2011 оны Стамбулын ДАШТ-ний Мөнгө /51 кг/, 2009 оны Паттаяагийн ААШТ-ний хүрэл /51 кг/, 2011 оны Ташкентын ААШТ-ний мөнгө /51 кг/-н медальт
тамирчин, ОУХМ Даваасүхийн ОТГОНЦЭЦЭГ 2016 Бангкокын
ААШТ-ний 55 кг-ын жинд Аваргын Алтан медалийн төлөө барилдахаар болов. Тэрээр
Японы Momoka
KADOYA-г 6:5-аар хожиж
Аваргын төлөө барилдах эрхтэй болсон бөгөөд Алтан медалийн төлөөх барилдаанд
Энэтхэгийн бөх Priyanka
PRIYANKA-тай барилдана.
Харин Отгонбатын
ОЮУНТУЯА /60 кг/, Зоригтын
БОЛОРТУНГАЛАГ /69 кг/ нар ААШТ-ний хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Медалийн төлөөх барилдаанд О.Оюунтуяа Вьетнамын Thi Huong DAO-тай,
З.Болортунгалаг Солонгосын Chaerin
PARK-тай тус тус хүч
үзнэ.
https://unitedworldwrestling.org/event/asian-championship-1
ReplyDeleteАзи тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрлөөс манай эрэгтэй бөхчүүд 26 алт, 28 мөнгө, 44 хүрэл медаль нийтдээ 98 медаль, манай эмэгтэй бөхчүүд 4 алт, 24 мөнгө, 27 хүрэл медаль нийтдээ 55 медаль, бүгд 153 медаль хүртээд байна. Үүнд эрэгтэй бөхчүүдээс Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2015 онд, эмэгтэй бөхчүүдээс Гавьяат тамирчин О.Насанбурмаа 2013 онд хамгийн сүүлд алтан медаль аваад байна.
ReplyDeletehttp://www.wrestling.mn/post/more/1463