Tuesday, November 25, 2014

Анхдугаар ҮХ-ийг баталж, БНУ-ыг тунхагласны 90 жилийн ойд зориулсан Үндэсний бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?

Анхдугаар Үндсэн Хуулийг баталж, БНУ-ыг тунхагласны ойн өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдааныг 1990 оноос анхлан зохион байгуулж эхэлсэн бөгөөд 25 жилийн хугацаанд энэ барилдаан 2 удаа (1996, 2009 онд) тодорхой шалтгааны улмаас болоогүй өнгөрч байсан байна.

Уг барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрч байсан хүчтэнүүдийн нэрсийг он дарааллаар дурдахул:

ОН ТҮРҮҮ: ҮЗҮҮР: ИХ ШӨВӨГ:
1990 дар.а Б.Бат-Эрдэнэ у.ар М.Мөнгөн Гоц мөргөв.
у.з Д.Баяраа 
1991 у.з Ц.Баярсайхан дар.а Х.Баянмөнх у.з Д.Баяраа,
у.н Ж.Чулуун 
1992 дар.а Б.Бат-Эрдэнэ а.а А.Сүхбат  у.з Д.Баяраа,
у.з Р.Гансүх 
1993 дар.а Б.Бат-Эрдэнэ у.ар О.Балжинням  у.з Д.Баяраа,
 у.з Д.Мөнх-Эрдэнэ
1994 у.з С.Хүрэлбаатар у.з П.Сүхбат ц.а И.Доржсамбуу,
у.з Ц.Баярсайхан
1995 у.з Д.Мөнх-Эрдэнэ у.н Д.Бумбаяр у.н Н.Мөнхжаргал
гоц мөргөв.               
1996 Барилдаан болоогүй
1997 дар.а Б.Бат-Эрдэнэ у.з Д.Мөнх-Эрдэнэ у.з А.Сүхбат,
у.з Б.Гантогтох
1998 дар.а Б.Бат-Эрдэнэ у.з Б.Гантогтох у.з П.Сүхбат,
у.ар Д.Мөнх-Эрдэнэ
1999 дар.а Б.Бат-Эрдэнэ у.з Б.Гантогтох у.ав О.Балжинням,
у.з Д.Эрдэнэбат
2000 у.з Д.Сумъяабазар у.ар А.Сүхбат у.з Г.Өсөхбаяр,
у.н О.Одгэрэл
2001 у.з Д.Сумъяабазар у.н Г.Элбэг у.ав О.Балжинням,
у.з Б.Гантогтох
2002 у.ав А.Сүхбат у.з И.Доржсамбуу у.н Д.Рагчаа,
у.з Ч.Батзориг
2003 у.ав Г.Өсөхбаяр у.ав А.Сүхбат у.з Б.Ганбат,
у.н Г.Элбэг
2004 у.з И.Доржсамбуу у.ав Г.Өсөхбаяр у.г Д.Сумъяабазар,
у.х Ц.Мягмарсүрэн
2005 дал.а Г.Өсөхбаяр у.з Б.Ганбат у.х Д.Рагчаа,
у.г Б.Гантогтох
2006 у.ар Д.Азжаргал у.х Т.Мөнгөнцоож дал.а Г.Өсөхбаяр,
дар.а Б.Бат-Эрдэнэ
2007 дал.а Г.Өсөхбаяр у.з Д.Рагчаа у.н М.Өсөхбаяр,
у.х Г.Элбэг
2008 у.г И.Доржсамбуу у.ар Д.Ганхуяг у.з М.Баяржавхлан,
у.з Д.Рагчаа 
2009 Барилдаан болоогүй
2010 ц.х.а Ч.Санжаадамба у.н Ш.Тогтохбаяр у.х Д.Баасандорж,
у.ар Х.Мөнхбаатар
2011 у.г Н.Ганбаатар у.н Э.Энхбат у.ар Д.Ганхуяг,
у.х Ц.Содномдорж
2012 у.ар П.Бүрэнтөгс у.з Ч.Санжаадамба у.н Ш.Жаргалсайхан,
ц.а Б.Ганзориг
2013 у.з Ч.Санжаадамба у.з Б.Батмөнх у.ав Г.Эрхэмбаяр,
у.х Ц.Содномдорж
2014 ??? ??? ???, ???

Өнөөдөр болох Анхдугаар Үндсэн Хуулийг баталж, БНУ-ыг тунхагласны 90 жилийн ойд зориулсан 23 дахь удаагийн барилдаанд хэн хэн амжилттай барилдах вэ???

2 comments:

  1. Таавраа дэвшүүлээрэй







    ReplyDelete
  2. Анхны барилдаан 1984 онд болж дар.ав Х.Баянмөнх түрүүлж, у.ав Д.Хадбаатар үзүүрлэж байсан юм байна шүү. Ингээд 6 жил засварлаад 1990 оноос тогтмолжсон юм байна.

    ReplyDelete