Wednesday, March 01, 2017

“Бага наадам”-д Санжаадамба гурав дахь түрүүгээ хүртэв

Монгол түмний төрт ёсны их баяр, Билгийн тооллын XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал Тахиа жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдаан /2017.02.26/ үзүүштэй, дэлгэр сайхан боллоо...

“Бага наадам” хэмээн нэрлэгддэг энэхүү барилдааныг МҮБХ, Төрийн ёслолын алба, Бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдтэй хамтран зохион байгуулдаг билээ.

Сар шинийн барилдаанд улсын дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтгөс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ /Аварга-4,  арслан-4, гарьд-3, заан-4, харцага-16, начин-53, а.ц.а-96, а.ц.з-31, а.ц.х-36, а.ц.н-5, сумын цолтой-4/ нарын тэргүүтэй хүчтэнүүд ухаан бодол, ур чадвар, уран мэх, бяр хүч, авхаалж самбааг сорив.

“Нэгдэлчдийн” гэх тодотголтойгоор зохиогдож эхэлсэн сар шинийн баярын анхны барилдаан /1963/-д дархан аварга Ж.Мөнхбат /улсын заан цолтой/ түрүүлж, улсын аварга Ч.Бээжин /улсын арслан цолтой/ үзүүрлэж байсан түүхтэй. Харин өнгөрсөн жилийн барилдаанд улсын манлай харцага Ц.Содномдорж түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн бол, өнөө жилийн барилдаанд:
Түрүү: Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, Хангарьд СХ, Алдар СХ, ЗХ-ний 032-р анги, “Ажнай корпораци”-ийн бөх улсын аварга Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА

Үзүүр: Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0130-р анги, Хангарьд СХ, “ДЦС-III” ТӨХК, “Од групп”-ын бөх аймгийн арслан Оргихын ХАНГАЙ

Их шөвөгт: Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, “Даян” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 013-р анги, “Жем Интернэшнл” ХХК–ийн бөх улсын гарьд Батнасангийн ГОНЧИГДАМБА; Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос групп”-ын бөх улсын үнэн зоригт, цогт гарамгай харцага Цэдэвийн СОДНОМДОРЖ нар шалгарав.

Дөрвийн даваа:
1. дар.а Г.Өсөхбаяр – а.з Ч.Эрдэнэсайхан
2. у.ав Г.Эрхэмбаяр – а.а Э.Ууганбаяр
3. у.ав Ч.Санжаадамба – а.а Д.Тамир
4. у.ав С.Мөнхбат – а.а Ш.Пүрэвгарьд
5. у.ар П.Бүрэнтөгс – а.а Н.Мустафа
6. у.ар Н.Батсуурь – а.а Б.Бат-Эрдэнэ
7. у.ар Э.Оюунболд – а.а О.Хангай
8. у.ар Р.Пүрэвдагва – а.а М.Бадарч
9. у.г Б.Гончигдамба – а.х.а Н.Золбоо
10. у.з Б.Пүрэвсайхан – а.х.а Ш.Мөнгөнбаатар
11. у.х Ц.Содномдорж – у.н Ш.Шинэбаяр
12. у.х Ө.Бат-Орших – у.н Ц.Одбаяр
13. у.х Т.Баасанхүү – у.н Ж.Чулуунбат
14. у.х Н.Түвшинбаяр – у.н Ч.Баянмөнх
15. у.х Н.Жаргалбаяр – у.н Э.Энхбат
16. у.х Б.Бат-Өлзий – у.х Х.Гантулга
Тавын даваа:
1. дар.а Г.Өсөхбаяр – у.н Э.Энхбат
2. у.ав Г.Эрхэмбаяр – у.х Н.Түвшинбаяр
3. у.ав Ч.Санжаадамба – у.х Б.Бат-Өлзий
4. у.ар П.Бүрэнтөгс – а.а Ш.Пүрэвгарьд
5. у.ар Н.Батсуурь – у.х Ө.Бат-Орших
6. у.ар Р.Пүрэвдагва – у.г Б.Гончигдамба
7. у.з Б.Пүрэвсайхан – а.а О.Хангай
8. у.х Ц.Содномдорж – у.х Т.Баасанхүү
Зургаагийн даваа:
1. у.ав Ч.Санжаадамба – у.н Э.Энхбат
2. у.г Б.Гончигдамба – а.а Ш.Пүрэвгарьд
3. у.х Ц.Содномдорж – у.х Н.Түвшинбаяр
4. у.х Ө.Бат-Орших – а.а О.Хангай

