Sunday, October 11, 2015

Улсын өсөх идэр начин А.Жамъянгийн нэрэмжит барилдаан Завхан аймагт болов

“Цагаанхайрханы өдрүүд” буюу сум сурталчилах өдөрлөгийн үйл ажиллагаа 2015.10.09-11-нд Улиастай хотноо болов. Уг арга хэмжээний хүрээнд улсын өсөх идэр начин А.Жамъянгийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан /2015.10.11/-ыг зохион байгуулав.

1957 оны АХ-ын 36 жилийн ойгоор “Дэрэн бор” хэмээх улсын арслан Сүнрэвийн Самданжигмэдээр 6 даван өсөх идэр чимэгтэй Начин цол /одоогийн Харцага/-нд хүрсэн бөх бол Цагаанхайрхан сумын харьяат Аюушийн ЖАМЪЯН юм.

Барилдаанд өнөө жилийн аймгийн баяр наадамд урамтай сайхан барилдаж 6 даван их шөвөгт шалгарч аймгийн харцага цолонд хүрсэн Ганболдын Анхбаяр, Пагважавын Баярсайхан нараар магнайлуулсан 32 бөх бяр хүч, уран мэх, ухаан бодлыг уралдуулан зодоглоход:

Түрүү: Дөрвөлжин сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн ШШГА, “Хорвоо дэлхий уужим” ХХК-ийн бөх аймгийн харцага Пагважавын БАЯРСАЙХАН

Үзүүр: Шилүүстэй сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн ОБХ-ийн бөх сумын заан Янжмаагийн ИШЖАМЦ

Их шөвөгт: Завханмандал сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, аймгийн ХААН банкны бөх аймгийн начин Гантөмөрийн СҮХБААТАР; Эрдэнэхайрхан сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, “Очдөл-Өлзийт” ХХК-ийн бөх сумын заан Энх-Амгалангийн ВАНЧИН-ОЧИР нар шалгарав.

Гурвын даваа:
1. а.х П.Баярсайхан – з.б Ууганбаатар Санжаа /Цагаанхайрхан/
2. а.н Г.Сүхбаатар – с.з Жамц Ренчиндорж /Завханмандал/
3. с.з Я.Ишжамц – з.б Наранцогт Билгүүн /ШШГА, а.х Г.Анхбаяраар 2 давсан/
4. с.з Э.Ванчин-Очир – с.з Данаасүрэн Жамъяндорж /Их-Уул/

Дөрвийн даваа:
1. а.х П.Баярсайхан – с.з Э.Ванчин-Очир  
2. а.н Г.Сүхбаатар – с.з Я.Ишжамц

Тавын даваа:
1. а.х П.Баярсайхан – с.з Я.Ишжамц 

1 comment: