Thursday, February 27, 2014

Хойд бүсийн барилдаан

Завхан нутгаас төрөн гарсан “Даншигийн Аваргуудыг алдаршуулах” аяны хүрээнд зохион байгуулагдсан Хойд бүсийн Хөдөөгийн хүчтэн АШТ барилдаан /2014.02.24/ Түдэвтэй суманд болж өнгөрлөө.

Уг бүсэд Асгат, Баянхайрхан, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй гэсэн 5 сум хамрагдав.
Хойд бүсэд хамгийн цөөн буюу 5 сумын 19 хөдөөгийн хүчтэн тойргийн журмаар барилдаж дүнгээ гаргав.

Барилдааны дүн /энэ бүсээс 5 бөх шалгарах ёстой байсан боловч, оролцоо бага учир 3 бөхийг шигшээ барилдаанд оролцуулахаар болов/:

1. с.з Төмөр-Очирын Батсүх /Түдэвтэй, 17 даваа/
2. с.з Батбаярын Дагва /Түдэвтэй, 15 даваа/
3. з.б Батнасангийн Цэнд-Аюуш /Түдэвэй, 14 даваа/
4. с.н Мягмаржавын Батхуяг /Нөмрөг, 12 даваа/
Өсвөрийн бөхийн 15-16 насны ангилалд 16 бөх барилдсанаас:
1. Батнасангийн Цэнд-Очир /Түдэвэй/
2. Төрмөнхийн Дашжамц /Асгат/
3. Алтангэрэлийн Уламбаяр /Түдэвэй/
4. Ганбатын Даваадорж /Түдэвэй/

Өсвөрийн бөхийн 17-18 насны ангилалд 18 бөх барилдсанаас:
1. Балдандоржийн Нямсайхан /Нөмрөг/
2. Гантулгын Дамдинсүрэн /Нөмрөг/
3. Очиржанцангийн Мягмардорж /Нөмрөг/
4. Бат-Эрдэнийн Ням-Очир /Түдэвэй/
5. Өлзийбатын Лундаажанцан /Түдэвтэй/

2 comments:

  1. Энэ бүсэд хамгийн бага бөхчүүд оролцсон ч, барилдаан үзэгчдээр дүүрэн сайхан болсон. Хөдөөгийн үзэгчид илүү ихийг хүссэн байх. Оролцоогүй сумадтай жич ярилцана аа гэж....

    ReplyDelete
  2. Говийн болон Хангайн бүсийн барилдааны мэдээг удахгүй нийтэлнэ.
    Тус бүсүүдийн ерөнхий ЗБ аймгийн заан Л.Баттөр мэдээгээ өгөхгүй удаад байна аа гэж....

    ReplyDelete