Долоогийн даваа:
1. у.ав Ч.Санжаадамба – у.г Б.Гончигдамба
2. у.х Ц.Содномдорж – а.а О.Хангай

Наймын даваа:
1. у.ав Ч.Санжаадамба – а.а О.Хангай 
“Бизкон Аудит” ХХК-ийн нэрэмжит “Чансаа өндөр, шилдэг бөх” шагналын эзэн: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р анги, “Алтан дорнод Монгол” ХХК-ийн бөх улсын арслан Рэнцэнбямбын ПҮРЭВДАГВА
“Эрдэнэт хивс” ХК-ийн нэрэмжит “Ёс жудагтай бөх” шагналын эзэн: Булган аймгийн Могод сумын уугуул улсын заан Дамдинсүрэнгийн ЛХАГВАСҮРЭН 
Улаанбаатар хивс” ХК-ийн нэрэмжит “Цахиур хагалах бөх” шагналын эзэн: Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Даян” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Ашид мөнхийн зам” ХХК-ийн бөх аймгийн арслан Шархүүгийн ПҮРЭВГАРЬД
МУГТ, дархан аварга А.Сүхбатын нэрэмжит “Ирээдүйн бөхийн аварга” шагналын эзэн: Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх аймгийн арслан Эрдэнэбилэгийн УУГАНБАЯР

4 comments:

  1. ГУРВЫН ДАВАА:

    1. Г.Өсөхбаяр дар.ав –Б.Ганбаатар а.а
    2. Г.Эрхэмбаяр у.ав –С.Оргилбаатар а.з
    3. Ч.Санжаадамба у.ав –Т.Сүрэнжав а.а
    4. С.мөнхбат у.ав –Н.Энхжаргал а.х
    5. П.Бүрэнтөгс у.а –Л.Батсайхан а.з
    6. Н.Батсуурь у.а –А.Давааням а.а
    7. Э.Оюунболд у.а –П.Мөнхбат а.а
    8. Р.Пүрэвдагва у.а –Б.Мижидсүрэн а.х.а
    9. Б.Гончигдамба у.г –Н.Батсайхан а.а
    10.Б.Батмөнх у.з –Э.Ууганбаяр а.а
    11.Б.Пүрэвсайхан у.з –Д.Цэрэнтогтох ц.а
    12.Ц.Содномдорж у.х –Н.Жаргалбат а.х
    13.Ө.Бат-Орших у.х –А.Бямбажав у.х
    14.Т.Баасанхүү у.х –Н.Эрдэнэчулуун а.а
    15.Н.Түвшинбаяр у.х –А.Хосбаяр а.а
    16.Б.Одгэрэл у.х –Ч.Эрдэнэсайхан а.з
    17.Н.Жаргалбаяр у.х –Б.Хаш-Эрдэнэ а.а
    18.Б.Бат-Өлзий у.х –Б.Бат-Орших а.а
    19.Х.Гантулга у.х –Б.Тайван а.а
    20.Э.Энхбат у.н –Б.Ганхуяг у.н
    21.Л.Цэрэнтогтох у.н –Д.Тамир а.а
    22.Л.Гантулга у.н –Н.Мустафа а.а
    23.Ш.Тогтохбаяр у.н –Ш.Шинэбаяр у.н
    24.Ч.Баянмөнх у.н –Б.Хишигбаатар а.а
    25.А.Батмөнх у.н –Н.Золбоо а.х.а
    26.Ж.Чулуунбат у.н –
    27.Ц.Одбаяр у.н –Э.Ванданцэрэн у.н
    28.Ч.Батчулуун у.н - Б.Бат-Эрдэнэ а.а
    29.Ч.Ганзориг у.н –Ш.Пүрэвгарьд а.а
    30.Бо.Батжаргал у.н –М.Бадарч а.а
    31.Э.Даш у.н –Ш.Мөнгөнбаатар а.х.а
    32.Б.Чимэдвандан у.н –О.Хангай а.а

    ReplyDelete
  2. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete
  3. Сар шинийн барилдааны онцлог, сонин сайхнаас...

