“Цагаанхайрханы өдрүүд” буюу сум сурталчилах
өдөрлөгийн үйл ажиллагаа 2015.10.09-11-нд Улиастай хотноо болов. Уг арга
хэмжээний хүрээнд улсын өсөх идэр начин А.Жамъянгийн нэрэмжит үндэсний бөхийн
барилдаан /2015.10.11/-ыг зохион байгуулав.
1957 оны
АХ-ын 36 жилийн ойгоор “Дэрэн бор” хэмээх улсын арслан Сүнрэвийн
Самданжигмэдээр 6 даван өсөх идэр чимэгтэй Начин цол /одоогийн Харцага/-нд
хүрсэн бөх бол Цагаанхайрхан сумын харьяат Аюушийн ЖАМЪЯН юм.
Барилдаанд
өнөө жилийн аймгийн баяр наадамд урамтай сайхан барилдаж 6 даван их шөвөгт
шалгарч аймгийн харцага цолонд хүрсэн Ганболдын Анхбаяр, Пагважавын Баярсайхан
нараар магнайлуулсан 32 бөх бяр хүч, уран мэх, ухаан бодлыг уралдуулан
зодоглоход:
Түрүү: Дөрвөлжин
сумын харьяат, “Аваргыг
аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн
ШШГА, “Хорвоо дэлхий уужим” ХХК-ийн бөх аймгийн харцага Пагважавын БАЯРСАЙХАН
Үзүүр: Шилүүстэй сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн ОБХ-ийн бөх сумын заан
Янжмаагийн ИШЖАМЦ
Их шөвөгт: Завханмандал сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, аймгийн ХААН банкны бөх
аймгийн начин Гантөмөрийн СҮХБААТАР; Эрдэнэхайрхан
сумын харьяат, “Аваргыг
аймагтаа” бөхийн дэвжээ, “Очдөл-Өлзийт”
ХХК-ийн бөх сумын заан Энх-Амгалангийн ВАНЧИН-ОЧИР нар шалгарав.
Гурвын даваа:
1. а.х П.Баярсайхан – з.б Ууганбаатар
Санжаа /Цагаанхайрхан/
2. а.н Г.Сүхбаатар – с.з Жамц Ренчиндорж
/Завханмандал/
3. с.з Я.Ишжамц – з.б Наранцогт Билгүүн /ШШГА,
а.х Г.Анхбаяраар 2 давсан/
4. с.з Э.Ванчин-Очир – с.з Данаасүрэн
Жамъяндорж /Их-Уул/
Дөрвийн даваа:
1. а.х П.Баярсайхан – с.з Э.Ванчин-Очир
2. а.н
Г.Сүхбаатар – с.з Я.Ишжамц
Тавын даваа:
1. а.х П.Баярсайхан – с.з Я.Ишжамц
Мэдээлсэн U.N.S
ReplyDelete