Wednesday, February 26, 2014

Зүүн бүсийн барилдаан

Завхан нутгаас төрөн гарсан “Даншигийн Аваргуудыг алдаршуулах” аяны хүрээнд зохион байгуулагдсан Зүүн бүсийн Хөдөөгийн хүчтэн АШТ барилдаан /2014.02.22-23/ Тосонцэнгэл суманд болж өнгөрлөө.

Уг бүсэд Идэр, Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн гэсэн 4 сум хамрагдав.
4 сумын 35 хөдөөгийн хүчтэн 3 хэсэгт хуваагдан барилдаж, хэсэг бүрээс эхний 4-өөр шалгарсан хүчтэнүүд Шигшээ барилдаанд дахин тойргийн журмаар барилдаж дүнгээ гаргав.

Шигшээ барилдааны дүн /энэ бүсээс 6 бөх шалгарсан болно/:
1. с.з Гүрмандалын Галбаяр (Тосон/ц, 10 даваа)
2. с.з Мөнхцэнгэлийн Амарсанаа (Тосон/ц, 10 даваа)
3. с.з Мягмарсүрэнгийн Батмягмар (Тэлмэн, 7 даваа)
4. з.б Баярмагнайн Болдбаяр (Их-Уул, 7 даваа)
5. с.з Шааравжамцын Болдбаатар (Идэр, 6 даваа)
6. с.з Шаандарын Бүрэнбат (Тосон/ц, 6 даваа)
7. с.з Доржжүгдэрийн Нямдорж (Тэлмэн, 5 даваа)
 Өсвөрийн бөхийн 15-16 насны ангилалд 32 бөх барилдсанаас:
1. Гомбосүрэнгийн Гарамжав /Их-Уул, 10-р анги/
2. Батхүүгийн Нямсамбуу /Идэр сум, 10-р анги/
3. Шугарсүрэнгийн Туваандорж /Тосонцэнгэл II сургууль, 10-р анги/
4. Гансүхийн Бямбасүрэн /Тосонцэнгэл II сургууль, 10-р анги/

Өсвөрийн бөхийн 17-18 насны ангилалд 24 бөх барилдсанаас:
1. Наянбуугийн Мөнхбаяр /Тэлмэн, 11-р анги/
2. Пүрэвдоржийн Болд-Эрдэнэ /Тосонцэнгэл II сургууль, 11-р анги/
3. Баянмөнхийн Бүдбазар /Их-Уул, 11-р анги/
Хаалтын барилдаанд аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон 24 бөх зодоглосноос:

Түрүү: Тосонцэнгэл сумын харьяат сумын заан Мөнхцэнгэлийн АМАРСАНАА
Үзүүр: Идэр сумын уугуул, Тосонцэнгэл сумын харьяат сумын заан Төрмөнхийн БЯМБАРАГЧАА

Хоёрын даваа:
1. а.н Э.Энхтөр – з.б Б.Болдбаяр
2. с.з Г.Батсайхан – с.н Идэрбаатар
3. с.з Г.Галбаяр – с.з Э.Магсаржав
4. с.з Ш.Бүрэнбат – с.з М.Батмягмар
5. с.з Н.Жигмэддорж с.з М.Амарсанаа
6. с.з Ш.Болдбаатар – с.з Т.Бямбарагчаа
Гурвын даваа:
1. а.н Э.Энхтөр – с.з Т.Бямбарагчаа
2. с.з Г.Галбаяр – с.з М.Батмягмар
3. с.з М.Амарсанаа  с.н Идэрбаатар

Дөрвийн даваа:
1. с.з Т.Бямбарагчаа – Гоц мөргөв
2. с.з М.Амарсанаа  – с.з М.Батмягмар

Тавын даваа:
1. с.з Т.Бямбарагчаа с.з М.Амарсанаа

2 comments:

  1. Маш сайхан барилдаан болсон. Удахгүй барилдааны бичлэг орон нутгийн BBS, AIR TV-үүдээр гарна...

    ReplyDelete
  2. Энэ бүсээс эхний 6-н байраар шалгарсан бөхчүүд ШИГШЭЭ барилдаанд оролцоно...

    ReplyDelete