Tuesday, November 25, 2014

Анхдугаар ҮХ-ийг баталж, БНУ-ыг тунхагласны 90 жилийн ойн барилдаан /Завхан/

Анхдугаар Үндсэн Хуулийг баталж, БНУ-ыг тунхагласны түүхт 90 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан /2014.11.24/ Завхан аймгийн ССАЖГ-ын спорт танхимд болов.
Бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 32 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:

Түрүү: Шилүүстэй сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн ОБХ-ийн бөх сумын заан Янжмаагийн ИШЖАМЦ

Үзүүр: Түдэвтэй сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, “Яруу мандал” хоршооны бөх аймгийн хурц арслан Төмөр-Очирын БАТТӨМӨР

Их шөвөгт: Тэс сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн ССАЖГ-ын бөх аймгийн заан Дашзэвэгийн БАТ-ӨЛЗИЙ., Эрдэнэхайрхан сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээний бөх сумын харцага Энх-Амгалангийн ВАНЧИН-ОЧИР нар шалгарав.

Гурвын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.н Х.Эрдэнэбат
2. а.з Д.Бат-Өлзий – с.з Энхбаяр
3. а.н Г.Сүхбаатар – с.х Э.Ванчин-Очир
4. а.н П.Баярсайхан с.з Я.Ишжамц

(Тод: МСҮТ /Политехникийн коллеж/-ийн 50 жилийн ойд зориулсан 64 бөхийн барилдаан /2014.10.04/-д Завханмандал сумын харьяат аймгийн начин Гантөмөрийн Сүхбаатар түрүүлж, Нөмрөг сумын харьяат сумын заан Пүрэвхоролын Баттулга үзүүрлэсэн.)

Дөрвийн даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.х Э.Ванчин-Очир
2. а.з Д.Бат-Өлзий – с.з Я.Ишжамц

(Тод: Аймгийн ЗД-ын нэрэмжит “Идэвхитэй хөдөлгөөн-Эрүүл мэнд” аяны хүрээнд Аймгийн ОБХ, БГ, УЦУОША-наас зохион байгуулсан спорт арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан 64 бөхийн барилдаан /2014.10.26/-д Шилүүстэй сумын харьяат, Аймгийн ОБХ-ийн бөх сумын Заан Янжмаагийн Ишжамц түрүүлж, Дөрвөлжин сумын харьяат, Аймгийн ШШГА-ны бөх аймгийн начин Пагважавын Баярсайхан үзүүрлэсэн.)

Тавын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.з Я.Ишжам
Их Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 852 жил, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулж 2014.11.22-нд Алдархаан сумын харьяат улсын начин Б.Бадамсүрэн, Л.Лхаа-Очир нарын нэрэмжит Өсвөрийн үндэсний бөхийн барилдааныг 2 начны суралцаж төгссөн Улиастай сумын бүрэн дунд IV сургуулийн спорт танхимд зохион байгуулав. Барилдаанд хүндэт зочноор улсын начин Л.Нямсүрэн, Б.Бадамсүрэн нар оролцов. Өсвөрийн бөхчүүд 4 насны ангиллаар уран мэхийг уралдуулсан бөгөөд нийт 92 шандастан оролцон барилдсан байна.

Идэр /ихэр/ хоёр начны багш, Нөмрөг сумын уугуул, Аймгийн ҮБХ-ны нарийн бичгийн дарга, аймгийн заан Лхагвын Баттөр IV сургуулийн Үндэсний бөхийн дасгалжуулагч багшаар ажилладаг бөгөөд түүний санаачилсан Өсвөрийн үндэсний бөхийн барилдаан сар бүр зохион байгуулагддаг сайхан уламжлал тогтоод байгаа билээ...

1 comment:

  1. Бөхийн мэдээг аймгийн заан, Аймгийн ҮБХ-ны н.б.д Л.Баттөр, Аймгийн ахлах гарын даа Х.Жанчивдорж нараас авав...

    ReplyDelete