Thursday, February 18, 2016

МУГТ О.Бурмаа ААШТ-нд 4 дэх удаагаа финалдаж, Азийн Аварга боллоо

Бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн 29 дэх, эмэгтэйчүүдийн 19 дэх удаагийн Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-21-ний хооронд Тайландын Бангкок хотноо болж байна.

Өнөөдөр 75 кг-ын жинд дэвжээнд гарсан Монгол улсын Гавьяат тамирчин, ОУХМ Очирбатын БУРМАА эхний тойрогт Узбекистаны Lalakhan ORINBAEVA-г 6:0-ээр, дараагийн тойрогт Казахстаны Gulmaral YERKEBAYEVA-г 2:2-оор тус тус хожиж Аваргын төлөө барилдахаар болов.

2009 оны Хернингийн ДАШТ-ний Мөнгө /72 кг/, 2013 оны Будапешт /72 кг/, 2014 оны Ташкент /75 кг/-ын ДАШТ-ний хошой Хүрэл медальт тэрвээр өмнө Азийн аваргад гурвантаа финалдаж, гурван мөнгө, нэг хүрэл медалийг хүртээд байсан билээ. Ийнхүү МУГТ О.Бурмаа ААШТ-нд 4 дэх удаагаа финалдав. Аваргын төлөөх барилдаанд Японы Rino ABE-г 2:0-ээр хожиж АЗИЙН ТИВИЙН АВАРГА хэмээх нэгэн алдрыг амжилтын цуваандаа нэмж, Төрийн дууллаа эгшиглүүллээ.

Одоо түүний медалийн цуглуулгад ганцхан ОЛИМПИЙН НААДМЫН МЕДАЛЬ л дутуу үлджээ. АМЖИЛТ, ЯЛАЛТ-ОЛИМПИЙН НААДМЫН МЕДАЛЬТАН...

4 comments:

  1. Эхсурвалж: https://unitedworldwrestling.org/event/asian-championship-1

    ReplyDelete
  2. https://www.facebook.com/unitedworldwrestling/?fref=ts

    ReplyDelete
  3. Жич: Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрлөөс манай эрэгтэй бөхчүүд 26 алт, 28 мөнгө, 44 хүрэл медаль нийтдээ 98 медаль, манай эмэгтэй бөхчүүд 4 алт, 24 мөнгө, 27 хүрэл медаль нийтдээ 55 медаль, бүгд 153 медаль хүртээд байна. Үүнд эрэгтэй бөхчүүдээс Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2015 онд, эмэгтэй бөхчүүдээс Гавьяат тамирчин О.Насанбурмаа 2013 онд хамгийн сүүлд алтан медаль аваад байна. http://www.wrestling.mn/post/more/1463

    ReplyDelete
  4. 1. Burmaa OCHIRBAT (MGL)
    2. Rino ABE (JPN)
    3. Qiandegenchagan QIANDEGENCHAGAN (CHN)
    3. Gulmaral YERKEBAYEVA (KAZ)

    ReplyDelete