МУИС-ийн
Завхан сургуулийн 40 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан /2014.09.20/ аймгийн ССАЖГ-ын спорт танхимд болж өнгөрсөн билээ.
Бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу
бөхчүүд оролцсон хүчит 64 бөх уран мэх, ухаан бодол, бяр
хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:
Түрүү: Алдархаан сумын харьяат, аймгийн
харцага Шагдарсүрэнгийн ЧИНТУЛГА
Үзүүр: Дөрвөлжин сумын харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн
дэвжээ, Аймгийн ШШГА-ны бөх аймгийн начин
Пагважавын БАЯРСАЙХАН
Их шөвөгт: Шилүүстэй сумын
харьяат, “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн ОБХ-ийн бөх сумын заан Янжмаагийн ИШЖАМЦ.,
Эрдэнэхайрхан сумын харьяат, сумын харцага Энх-Амгалангийн
ВАНЧИН-ОЧИР нар шалгарав.
Дөрвийн
даваа:
1. а.х.а
Т.Баттөмөр – с.х Э.Ванчин-Очир
2. а.з
М.Батбаяр – с.з Я.Ишжамц
3. а.з
Д.Бат-Өлзий – а.н П.Баярсайхан
4. а.х Ш.Чинтулга – а.н Г.Сүхбаатар
Тавын даваа:
1. а.х Ш.Чинтулга – с.х Э.Ванчин-Очир
2. а.н П.Баярсайхан – с.з Я.Ишжамц
Зургаагийн
даваа:
1. а.х Ш.Чинтулга – а.н П.Баярсайхан
Барилдааныг үзээгүй учир мэдээллийг олж хожуу нийтлэв.....
ReplyDelete