Thursday, August 21, 2014

Отгон Гардийн мялаалга наадамд Энхбат начин түрүүллээ

Завхан аймгийн Идэр сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, Хүч СХ, ЧД-ийн Цагдаагийн II хэлтэс, “ЗД констракшн” ХХК-ийн бөх улсын гарди Ширбазарын ЖАРГАЛСАЙХАНЫ Цолны мялаалга наадам түүний төрсөн нутаг Идэр суманд 2014.08.20-21-ний өдрүүдэд дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

Очирваанийн орны хүчтэнүүдээс тодрон гарсан 4 дэх Гардийн цолны мялаалга наадамд зориулсан их морь, соёолон, даага гэсэн гурван насны морины уралдаан, хүчит 128 бөхийн барилдаан тус тус болов. 

Бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд уран мэх, ухаан бодол, бяр хүч, авхаалж самбааг сорин барилдсанаас:

Түрүү: Булган аймгийн Могод сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Хангарди СХ-ны бөх улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Эрдэнэбилэгийн ЭНХБАТ

Үзүүр: Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, ЧД-ийн ЦХ, “Шинэ Азиа групп”-ын бөх улсын начин Лувсанрагчаагийн НЯМСҮРЭН

Их шөвөгт: Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Аврагч СХ-ны бөх улсын заан Батзоригийн БАТМӨНХ; Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, “Женко клуб”-ын бөх улсын начин Болдпүрэвийн СУГАРЖАРГАЛ нар шалгарав.
Гурвын даваа:
1. у.з Б.Батмөнх – с.з н.Жадамба
2. у.х М.Дармаабазар – с.з Э.Баярсайхан
3. у.н Э.Энхбат – а.з Д.Отгонбаяр
4. у.н Ш.Уламбаяр – а.н Р.Эрдэнэбаяр
5. у.н Г.Бат-Амгалан – а.н.н О.Батжаргал
6. у.н Л.Нямсүрэн – а.з М.Батбаяр
7. у.н Б.Сугаржаргал – а.з Г.Батцэрэн
8. у.н Ч.Батчулуун – а.н Н.Бямбацогт
9. у.н Л.Лха-Очир – а.н Б.Ганзолбоо
10. а.х.а Т.Баттөмөр – а.х Ш.Чинтулга
11. а.а Д.Батжаргал – а.н З.Хангалбаатар
12. а.а Г.Баасандорж – а.н Т.Ганзаяа
13. а.а Г.Батням – а.а Ж.Сүхбат
14. а.а Б.Бат-Өлзий – а.н.н Б.Даваадорж
15. а.а Б.Ганбаатар – а.а Э.Баасандорж
16. а.х Д.Бат-Эрдэнэ – а.н Ч.Мөнхтогтох

Дөрвийн даваа:
1. у.з Б.Батмөнх – а.н.н О.Батжаргал
2. у.х М.Дармаабазар – а.х Ш.Чинтулга
3. у.н Э.Энхбат – а.х Д.Бат-Эрдэнэ
4. у.н Ш.Уламбаяр – а.а Б.Ганбаатар
5. у.н Л.Нямсүрэн – а.а Ж.Сүхбат
6. у.н Б.Сугаржаргал – а.а Б.Бат-Өлзий
7. у.н Ч.Батчулуун – а.а Г.Баасандорж
8. у.н Л.Лха-Очир – а.а Д.Батжаргал

Тавын даваа:
1. у.з Б.Батмөнх – а.х Ш.Чинтулга
2. у.н Э.Энхбат – а.а Б.Ганбаатар
3. у.н Л.Нямсүрэн – у.н Ч.Батчулуун
4. у.н Б.Сугаржаргал – у.н Л.Лха-Очир

Зургаагийн даваа:
1. у.з Б.Батмөнх – у.н Л.Нямсүрэн
2. у.н Э.Энхбат – у.н Б.Сугаржаргал

Долоогийн даваа:
1. у.н Э.Энхбат – у.н Л.Нямсүрэн

1 comment: