Sunday, October 18, 2015

“Богдхан хайрханы хишиг барилдаан -9”-д у.х Содномдорж түрүүлэв

Дөрвөн уулын хишиг барилдааны 2015-2016 оны анхны буюу “Богдхан хайрханы хишиг барилдаан-9” /2015.10.17/ болж өнгөрлөө. Барилдааныг 50 жилийн ойгоо тэмдэглэж буй ХУД-ийн ЗДТГ, МҮБХ-той хамтран зохион байгуулав.

2007 оны анхны барилдаанд улсын начин М.Өсөхбаяр /у.з/ түрүүлж, аймгийн арслан Ш.Жаргалсайхан /у.г/ үзүүрлэн, улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр, улсын начин Ду.Батбаяр нар их шөвөгт шалгарч байсан бол өнгөрсөн жилийн барилдаан /2014.12.20/-д улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва түрүүлж, аймгийн хурц арслан Б.Одгэрэл /у.х/ үзүүрлэн, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан М.Өсөхбаяр нар их шөвөгт тус тус шалгаран барилдаж байв.

Өнөө жилийн 9 дэх удаагийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарди Б.Гончигдамба, улсын заан Д.Баасандорж, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 256 /улсын цолтой-25, а.ц.а-54, а.ц.з-17, а.х-24, а.ц.н-61, сумын цолтой-75/ бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин өрсөлдөхөд:
Түрүү: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос групп”-ын бөх улсын үнэн зоригт харцага Цэдэвийн СОДНОМДОРЖ

Үзүүр: Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн гал, Алдар СХ, ЗХ-ний 350-р анги, “Сан” дээд сургууль, ДЦС-IVТӨХК-ийн бөх улсын арслан Пүрэвийн БҮРЭНТӨГС

Их шөвөгт: Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увснуур” бөхийн гал, Аврагч СХ, Сүхбаатар аймгийн ОБХ, “Химон констракшн” ХХК-ийн бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь; Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Өрмөн-Уул” ХХК-ийн бөх улсын заан Дашзэвэгийн БААСАНДОРЖ нар шалгарав.

Дөрвийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – с.з Ж.Бямбадонид
2. у.ар Н.Батсуурь – а.н Э.Ууганбаяр
3. у.г Б.Гончигдамба – а.н.н О.Батжаргал
4. у.з Д.Баасандорж – а.н.н Т.Ядамсүрэн
5. у.з Б.Батмөнх – а.х Х.Энхчулуун
6. у.з Б.Соронзонболд – а.х Ш.Отгонтөгс
7. у.х Ц.Содномдорж – а.з Д.Бат-Эрдэнэ
8. у.х Б.Одгэрэл – а.а Ж.Наранбаатар
9. у.н Ц.Лхагвасүрэн – а.а Б.Чимэдвандан
10. у.н Б.Насандэлгэр – а.а А.Хосбаяр
11. у.н Ч.Цогбаяр – а.а Б.Отгонбаатар
12. у.н Ц.Одбаяр – а.а Ч.Хөхчирэнгэр
13. а.х.а Н.Жаргалбаяр – а.а Б.Ганбаатар
14. а.х.а О.Гантулга – а.а Б.Бат-Эрдэнэ
15. а.а А.Отгонбаатар – а.а Н.Ганзориг
16. а.а М.Бадарч – а.а Б.Хашбат

Тавын даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – а.а Б.Хашбат
2. у.ар Н.Батсуурь – у.н Б.Насандэлгэр
3. у.г Б.Гончигдамба – у.н Ч.Цогбаяр
4. у.з Д.Баасандорж – у.з Б.Батмөнх
5. у.з Б.Соронзонболд – а.а Б.Чимэдвандан
6. у.х Ц.Содномдорж – а.а А.Отгонбаатар
7. у.х Б.Одгэрэл – у.н Ц.Одбаяр
8. а.х.а Н.Жаргалбаяр – а.х.а О.Гантулга
Зургаагийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.х Б.Одгэрэл
2. у.ар Н.Батсуурь – а.х.а Н.Жаргалбаяр
3. у.з Д.Баасандорж – а.а Б.Чимэдвандан
4. у.х Ц.Содномдорж – у.н Ч.Цогбаяр

Долоогийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.з Д.Баасандорж
2. у.ар Н.Батсуурь – у.х Ц.Содномдорж

Наймын даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.х Ц.Содномдорж 

2 comments:

  1. ГУРВЫН ДАВАА:

    1. П.Бүрэнтөгс у.а–Б.Дагвадорж а.х
    2. Н.Батсуурь у.а–Л.Балдорж а.н
    3. Э.Оюунболд у.а –Э.Ууганбаяр а.н
    4. Б.Гончигдамба у.г–У.Береке а.х
    5. Д.Баасандорж у.з–Г.Ганбаатар а.н.н
    6. Б.Батмөнх у.з–Ш.Мөнх-Од а.з
    7. Б.Соронзонболд у.з–Н.Баттүвшин а.з
    8. Ц.Содномдорж у.х–Б.Батбаяр а.н
    9. А.Цацабширу.х –Т.Ядамсүрэн а.н.н
    10. Ө.Даваабаатар у.х –О.Батжаргал а.н.н
    11. Б.Одгэрэл у.х–Х.Алтансүх а.з
    12. Э.Энхбат у.ө.и.н–Б.Отгонбаатар а.а
    13. Ц.Лхагвасүрэн у.ө.и.н–Н.Батсайхан а.а
    14. Ш.Уламбаяр у.ө.и.н –Ш.Отгонтөгс а.х
    15. Б.Насандэлгэр у.н–М.Даваасүрэн а.з
    16. Д.Цогзолдорж у.н –Б.Ганбаатар а.а
    17. Л.Гантулга у.н –Б.Хашбат а.а
    18. Ч.Баянмөнх у.н –Д.Бат-Эрдэнэ а.з
    19. Ч.Цогбаяр у.н–Ш.Дарханбат а.а
    20. Ц.Одбаяр у.н–Т.Сүрэнжав а.а
    21. Л.Цэрэнтогтох у.н –Б.Бат-Эрдэнэ а.а
    22. Т.Баасанхүү у.н –Ж.Наранбаатар а.а
    23. Ш.Мөнгөнбаатар а.х.а –Ж.Бямбадонид с.з
    24. Н.Жаргалбаяр а.х.а–Д.Цэрэнтогтох ц.н
    25. Ө.Сүхбат а.х.а –Х.Энхчулуун а.х
    26. О.Гантулга а.х.а–Н.Хүрэлсүх а.х
    27. А.Отгонбаатар а.а–Д.Пүрэвдорж а.х
    28. М.Бадарч а.а–Б.Түмэндэмбэрэл а.з
    29. Д.Анар а.а –Б.Чимэдвандан а.а
    30. Д.Бадамгарав а.а –А.Хосбаяр а.а
    31. Н.Ганзориг а.а–Э.Ванданцэрэн а.а
    32. М.Эркебулан а.а –Ч.Хөхчирэнгэр а.а

    ReplyDelete
  2. Нийтлэгдээгүй дүйзийг: www.undesniibukh.mn цахим хуудаснаас авав

    ReplyDelete