    Монгол түмний уламжлалт хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулсан бөхийн барилдааныг 1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулж иржээ. Энэ онд 54 дэх жилдээ зохиогдож байгаа улсын наадмын дараа орох чансаа өндөртэй барилдааны сонин хачнаас хүргэж байна.
    • Дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ барилдаанд 13 удаа түрүүлж дээд амжилт тогтоожээ. Түүний 11 т нь завсаргүй түрүүлсэн нь бас нэгэн рекорд юм. • Алдарт хоёр Мөнх аварга 22 настай заан цолтойдоо цагаан сарын барилдаанд түрүүлцгээж байв. Энэ нь хамгийн залуудаа түрүүлсэн амжилт.
    • Улсын аварга Хадбаатар гурван удаа түрүүлэхдээ Ишгэн, Цэрэнтогтох, Долгорсүрэн нарын Өвөрхангайн бөхчүүдийн үзүүр түрүүнд орхиж байв. Хад аварга энэ гурван түрүүгээ арслан цолтой байхдаа авчээ.
    • Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 15 жил дараалан их шөвөгт шалгарч дээд амжилт тогтоожээ. /1988-2002/ Х.Баянмөнх 8, О.Балжинням Д.Сумъябазар нар 7, Ж.Мөнхбат Д.Мөнх-Эрдэнэ нар 6, Д.Цэрэнтогтох А.Сүхбат нар 5 жил дараалан их шөвөгт шалгарч байв.
    • Аварга Бээжин арслан цолтой байхдаа гурван удаа үзүүрлэжээ.
    • Д.Цэрэнтогтох 5 удаа үзүүрлэжээ. Д.Сумьяабазар 4 удаа үзүүрлэснээрээ түүний араас бичигдэнэ. Ер нь Өвөрхангайн бөхчүүд нийт 13 үзүүр авсан нь аймгуудын дээд амжилт юм. Өвөрхангайчуудын үзүүрлэсэн амжилт үүгээр дуусахгүй Д.Сумъяабазар 3 жил дараалан үзүүрлэсэн нь бас л дээд амжилт.
    • 1963, 1967, 1988, 2008, 2011 онуудын барилдаанд их шөвөгт аварга цолтон шалгарч байсангүй. • Аварга цолонд хүрээгүй зургаан бөх түрүү авсан нь Ч.Өвгөнхүү, Б.Ганбат, И.Доржсамбуу, Л.Сосорбурам, Ш.Мөнгөнбаатар, Ч.Санжаадамба нар юм.
    • Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын аваргууд анх түрүүлэхдээ заан цолтой байв.
    • Улсын начин цолтой түрүүлсэн хоёр бөх байдаг нь хоёулаа Алдарынх юм. Тэд бол гавьяат дасгалжуулагч Ч.Өвгөнхүү, ардын багш О.Балжинням нар билээ.
    • Улсын цолгүй байхдаа түрүүлсэн анхны бөх бол Чимэдрэгзэнгийн Санжаадамба юм. Тэр цэргийн хурц арслан цолтойдоо түрүүлж, бага наадмын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Мөн тэр урд өдөр нь буюу аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд нь бас түрүүлчихсэн байлаа.
    • Яг Санжаадамбын хойтон жил Шарын Мөнгөнбаатар улсын олон цолтонг орхин түрүүлж амжилтыг нь давтав.
    • Энэ барилдаанд Х.Баянмөнх хамгийн олон удаа буюу 18 удаа их шөвөгт үлджээ. Б.Бат-Эрдэнэ 17, Ж.Мөнхбат 12, Д.Цэрэнтогтох 11 удаа их шөвөг буюу түүнээс дээш шалгарч барилдаж байв. Тэднээс өөр 10 ын босгыг алхсан хүн байхгүй байна.
    • Улсын баяр наадамд 17 удаа шөвгөрч арслангуудаас дээд амжилт тогтоосон Уламбаярын Мижиддорж ганц удаа буюу 1967 онд л их шөвөгт шалгарч байжээ.

    ReplyDelete
  4. • Улсын цолгүй байхдаа үзүүрлэсэн хүчтэн бол Батжаргалын Ганбат бөгөөд түүнээс хоёр жилийн дараа Ц.Магалжав үзүүрлэж байв. Харин хамгийн анх, улсын цолгүй байхдаа их шөвөгт шалгарсан хүчтэн бол Алтайн Дугарын Нэмэхбаяр юм. Нэмэх начин 1981 онд гурван дархан аваргатай үлдэж дуулиан тарьж байв. 2008 онд Ширбазарын Жаргалсайхан өнгөрсөн хоёр жилийнхээ түрүү бөхчүүдийг орхин шөвгөрч Нэмэхбаяр начингийн амжилтыг давтжээ. Ганбатаас бусад нь тэр жилээ улсын цолонд хүрч чадаагүй юм. • Баянхонгорын Ж.Чулуунбат 2011 онд Д.Нэмэхбаяр начин, Ш.Жаргалсайхан нарын амжилтыг давтан тэр жил түрүүлнэ гэгдэж байсан Санжаадамбыг орхин их шөвөгт шалгарч байлаа.
    • Хоёр Мөнх аваргууд дөрвөн удаа тэргүүн байр булаалдаж гуравт нь бага Мөнх нь орхиж байв. Бат-Эрдэнэ Балжинням нар гурван удаа үзүүр түрүүнд шалгарч бүгдэд нь Бат-Эрдэнэ орхижээ.
    • Б.Бат-Эрдэнэ 14 удаа тэргүүн байрын төлөө шалгарч байв. Түүний 13 т нь түрүүлсэн юм. Х.Баянмөнх 10 удаа, Ж.Мөнхбат 9 удаа, Д.Цэрэнтогтох 8 удаа үзүүр түрүүнд шалгаран үлдэж байжээ.
    • Одоогийн байдлаар Хэнтий 13 түрүү, Төв 12 түрүү, Увс 11 түрүү, Өвөрхангай 5 түрүү, Архангай 4 түрүү, Булган 2 түрүү, Сүхбаатар 2 түрүү, Хөвсгөл, Сэлэнгэ нэг түрүү аваад байна.
    • Нийт 19 бөх л энэ наадмуудын түрүүг хуваан авчээ.
    • Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ улсын баяр наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа давтагджээ. Хамгийн сүүлийн жишээ нь Г.Эрхэмбаяр аварга билээ.
    • Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөхийг орхисон бөх тэр жилдээ түрүүлсэн тохиолдол 11 удаа гарсан.
    • Харин цагаан сараар түрүүлсэн бөх улсын наадмаар үзүүрлэсэн тохиолдол 8 удаа гарч байв.
    • Мөн үзүүрлэсэн бөх үзүүрлэсэн тохиолдол 11 удаа давтагджээ.
    • Цагаан сараар их шөвөгт үлдсэн жилээ түрүүлсэн тохиолдол 5 удаа байгаа нь Ч.Бээжин 70 онд, 81 онд Х.Баянмөнх, 84 онд Д.Цэрэнтогтох, 2000 онд А.Сүхбат, 2008 онд До.Ганхуяг.
    • Үзүүрлэсэн бөх улсын наадмаар түрүүлсэн тохиолдол Ж.Мөнхбат 66, 74 онуудад, Х.Баянмөнх 68 онд, Б.Бат-Эрдэнэ 99 онд, 2006 онд Д.Сумъяабазар • Сар шинийн барилдаанд 1986 онд Хадбаатар гурвын даваанд Гочоосүрэн заанд унасан жилээ улсад түрүүлэв. 91 онд Балжинням /Бат-Амгаланд/, 2007 онд Мөнхбаатар /Т.Амартүвшинд/ нар дөрвийн даваанд унасан жилээ улсад түрүүлцгээжээ. 2002 онд Өсөхбаяр /Д.Сумъябазарт/, 2004 онд А.Сүхбат /И.Доржсамбууд/, 2010 онд Ганбат /Ч.Санжаадамбад/нар зургаагийн даваанд унасан жилээ түрүүлцгээжээ.
    • 1965, 1967, 1969, 1971, 1973, 1976, 1980, 1985, 1987, 2003 онуудад цагаан сараар барилдаагүй бөхчүүд улсын наадамд түрүүлжээ.
    • Улсын начин цолтойдоо үзүүрлэсэн гурван бөх байдаг нь Л.Дашдаваа, Ё.Ишгэн, Ду.Батбаяр нар бөгөөд Ишгэн үзүүрлэдэг жилээ заан цолны эзэн болжээ.
    • Начин цолтой их шөвөгт үлдээд тэр жилээ заан болсон бөхчүүд бол П.Дагвасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Д.Баяраа, Ч.Бямбадорж нар юм.

    О.Наранбаатар

    ReplyDelete