1985 оны буюу АХ-ын 64 жилийн ойн баяр наадмаар улсын
заан С.Хүрэлбаатараар 5 даван шөвгөрч улсын цолтны эгнээнд багтсан Увс аймгийн Зүүнхангай сумын уугуул, Бөхийн жудо барилдааны ОУХМ, Монгол улсын начин Дуламсүрэнгийн
ЖАНЧИВДОРЖийн нэрэмжит 01 дүгээр сарын АЦЦБЗБ-ийн
ээлжит /2 дахь удаагийн/ барилдаан /2016.01.30/ болов.
Барилдаанд
аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, Б.Эрдэнэхүү, Н.Жаргалбаяр, Б.Мижидсүрэн, Ө.Сүхбат нарын
тэргүүтэй хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин
өрсөлдөхөд:
Түрүү: Сүхбаатар аймгийн Онгон сумын
харьяат, “Жавхлант” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 013-р анги,
“Монголын цахилгаан холбоо” ХК, “Энгүй тал” ХХК-ийн бөх аймгийн хурц арслан
Шарын МӨНГӨНБААТАР
Үзүүр: Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөхбилэгт” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0198-р
анги, “Эрэлт импекс” ХХК-ийн бөх аймгийн арслан Мягмарын БАДАРЧ
Их шөвөгт: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Сүлд СХ, “Сэргэн мандалт
групп”-ын бөх
аймгийн хурц арслан Нэгдэлийн ЖАРГАЛБАЯР; Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0130-р анги, Хангарди СХ, “Ховд аймгийн Хөгжлийн
төлөө сан”, “Зорчигч тээврийн нэгтгэл”
ОНӨААТҮГ-ын бөх аймгийн арслан Оргихын ХАНГАЙ нар шалгарав.
Тавын даваа:
1. а.х.а Б.Ганхуяг
– а.а Н.Баярбаатар
2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.з Б.Болдбаатар
3. а.х.а
Д.Цэвэлсодном – а.з М.Батцэнгэл
4. а.х.а Б.Эрдэнэхүү
– а.а Э.Ванданцэрэн
5. а.х.а Н.Жаргалбаяр – а.а Б.Даваа-Очир
6. а.а М.Бадарч – а.а Д.Тамир
7. а.а О.Хангай – а.а Ц.Мөнхбаяр
8. а.а
Ц.Чимэддорж – а.а Ч.Хөхчирэнгэр
Зургаагийн даваа:
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.з М.Батцэнгэл
2. а.х.а Н.Жаргалбаяр – а.а Э.Ванданцэрэн
3. а.а М.Бадарч – а.а Н.Баярбаатар
4. а.а О.Хангай – а.а Ч.Хөхчирэнгэр
Долоогийн даваа:
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.х.а Н.Жаргалбаяр
2. а.а М.Бадарч – а.а О.Хангай
Наймын даваа:
1. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а М.Бадарч
Барилдааны төгсгөлөөс үзлээ. сайхан барилдаан боллоо. Үзсэнээ нийтлэв
ReplyDeleteГУРВЫН ДАВАА:
ReplyDelete1. Б.Ганхуяг а.х.а -Д.Баярманлай а.н
2. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Д.Батсүх а.х
3. Д.Цэвэлсодном а.х.а –Р.Батсүх а.н.н
4. Б.Эрдэнэхүү а.х.а –Б.Батдорж а.н.н
5. Н.Жаргалбаяр а.х.а –Г.Ганбаатар а.н.н
6. Б.Мижидсүрэн а.х.а –Ц.Анхбаяр а.х
7. Ө.Сүхбат а.х.а –Т.Дүүрэнсаран а.х
8. Б.Дэлгэрсайхан а.а –М.Балжинням а.н
9. А.Отгонбаатар а.а –Б.Болдбаатар а.з
10. М.Бадарч а.а –Л.Батсайхан а.з
11. О.Хангай а.а –Э.Ширнэн а.н
12. Б.Тайван а.а –Г.Жалбалдорж а.н
13. Д.Анар а.а –Б.Түмэндэмбэрэл а.з
