татчихлаа. Шуудагнаас түрүүлж барилдаан хийе гэж Хэнтийн заан тооцсон байх. Сүхбатын Хангай ч барилдахгүй л байгаа болохоос сүрхий чангарч байгаа хүн юм гэдэг нь даваа бүрт мэдрэгдэж байлаа. Д.Эрдэнэтулга Эрдэнэбилэгийн Гантогтохтой таарч шөвгөрсөн хүний буурь зааж ганцхан суйлчихлаа. Энхтөрийн Мөнхбаатар Б.Нямсамбууг илүүрхэлээ. Даваасүрэнгийн Алтанцоож Б.Мөнх-Эрдэнийг хавирчихав. Дундговийн Н.Наранбаяр Э.Тулгатөрийг гар таллаж хонгодоод дахин тавын даваанд тулав. Араас нь Т.Дагвацэрэн Н.Нямдорж зааныг суйлчихлаа.

    ReplyDelete
  5. Тавын даваа цол дуудсанаар эхлэв. Г.Мөнхбаатар Б.Цэрэндагвын цолыг дуудав. Зүүний магнай Б.Хүдэрбаатарыг амлан сэжиж гуядаа маягтай орхив. Х.Дарамзагд Т.Дагвацэрэнг амласан. Гарангуут Дундговийн заан шийдсэн барилдаан гаргаж талбайн баруун захад дөхүүлэв. Үүнээс цааш Х.Дарамзагдын үндсэн барилдаан гарч, шуудагнаас шийдэгдлээ. Г.Бадрах Ц.Ганхөлөгийг амлаад мордож хаясан. Хэнтийн залуу өмнөх сарынх шиг биш бага даваануудад нэг л зууранги харагдаад байсан юм. Т.Хайдавдорж С.Хангайг амлаад мөн л хоёр гараараа жаахан ажиллаад арал чацтанг арай л барсангүй шөвгөрүүллээ. Төв аймгаас дахин нэг шөвөг нэмэгдэв. Хашир заан Цэвээний Отгон Дэлгэрхааны Дэлгэрдалайг амлан аргалсаар хаячихлаа. Дахисан юм энэ хоёр. Г.Цэнддорж Дундговийн Н.Наранбаярыг амлан баруундаа хавирч уртайхан шөвгөрөв. Ер нь өнөө улиралд харагдаагүй Цэдо энэ удаа ирсэн байсан шүү. Ам авалт, барилдаан хоёр нь шийдэмгий байв. А.Мягмаржав Нэртийн Мөнх-Эрдэнийг бярдчихалаа. Б.Өлзийсайхан М.Жамсандоржийг амласан нь буруудав. Хутгахад нь үлдээд дарчихлаа. Төв сайхан нутгийн нэгэн шөвөг нь 1998 оны энэ залуу юм. Боржигон нутгийн залуу таваар тогтохгүй цойлох байж. Б.Сосорбарам энэ даваанд Эльбрусын Бат-Эрдэнийг амлаад гар аччихлаа. Хоёр сар дараалан ингэж шөвгөрч байна. Түрүү сард С.Хангайг мөн ингэж орхисон. С.Майнбаяр Баавгайг авч унав. Өмнөх сарын их шөвөг Цогоогийн Алтансүх улсын шонхор Б.Лхагвадоржийн ах Б.Бямбадоржийг амлан сонгож мордуулан даваа дуусав. Дээшээ үзэх найдлага тээсэн Э.Мөнхбаатар Гомбосүрэнгийн Батсүхийг амлаад хавируулдаг юм. Улаандалайн Цэнпүрэв Э.Совджамцыг шахаж татан илүүрхэж Төв аймгаас энэ өдөр шөвгөрсөн гурав дахь бөх болов. Заяахүүгийн Баттөмөр гурваас Д.Цэнд-Аюушийг амлаад нээг их зоволгүй шөвгөрчихлөө. Д.Алтанцоож Б.Сэнгэдорж нар тунаж давхараас мөргөж хөөхөд нь үлдээд дарчихлаа. Өмнөдэлгэрийн залуу ингэж олон тунааныхаа эхлэлийг хийв. Цагдаа Энхтөгсийн Оюунболд ах нь л сумын заанд нэг иймэрхүү олон тунаж гарч ирдэг байсан даа.
    Цэрэндагва гоцлож наймд үлдлээ. Х.Дарамзагд Б.Бямбадоржийг амлан баруун тохуулж уналаа. Ганцогтын Бадрах дархан аварга Ж.Мөнхбатын садан У.Цэнпүрэвийг амлан баруун мордоон дээр нь үлдээд давлаа. Ц.Отгон М.Жамсрандоржийг амлаж давхараас мөргүүлж унав. Г.Цэнддорж долоон бөхөөс С.Хангайг авсан. За бараг аваагүй бол дархан аваргын хүү тунах байсан болов уу. Д.Алтанцоожтой. Хашир заан Цэнддорж нягт үзсээр сонгооноос орхиж Өвөрхангайгаас гурван бөх наймд шалгарчихлаа. А.Мягмаржав З.Баттөмөрийг амлан илүүрхэв. Б.Сосорбарам гурван бөхөөс сургуулийн дүү Д.Эрдэнэтулгыг амлаж барилдаан маргаантай болж дүү зааныг цэц давсан гэж үзэв. Д.Алтанцоож дахин Г.Батсүхтэй тунаж солгой хавираагаар дунд шөвгийн болзол хангав.
    Б.Цэрэндагва Б.Бямбадоржийг амлаж тохуулан унав. Барилдаан эхлэх болоогүй байсан гэж үзсэн магнай заан тахимаа өгөлгүй заалыг орхисон билээ. Г.Бадрах М.Жамсрандоржийг амлан уналаа. Г.Цэнддорж Д.Эрдэнэтулгыг амлан хавирчихав. Дахин их шөвөгт шалгарч байна. А.Мягмаржав Д.Алтанцоож нар тунав. Аргагvй тунасан бөхчүүдийн барилдаан гарсан. Хамгийн сүүлд үлдэж дөрвөн удаа сонголцож, хөнтөрч яваад А.Мягмаржав дор нь орчихов. Г.Цэнддорж их шөвөгт М.Жамсрандоржийг амлан зүүндээ зүтгэж мордоод давлаа. Харин М.Жамсрандорж хөлөө жаахан эвгүй болгочих шиг болсон. Д.Алтанцоож дөрөв дэхээ тунаж Б.Бямбадоржийг тохон давж тэргүүн байрын төлөө 22 насандаа шалгарч үлдэж байна. Хоёр бөх аль аль урд даваануудад хүнд барилдаан хийсэн тул цуцаа ихтэй байв. Хаялцах барьцанд хүрч үзэв. Хэнтийн Өмнөдэлгэрийн Д.Алтанцоож сонгооноос хавирч орхин анх удаа МБӨ-нд түрүүлэв. Бүрдний олон начингийн нутгийн залуу, ХХ зууны цуут дархан аваргын нутгийн хүү хоёр энэ өдөр тэргүүн байр булаацалдлаа.
    Сар шинийн барилдаан сайхан эхэлж байна. Тахиа жилийн өнгө ч сайхан бизээ. Хэдхэн цагийн дараа Майдар бурханы абшиг түгээх барилдаан МБӨ-нд эхэлнэ...

    Эх сурвалж: О.Наранбаатар

    ReplyDelete