Monday, September 29, 2014

Монгол бөхийг Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсний ойн барилдаанд Шинэ арслан түрүүлэв

Монгол бөхөө Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсний гурван жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан /2014.09.28/ болов. 2011 оны 09 дүгээр сарын 17-25-ны өдрүүдэд  УБ хотноо 6016 бөх чуулж, Монгол Үндэсний Бөхийн барилдаанаа Дэлхийн дээд амжилтанд бүртгүүлсэн нь саяхан...

2012 оноос эхлэн энэхүү түүхт өдрийг эргэн дурсаж, ойн барилдааныг зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа билээ. 13 даваатай түүхэн барилдаанд улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын аварга С.Мөнхбат үзүүрлэн, улсын арслан Г.Эрхэмбаяр /у.ав/ шөвгөрч байсныг бөхийн хорхойтнууд тодхон санаж буй биз ээ.

Анхны ойн барилдаан /2012.09.30/-д 192 бөх зодоглож улсын начин Э.Энхбат түрүүлж, улсын гарди Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэн, улсын харцага Ц.Содномдорж их шөвөгт., өнгөрсөн жилийн намрын улирлын нээлтийн барилдаантай хамтатган зохион байгуулсан 2 жилийн ойн барилдаан /2013.09.22/-д улсын заан Ч.Санжаадамба түрүүлж, улсын гарди Б.Гончигдамба үзүүрлэн, улсын начин Ц.Одбаяр, Т.Баасанхүү нар их шөвөгт тус тус шалгаран баридаж байв.

Харин өнөө жилийн барилдаанд улсын шинэ залуу арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага А.Цацабшир нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:

Түрүү: Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увснуур” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Химон констракшн” ХХК-ийн бөх улсын шинэ залуу арслан Намсрайжавын Батсуурь

Үзүүр: Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Голден Хаммер” ХХК-ийн бөх улсын заан Батзоригийн БАТМӨНХ

Их шөвөгт: Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Аврагч СХ, “Акс херо ХХК-ийн бөх улсын шинэ начин Чулуунбаатарын БАТЧУЛУУН., Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ Алдар СХ, ЗХ-ний 325-р анги, “Тэргүүн саруул зам” ХХК-ийн бөх улсын шинэ залуу начин Лхагвын ЛХА-ОЧИР нар шалгарав.

Дөрвийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – а.х Н.Хүрэлсүх
2. у.з Б.Батмөнх – а.х Б.Доржсүрэн
3. у.з Б.Соронзонболд – а.х С.Золбаяр
4. у.н Ш.Уламбаяр – ц.з Э.Тулга
5. у.н Р.Пүрэвдагва – а.з Б.Болдбаатар
6. у.н Н.Батзаяа – а.а Д.Анар
7. у.н Б.Сангисүрэн – а.а Э.Даш
8. у.н Ч.Цогбаяр – а.а Ц.Чимэддорж
9. у.н Ц.Одбаяр – а.а Б.Батдорж
10. у.н Л.Цэрэнтогтох – а.а О.Хангай
11. у.н Ч.Батчулуун – а.а П.Мөнхбат
12. у.н Б.Бадамсүрэн – а.а Д.Амаржаргал
13. у.н Л.Лха-Очир – а.а Д.Болдбаатар
14. а.х.а Д.Цэвэлсодном – а.х.а О.Гантулга

Тавын даваа:
1. у.ар Н.Батсуурь – у.н Ш.Уламбаяр
2. у.з Б.Батмөнх – у.н Н.Батзаяа
3. у.з Б.Соронзонболд – а.а Э.Даш
4. у.н Р.Пүрэвдагва – у.н Л.Лха-Очир
5. у.н Ч.Цогбаяр – у.н Ц.Одбаяр
6. у.н Ч.Батчулуун – а.х.а О.Гантулга
7. у.н Б.Бадамсүрэн – а.а О.Хангай

Зургаагийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – Гоц мөргөв
2. у.з Б.Батмөнх – у.н Ц.Одбаяр
3. у.з Б.Соронзонболд – у.н Ч.Батчулуун
4. у.н Л.Лха-Очир – а.а О.Хангай

Долоогийн даваа:
1. у.ар Н.Батсуурь – у.н Ч.Батчулуун
2. у.з Б.Батмөнх – у.н Л.Лха-Очир

Наймын даваа:
1. у.ар Н.Батсуурь – у.з Б.Батмөнх 

2 comments:

  1. ГУРВЫН ДАВАА:

    1. Н.Батсуурь у.а - Н.Тунамал-Эрдэнэ а.н
    2. П.Бүрэнтөгс у.а - Б.Доржсүрэн а.х
    3. Б.Батмөнх у.з - Д.Батжаргал а.а
    4. Б.Соронзонболд у.з - Б.Эрдэнэбаяр а.з
    5. И.Ёндонсамбуу у.н - Э.Тулга ц.з
    6. Ш.Уламбаяр у.н - Т.Сүрэнжав а.а
    7. Р.Пүрэвдагва у.н - Го.Ганзориг а.н
    8. Н.Батзаяа у.н - Б.Мижидсүрэн а.а
    9. Б.Сангисүрэн у.н - Л.Балдорж а.н
    10. Ч.Цогбаяр у.н - Б.Ганбаатар а.а
    11. Ц.Одбаяр у.н - Б.Уугандаваа а.а
    12. Л.Цэрэнтогтох у.н - Г.Ууганбаяр а.н
    13. Ч.Батчулуун у.н - М.Бадарч а.а
    14. Б.Бадамсүрэн у.н - Н.Ширчинхүү с.з

    15. Л.Лха-Очир у.н - С.Ариунбилэг а.х.а
    16. Д.Цэвэлсодном а.х.а - Ц.Заяатүшиг а.н
    17. О.Гантулга а.х.а - Н.Энхжаргал а.н
    18. Б.Хашбат а.а -Н.Хүрэлсүх а.х
    19. Г.Баасандорж а.а - С.Золбаяр а.х
    20. Д.Болдбаатар а.а - Х.Батбаяр а.х
    21. П.Баярхүү а.а - Б.Болдбаатар а.з
    22. Д.Амаржаргал а.а - Т.Бэгзсүрэн а.з
    23. Бо.Батжаргал а.а - Д.Анар а.а
    24. Б.Серик а.а - Э.Даш а.а
    25. П.Мөнхбат а.а - Н.Батсайхан а.а
    26. О.Хангай а.а - Б.Эрдэнэхүү а.а
    27. Н.Ганзориг а.а - Ц.Чимэддорж а.а
    28. Б.Батдорж а.а - С.Оргилболд а.а

    ReplyDelete
  2. Эх сурвалж: www.undesniibukh.mn

    ReplyDelete