14. Б.Номиндалай а.а –Ц.Чинзориг а.а
15. Ж.Мөнгөн а.а –М.Батцэнгэл а.з
16. Д.Бадамгарав а.а –Б.Даваадорж а.н.н
17. Т.Пүрэвсүрэн а.а –Э.Өлзийсайхан с.з
18. Т.Мягмарсүрэн а.а –Х.Энхчулуун а.х
19. Н.Ганзориг а.а –Н.Ширчинхүү с.з
20. Б.Бат-Эрдэнэ а.а –Б.Энхбат а.н
21. Х.Оргилболд а.а –П.Батхуяг а.а
22. Б.Мөнх-Эрдэнэ а.а –Б.Эрдэнэбаяр а.з
23. Ц.Чимэддорж а.а –Х.Батбаяр а.х
24. М.Еркебулан а.а –А.Саруулсайхан а.а
25. Ч.Хөхчирэнгэр а.а –М.Бэлгүтэй а.н.н
26. Т.Сүрэнжав а.а –О.Түмэн а.з
27. Э.Ванданцэрэн а.а –Д.Цэрэнтогтох ц.н
28. Ц.Мөнхбаяр а.а –Ш.Мөнх-Од а.з
29. Б.Даваа-Очир а.а –Э.Нямаа а.з
30. Н.Баярбаатар а.а –Т.Ядамсүрэн а.н.н
31. Д.Тамир а.а –Т.Сайханжаргал а.а
32. Б.Хаш-Эрдэнэ а.а –Б.Доржсүрэн а.х
ДӨРВИЙН ДАВАА:
ReplyDelete1. Б.Ганхуяг а.х.а –Г.Жамбалдорж а.н
2. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Б.Даваадорж а.н.н
3.Д.Цэвэлсодном а.х.а –Х.Энхчулуун а.х
4. Б.Эрдэнэхүү а.х.а –Ц.Анхбаяр а.х
5. Н.Жаргалбаяр а.х.а –О.Түмэн а.з
6.Ө.Сүхбат а.х.а –Б.Болдбаатар а.з
7. Б.Дэлгэрсайхан а.а –М.Батцэнгэл а.з
8. М.Бадарч а.а –Б.Эрдэнэбаяр а.з
9.О.Хангай а.а –Б.Хаш-Эрдэнэ а.а
10.Д.Анар а.а –Д.Тамир а.а
11.Б.Номиндалай а.а –Н.Баярбаатар а.а
12. Т.Пүрэвсүрэн а.а –Б.Даваа-Очир а.а
13. Н.Ганзориг а.а –Ц.Мөнхбаяр а.а
14.Б.Бат-Эрдэнэ а.а –Э.Ванданцэрэн а.а
15. Х.Оргилболд а.а –Ч.Хөхчирэнгэр а.а
16.Ц.Чимэддорж а.а –М.Эркебулан а.а
Нэгийн давааны дараа өнөөдрийн барилдаанд зодоглосон 256 бөхийн дотроос хоёр азтан тодруулсан агаад Булган аймгийн хурц арслан Ө.Сүхбат, Өвөрхангай аймгийн харцага Х.Энхчулуун нар азтанаар тодорч тус бүр 200.000 төгрөг Д.Жанчивдорж начны өөрийнх нь бичсэн "Хан Хөхийн Ламжав аварга" номыг гардаж авлаа.
ReplyDeleteЭнэхүү барилдааныг МҮБХ-той хамтран Увснуур дэвжээ, Зүүнхангай сумын Нутгийн зөвлөл, Д.Жанчивдорж начны ах дүү, хамаатан садан, найз нөхөд нь тун өргөн дэлгэр зохион байгуулсан агаад Д.Жанчивдорж начин өөрийн зүгээс "Улсын цолонд ойрхон бөх"-ийн шагналыг а.х.а Н.Жаргалбаярт гардуулсан бол өөрийг нь залгамжлан улсын цолд хүрээрэй хэмээн мөн Зүүнхангай сумын уугуул, аймгийн заан Б.Болдбаатарт өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулав. Харин уран барилдааны шагналыг начны ах дүүс Баянхонгор аймгийн заан М.Батцэнгэлд олгов.
Мөн Д.Жанчивдорж начин өөрийн багш улсын арслан Л.Сосорбарам, улсын начин Д.Баатаржав нарт хүндэтгэл үзүүлж гарын бэлгээ гардуулсан агаад өөртэйгээ нэгэн үед бөхийн дэвжээнээ хүчийг үзэн барилдаж явсан улсын харцага Ж.Бор, Л.Бадарч, улсын начин Г.Жалаа, Л.Цэвээн нарт мөн хүндэтгэл үзүүлж, хэвийн боов, Нүүдэл бууз гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм.
Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав
ReplyDelete