Анхдугаар Үндсэн
Хуулийг баталж, БНУ-ыг тунхагласны түүхт 90 жилийн ойд зориулсан үндэсний
бөхийн барилдаан /2014.11.24/ Завхан аймгийн ССАЖГ-ын спорт танхимд болов.
Бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу
бөхчүүд оролцсон хүчит 32 бөх уран мэх, ухаан бодол, бяр
хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:
Түрүү: Шилүүстэй сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн ОБХ-ийн бөх сумын заан
Янжмаагийн ИШЖАМЦ
Үзүүр: Түдэвтэй сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, “Яруу мандал” хоршооны бөх
аймгийн хурц арслан Төмөр-Очирын БАТТӨМӨР
Их шөвөгт: Тэс сумын харьяат, “Аваргыг
аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн
ССАЖГ-ын бөх аймгийн заан Дашзэвэгийн БАТ-ӨЛЗИЙ., Эрдэнэхайрхан сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээний
бөх сумын харцага Энх-Амгалангийн
ВАНЧИН-ОЧИР нар шалгарав.
Гурвын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.н Х.Эрдэнэбат
2. а.з Д.Бат-Өлзий – с.з Энхбаяр
3. а.н
Г.Сүхбаатар – с.х Э.Ванчин-Очир
4. а.н
П.Баярсайхан – с.з Я.Ишжамц
(Тод: МСҮТ /Политехникийн коллеж/-ийн 50 жилийн ойд зориулсан 64 бөхийн
барилдаан /2014.10.04/-д Завханмандал сумын харьяат аймгийн начин Гантөмөрийн
Сүхбаатар түрүүлж, Нөмрөг сумын харьяат сумын заан Пүрэвхоролын Баттулга
үзүүрлэсэн.)
Дөрвийн даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.х Э.Ванчин-Очир
2. а.з
Д.Бат-Өлзий – с.з Я.Ишжамц
(Тод: Аймгийн ЗД-ын нэрэмжит “Идэвхитэй
хөдөлгөөн-Эрүүл мэнд” аяны хүрээнд Аймгийн ОБХ, БГ, УЦУОША-наас зохион
байгуулсан спорт арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан 64 бөхийн
барилдаан /2014.10.26/-д Шилүүстэй сумын харьяат, Аймгийн ОБХ-ийн бөх сумын
Заан Янжмаагийн Ишжамц түрүүлж, Дөрвөлжин сумын харьяат, Аймгийн ШШГА-ны бөх
аймгийн начин Пагважавын Баярсайхан үзүүрлэсэн.)
Тавын даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.з Я.Ишжам
Их Эзэн Богд
Чингис хаан мэндэлсний 852 жил, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулж 2014.11.22-нд
Алдархаан сумын харьяат улсын начин Б.Бадамсүрэн, Л.Лхаа-Очир нарын нэрэмжит Өсвөрийн үндэсний бөхийн барилдааныг 2 начны суралцаж төгссөн Улиастай сумын
бүрэн дунд IV сургуулийн спорт танхимд зохион байгуулав. Барилдаанд хүндэт зочноор улсын начин Л.Нямсүрэн, Б.Бадамсүрэн
нар оролцов. Өсвөрийн бөхчүүд 4 насны ангиллаар уран мэхийг уралдуулсан бөгөөд
нийт 92 шандастан оролцон барилдсан байна.
Идэр /ихэр/ хоёр
начны багш, Нөмрөг сумын уугуул, Аймгийн ҮБХ-ны нарийн бичгийн дарга, аймгийн
заан Лхагвын Баттөр IV сургуулийн Үндэсний бөхийн
дасгалжуулагч багшаар ажилладаг бөгөөд түүний санаачилсан Өсвөрийн үндэсний бөхийн
барилдаан сар бүр зохион байгуулагддаг сайхан уламжлал тогтоод байгаа билээ...
Бөхийн мэдээг аймгийн заан, Аймгийн ҮБХ-ны н.б.д Л.Баттөр, Аймгийн ахлах гарын даа Х.Жанчивдорж нараас авав...
ReplyDelete