Monday, August 05, 2013

Завхан-90, Улиастай-280 жилийн ойн Үндэсний сурын харваа

Хантайшир уулын аймаг түүний гал голомт Завхан аймаг байгуулагдсаны 90 жил, эртний түүхт Улиастай хот үүсэн хөгжсөний 280 жилийн ой, “Отгонтэнгэрийн хурд-2013” баруун бүсийн даншиг наадмын Үндэсний сурын харваанд нийт 100 орчим харваачид цэц мэргэнээ сорив. 

Эрэгтэй 45 харваачаас:

1-р байр: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр Хангарьд СХ-ны харваач МУГТ, улсын Даяар дуурсах мэргэн, зууны шилдэг харваач Ш.Даваахүү /40:36/

2-р байр: Өмнөговь аймаг, “Таван толгой транс” ХХК-ийн харваач улсын Гоц мэргэн, спортын мастер Ж.Баттөмөр /40:35/
 
3-р байр: Завхан аймгийн Улиастай сумын уугуул, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр Хангарьд СХ-ны харваач спортын мастер Л.Эрдэнэбат /40:35/

4-р байр: Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр Хангарьд СХ, “Гложекс” ХХК-ийн харваач Улсын Мэргэн, спортын мастер Б.Ёндон /40:34/

5-р байр: Алдар СХ, “Жем интернейшнл” ХХК-ийн харваач Б.БАТБААТАР /40:34/

Эмэгтэй 23 харваачаас:

1-р байр: Өмнөговь аймгийн харваач спортын мастер О.Чинзүрх /40:39/

2-р байр:  Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, “Петровис” ХХК-ийн харваач улсын Хошой мэргэн Д.Эрдэнэтуяа /40:38/

3-р байр: Өвөрхангай аймгийн харваач спортын мастер Б.Пунсалдулам /40:38/

4-р байр: Өмнөговь аймгийн харваач улсын Мэргэн, спортын мастер С.Баярмаа /40:37/

5-р байр: Алдар СХ, “Жем интернейшнл” ХХК-ийн харваач улсын Мэргэн, спортын мастер С.ЭНХТУНГАЛАГ /40:33/

Өсвөрийн харваанд 30 шахам харваач цэц мэргэнээ сорьсноос:

Хөвгүүдийн харваанд:

1-р байр: Өмнөговь аймгийн харьяат, Ажнай СХ, “Таван толгой транс” ХХК-ийн харваач Баттөмөрийн Даваахүү
2-р байр: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 9-р ангийн сурагч Түмэннасангийн Буяндэлгэр
3-р байр: Улиастай сумын ЕБС-ийн сурагч Эрдэнэбаатарын Баттогтох 

Охидын харваанд: 

1-р байр: Ховд аймгийн Жаргалант сумын Цогт-Алтай цогцолбор сургуулийн сурагч Батчулууны Цэгээнчимэг
2-р байр: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 12 жилийн сургуулийн сурагч Сүрмаахоролын Алтанцэцэг
3-р байр: Улиастай сумын Дэвшил сургуулийн 8-р ангийн сурагч Мөнхбаатарын Цэнд-Аюуш

Завхан-90, Улиастай-280, “Отгонтэнгэрийн хурд-2013” баяр наадмын мэдээг 
нэгтгэн нийтэлсэн: jalkhanz.blogspot.com /U.N.S/

1 comment:

  1. Шагайн мэдээг мартсан байна. оруулна аа.
    Сурын мэдээг нийтлэхэд тусалсан Цэргийн штабын Бавуу найздаа талархлаа...

    ReplyDelete