Sunday, January 24, 2016

Харцагуудын баярт ХАРЦАГА цолтон түрүүлэв

Хүнсний манлай үйлдвэр “Жем интернэшнл” ХХК-ийн нэрэмжит Монгол улсын ХАРЦАГА цолтонд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан /2016.01.24/ болов.

2006 оны анхны барилдаанд улсын үнэн зоригт, цогт гарамгай харцага Г.Элбэг түрүүлж, улсын начин Ду.Батбаяр үзүүрлэн, улсын харцага Г.Ганхуяг, Д.Рагчаа /у.г/ нар их шөвөгт шалгарч байсан бол өнгөрсөн жилийн барилдаанд улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэн, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын харцага Э.Оюунболд /у.ар/ нар их шөвөгт тус тус шалгаран барилдсан амжилтыг үзүүлээд байсан билээ.

Харин өнөө жилийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарди Д.Рагчаа, улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, улсын харцага Ө.Бат-Орших нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:

Түрүү: Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Дүнжингарав” бөхийн дэвжээ, Гацуурт групп, “Итгэлт Орших групп”-ын бөх улсын харцга Өлзийбатын ДАВААБААТАР

Үзүүр: Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Аврагч СХ, Сүхбаатар аймгийн ОБГ, “ДЦС-III” ТӨХК, “Химон констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь

Их шөвөгт: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хан Хэнтийн Аварга” бөхийн дэвжээ, Хангарди СХ, УБ хотын ОСНААУГ, “Их Засаг” ОУИС, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын бөх улсын арслан Энхтөгсийн ОЮУНБОЛД; Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Жавхлантбөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 013-р анги, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Энгүй тал” ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Шарын МӨНГӨНБААТАР нар шалгарав.

Дөрвийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.н.н М.Бэлгүүдэй
2. у.ар Н.Батсуурь – а.х Э.Энх-Амгалан
3. у.ар Э.Оюунболд – а.а Н.Баярбаатар
4. у.г Д.Рагчаа – а.а Ц.Мөнхбаяр
5. у.з Д.Баасандорж – а.а Б.Ганбаатар
6. у.х Ө.Бат-Орших – а.а Н.Золбоо
7. у.х Ө.Даваабатар – а.а С.Ерөөлт
8. у.н С.Батсуурь – а.а Д.Амаржаргал
9. у.н А.Батмөнх – а.а Д.Анар
10. у.н Б.Амарзаяа – а.х.а О.Гантулга
11. у.н Ц.Одбаяр – а.х.а Ш.Мөнгөнбаатар
12. у.н Т.Баасанхүү – а.х.а Б.Ганхуяг
13. у.н Л.Лхаа-Очир – у.н Э.Даш
14. у.н Г.Баасандорж – у.н Ч.Ганзориг

Тавын даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.х.а Ш.Мөнгөнбаатар
2. у.ар Н.Батсуурь – а.х.а О.Гантулга
3. у.ар Э.Оюунболд – у.н С.Батсуурь
4. у.з Д.Баасандорж – у.н Г.Баасандорж
5. у.х Ө.Даваабатар – а.а Ц.Мөнхбаяр
6. у.н Т.Баасанхүү – а.а Д.Анар
7. у.н Л.Лхаа-Очир – а.а Н.Золбоо

Зургаагийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – Гоц мөргөв
2. у.ар Э.Оюунболд – у.з Д.Баасандорж
3. у.х Ө.Даваабатар – а.а Д.Анар
4. у.н Л.Лхаа-Очир – а.х.а Ш.Мөнгөнбаатар

Долоогийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – а.х.а Ш.Мөнгөнбаатар
2. у.ар Э.Оюунболд – у.х Ө.Даваабаатар

Наймын даваа:
1. у.ар Н.Батсуурь – у.х Ө.Даваабаатар

2 comments:

  1. ГУРВЫН ДАВАА:

    1. С.Мөнхбат у.а -Б.Энхсайхан а.х
    2.Н.Батсуурь у.а -Н.Энхжаргал а.н.н
    3.Э.Оюунболд у.а -Б.Доржсүрэн а.х
    4.Д.Рагчаа у.г -Давж.Батбаяр а.а
    5.Д.Баасандорж у.з - Ц.Чинзориг а.а
    6.Б.Батмөнх у.з -Б.Ганбаатар а.а
    7.Ө.Бат-Орших у.х -Б.Насандэлгэр у.н
    8.Ө.Даваабатар у.х -Б.Баатарцол а.а
    9.Ч.Баянмөнх у.н -Э.Энх-Амгалан а.х
    10.Б.Заяамандах у.н -М.Бэлгүүдэй а.н.н
    11.С.Батсуурь у.н -Г.Эрхэмбаяр а.н.н
    12.А.Батмөнх у.н -Д.Аззаяа а.н.н
    13.Б.Амарзаяа у.н -Б.Уугандаваа а.а
    14.Ц.Одбаяр у.н -П.Батмөнх а.а
    15.Л.Цэрэнтогтох у.н -Н.Баярбаатар а.а
    16.Т.Баасанхүү у.н -Б.Дэлгэрсайхан а.а
    17.Л.Лха-Очир у.н -Э.Элбэгбаяр а.н
    18.Г.Баасандорж у.н -Б.Даваа-очир а.а
    19.Ч.Ганзориг у.н -Ц.Чимэддорж а.а
    20.Бо.Батжаргал у.н -С.Ерөөлт а.а
    21.Э.Даш у.н -Н.Хүрэлсүх а.х
    22.Б.Ганхуяг а.х.а -Н.Жаргалбаяр а.н.н
    23.Ш.Мөнгөнбаатар а.х.а -Б.Түмэндэмбэрэл а.з
    24.О.Гантулга а.х.а -Б.Хаш-Эрдэнэ а.а
    25.А.Отгонбаатар а.а -Ц.Мөнхбаяр а.а
    26.Д.Анар а.а -Д.Хүдэрбулга а.а
    27.Д.Амаржаргал а.а -Б.Бат-Эрдэнэ а.а
    28.Б.Бат-Өлзий а.а -Н.Золбоо а.а

    ReplyDelete
  2. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete