Saturday, September 27, 2014

МУИС-Завхан сургуулийн 40 жилийн ойн барилдаанд аймгийн харцага Чинтулга түрүүлэв

МУИС-ийн Завхан сургуулийн 40 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан /2014.09.20/ аймгийн ССАЖГ-ын спорт танхимд болж өнгөрсөн билээ.

Бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 64 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:

Түрүү: Алдархаан сумын харьяат, аймгийн харцага Шагдарсүрэнгийн ЧИНТУЛГА

Үзүүр: Дөрвөлжин сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн ШШГА-ны бөх аймгийн начин Пагважавын БАЯРСАЙХАН

Их шөвөгт: Шилүүстэй сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн ОБХ-ийн бөх сумын заан Янжмаагийн ИШЖАМЦ., Эрдэнэхайрхан сумын харьяат, сумын харцага Энх-Амгалангийн ВАНЧИН-ОЧИР нар шалгарав.

Дөрвийн даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.х Э.Ванчин-Очир
2. а.з М.Батбаяр с.з Я.Ишжамц
3. а.з Д.Бат-Өлзий – а.н П.Баярсайхан
4. а.х Ш.Чинтулга – а.н Г.Сүхбаатар

Тавын даваа:
1. а.х Ш.Чинтулга – с.х Э.Ванчин-Очир
2. а.н П.Баярсайхан – с.з Я.Ишжамц

Зургаагийн даваа:
1. а.х Ш.Чинтулга – а.н П.Баярсайхан 

1 comment:

  1. Барилдааныг үзээгүй учир мэдээллийг олж хожуу нийтлэв.....

    ReplyDelete