Tuesday, August 12, 2014

у.г Гончигдамба түрүүлж, у.н Лха-Очир үзүүрлэлээ...

“Цэцэнс майнинг инержи” ХХК-ийн ерөнхий захирал, Завхан аймгийн МСУХ-ны тэргүүн Ш.Батсамбуугийн санаачлага, ивээн тэтгэлгээр зохион байгуулагдсан “Завхан аймгийн Шигшмэл хүлэг, Шилдэг уяач шалгаруулах Хурдан морины наадам, Төвийн бүсийн уралдаан” 2014.08.11-12-ны өдрүүдэд Алдархаан сумын нутаг домогт Доной хөндий, Алагийн дөрөлжнөө дэлгэр сайхан болж өнгөрлөө. 

Уг наадамд зөвхөн Завхан аймгийн харьяат уяачдын морьдыг уралдуулсан бөгөөд дээд гурван насны түрүүг жийп машинаар байлсан нь сүүлийн жилүүдэд байгаагүй шагналын сан /доод 3 насны түрүү 5 сая/ өндөртэй наадам болов. Зургаан насны морьдын уралдаанд 120-230 орчим морь уралдааны замд гарч байсан нь наадмын өргөн цар хүрээг илтгэх буй за...


Азарганы уралдаанд гарааны төхөөрөмж рүү дайрснаас үүдэж нэг хүүхэд ойчсон /бэртэлгүй/-оос өөр хүүхэд мориноос унасангүй, нийт унаач хүүхдүүдийн 95 орчим хувь нь хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй, барцадгүй мэнд, “хурсан олон цугаар дэнж хотойтол-дэлгэр сайхан, дэгтэй журамтай-түвшин амгалан” наадаж чадлаа гэж тодотгон хэлж болох...
Баяр наадмын үйл ажиллагаанд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болов. Түрүү бөхийг 5 сая, үзүүр бөхийг 3 сая төгрөгөөр байлав.
Барилдаанд улсын гарди Б.Гончигдамба, улсын харцага М.Дармаабазар, Э.Оюунболд, улсын өсөх идэр начин Ш.Уламбаяр, улсын начин Б.Бадамсүрэн, аймгийн хурц арслан Т.Баттөмөр, аймгийн арслан Г.Баасандорж, Ж.Сүхбат, Ш.Пүрэвгарьд, П.Батмөнх, Б.Чимэдвандан нарын тэргүүтэй улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд зодоглосноос:

Түрүү: Их-Уул сумын харьяат, Алдар СХ, Хөтлийн цемент шохойХК–ийн бөх улсын гарди Батнасангийн ГОНЧИГДАМБА 

Үзүүр: Алдархаан сумын харьяат, Алдар СХ, ЗХ-ний 325-р анги, “Тэргүүн саруул зам” ХХК-ийн бөх улсын начин Лхагвын ЛХА-ОЧИР

Их шөвөгт: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, Хангарди СХ-ны бөх улсын харцага Энхтөгсийн ОЮУНБОЛД., Тосонцэнгэл сумын харьяат, Хүч СХ-ны бөх улсын өсөх идэр начин Шүхэртийн УЛАМБАЯР нар шалгаран барилдав.

Гурвын даваа:
1. у.г Б.Гончигдамба – с.з Я.Барамсай
2. у.х М.Дармаабазар – с.з Л.Лхагважав
3. у.х Э.Оюунболд – с.з Б.Чулуунбаатар
4. у.н Ш.Уламбаяр – а.н Ч.Жүгдэррагчаа
5. у.н Б.Бадамсүрэн – с.з Я.Ишжамц
6. у.н Л.Лха-Очир – а.з Д.Отгонбаяр
7. а.х.а Т.Баттөмөр – с.з П.Баттулга
8. а.а Г.Баасандорж – а.н Р.Эрдэнэбаяр
9. а.а Ж.Сүхбат – а.н Т.Ганзаяа
10. а.а Ш.Пүрэвгарьд – а.з Г.Батцэрэн
11. а.а П.Батмөнх – а.н П.Баярсайхан
12. а.а Б.Чимэдвандан – а.н Э.Доржсүрэн
13. а.з Т.Бэгзсүрэн – а.н Н.Бямбацогт
14. а.з Р.Батсүх – а.н О.Батжаргал
15. а.х Ш.Чинтулга – а.н Б.Даваадорж
16. а.н П.Батсүх – а.н Ч.Мөнхтогтох
Дөрвийн даваа:
1. у.г Б.Гончигдамба – а.н П.Батсүх
2. у.х М.Дармаабазар – а.н Б.Даваадорж
3. у.х Э.Оюунболд – а.з Р.Батсүх
4. у.н Ш.Уламбаяр – а.з Т.Бэгзсүрэн
5. у.н Б.Бадамсүрэн – а.а Б.Чимэдвандан
6. у.н Л.Лха-Очир – а.а П.Батмөнх
7. а.х.а Т.Баттөмөр – а.а Ш.Пүрэвгарьд
8. а.а Г.Баасандорж – а.а Ж.Сүхбат 

Тавын даваа:
1. у.г Б.Гончигдамба – а.н Б.Даваадорж
2. у.х Э.Оюунболд – а.а Г.Баасандорж
3. у.н Ш.Уламбаяр – а.а Б.Чимэдвандан
4. у.н Л.Лха-Очир – а.а Ш.Пүрэвгарьд

Зургаагийн даваа:
1. у.г Б.Гончигдамба – у.н Ш.Уламбаяр
2. у.х Э.Оюунболд – у.н Л.Лха-Очир
 
Долоогийн даваа:
1. у.г Б.Гончигдамба – у.н Л.Лха-Очир

1 comment:

  1. Anonymous8/12/2014

    сайхан наадам болсон шүү

    ReplyDelete