Sunday, August 04, 2013

“Отгонгэнгэрийн хурд-2013” баруун бүсийн даншиг наадмын Жороо морины уралдаан

Хантайшир уулын аймаг түүний гал голомт Завхан аймаг байгуулагдсаны 90 жил, эртний түүхт Улиастай хот үүсэн хөгжсөний 280 жилийн ой, “Отгонтэнгэрийн хурд-2013” баруун бүсийн даншиг наадмын Жороо морины уралдаан /2013.07.28/-д нийт 29 хүлэг уран жороог үзүүлэн, наадамч олныг баясган цэнгүүлснээс:

Түрүү: Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат, ААУ Ц.Өлзий-Очирын Хонгор халзан. /Тод: 2009 онд Тэлмэнд зохиогдсон Очирвааны хурд баруун бүсийн наадамд мөн түрүүлсэн. Ийнхүү Завхан нутагт зохиогдсон 2 бүсийн наадамд дараалан түрүүлсэн Хосгүй сайхан БУЯН.../
Аман хүзүү: Ховд аймгийн Булган сумын уяач н.Мөнхтөрийн Хээр.
Айргийн 3: Завхан аймгийн Алдархаан сумын уяач н.Батсайханы Цоохор.
Айргийн 4: Завхан аймгийн Тэлмэн сумын уяач Б.Баасанбаярын Халтар.
Айргийн 5: Ховд аймгийн Булган сумын уяач н.Гантулгын Хул.

Жич: Түүхт ой, бүсийн наадмын морь, бөхийн мэдээг нэгтгэн хүргэв. Удахгүй сурын мэдээг хүргэнэ...

1 comment:

  1. Аймгийн наадмын мэдээг бүгдийг нь хүргэхийг зорив...

    ReplyDelete