Tuesday, August 06, 2013

Завхан-90, Улиастай-280 жилийн ойн Шагай харваа

Хантайшир уулын аймаг түүний гал голомт Завхан аймаг байгуулагдсаны 90 жил, эртний түүхт Улиастай хот үүсэн хөгжсөний 280 жилийн ой, “Отгонтэнгэрийн хурд-2013” баруун бүсийн даншиг наадмын Шагай харваанд 13 багийн болон нийт 130 гаруй  харваач онч мэргэнээ сорин наадав.

Багийн харваанд:

1-р байр: Монгол улсын дэд мэргэн н.Бүрэнтулга ахлагчтай Баянхонгор аймгийн баг
2-р байр: Аймгийн гоц мэргэн Б.Дашдорж ахлагчтай Завхан аймгийн Гандан хийдийн баг
3-р байр: Аймгийн гоц мэргэн н.Дагвадорж ахлагчтай Говь-Алтай аймгийн баг

Цуваа харваанд:

1-р байр: Завхан аймгийн уугуул, Монгол улсын мэргэн н.Баттөр
2-р байр: Баянхонгор аймгийн харьяат, Монгол улсын дэд мэргэн н.Бүрэнтулга
3-р байр: Завхан аймгийн харьяат, Аймгийн гоц мэргэн Г.Энх-Амгалан
4-р байр: Завхан аймгийн харьяат, Аймгийн гоц мэргэн С.Баяндорж
5-р байр: Завхан аймгийн харьяат, Аймгийн гоц мэргэн Б.Дашдорж
6-р байр: Завхан аймгийн харьяат, Аймгийн гоц мэргэн Д.Эрдэнэцогт

Завхан-90, Улиастай-280, “Отгонтэнгэрийн хурд-2013” баяр наадмын мэдээг
нэгтгэн нийтэлсэн: jalkhanz.blogspot.com /U.N.S/

2 comments:

  1. Шагайн мэдээг нийтлэхэд тусалсан Салбар хорооны гишүүн Хамба ламтан, Аймгийн гоц мэргэн С.Баяндорж танд талархлаа.

    Ийнхүү Түүхт ойн баяр наадмын "эрийн 3 наадам"-д хамаарах уралдааны мэдээг нэгтгэн хүргэж дуусав...

    ReplyDelete
  2. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул МУ-ын Үлэлж дархан мэргэн Л.Болдын зургийг нетээс олсон тул Нийтлэв...

    Үлэмлж дархан мэргэн маань нутгийн ойдоо ирээгүй бололтой...

    ReplyDelete