Saturday, July 13, 2013

Шинэ цолтнуудын тухайд хувийн бодлоо хуваалцахуй...

Улсын бүхий л цолтон төрөн гарсан наадам гэж хэлж болох. Бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөрийн үр дүнгээ үзсэн, ард олноо баясган цэнгүүлсэн, ирэх наадмыг хүртэл хуучлах сэдвийг үлдээсэн Наадам сайхан болж өндөрлөлөө... Шинэ цолтнуудын тухайд хувийн бодлоо хуваалцахул: 

Улсын начин Төрөөгийн Баасанхүү: Уран, дайчин, салхитай барилдаантай бөх. Өмнөх жилийн нэгэн адил багшаараа 3 давж, дөрвийн нугараанд Ганбаатар гардитай дахин таарав. Даагаа нэхсэн барилдаанд ур ухаан гаргаж даваа авснаар НАЧИН цолонд хүрэх эрхээ өвөртөлсөн. Нутгийн арслангаар начны давааг алхаж, нутгийн аваргадаа унасан. Дэмжлэг, татаас авсан ч цолондоо багадахгүй бөх. Магадгүй аварга амлаагүй бол харцага болоод зааны даваанд ч босож мэдэх л бөх...

Улсын начин Лувсандоржийн ЦЭРЭНТОГТОХ: Начнаар тогтохгүй бөх дөө. Сайхан барилдаан хийсэн. Бат-Орших харцагатай тун ухаалаг барилдсан ч, харцагын даваанд хариуцлагагүй барилдааныг үзүүлсэн. Сайхан начин. 

Улсын харцага Энхтөгсийн Оюунболд: Санги начин, Ганхуяг арслан, Санчир заан гээд Өврийн хангайн хүчтэнүүдийг дараалан өвдөглүүлж зааны даваанд босов... Ямар ч бөхтэй барилдсан өөрийн хүссэнээ хийж чаддаг, сэтгэл зүйн хувьд бэргэсэн, дутуу байдлыг үзүүлдэггүй дайчин бөх. Нутгийн ойдоо том бэлэг барилаа. Олон ч жил барилдана даа... Сумогоор бол Кисэносато гэж хэлж болох юм. 

Улсын харцага Намсрайжавын Батсуурь: Удамт бөх. Харцагаар ч тогтохгүй барилдах боломжтой байсан. Батмөнх илүү нягт байлаа. Хоёр жил дараалан нутгийн арслан цолтой бөхчүүдтэй нугарав. Ухаалаг барилдааныг үзүүлсэн. Ирэх жил ч түүнд цолоо нэмэх, батлах боломж бий...  

Улсын харцага Найдангийн Түвшинбаяр: Төрийн наадмын дэвжээнд 4 давж начны даваанд боссон, дөрвийн нугараанд шилдэг залуу харцагад тасдуулж байсан түүх бол түүнд бий... Цолонд хүрэх боломжтой залуусын нэрсийн жагсаалтад би хувьдаа түүний нэрийг оруулаагүй юм даг. Ганцхан барилдаан л хийлээ. Хоёрын даваанд бяртай бөх аймгийн арслан Д.Энхбатыг ирэх наадмыг хүлээхэд хүргэснээр өөрийн замыг нээсэн гэх үү дээ. Харцагын энтэй барилдааныг хойшид үзүүлж чадах эсэхийг нь харах л үлдлээ... 

Улсын заан Батзоригийн Батмөнх: Бэлтгэл онцгой сайн байсан. Гурав дээр 13 бөхөөс Чулуунбатыг амласан нь түүнийг бэлтгэл сайн байгааг, дээшээ өгсөж барилдах нөөцтэй байгааг тодорхой харуулсан... Содном, Санжаа, Батсуурь гээд хүчтэй өрсөлдөгчидтэй тун ч ухаалаг барилдсан. Гардийн даваанд уг нь санаачлагатай байсан ч... Сайхан заан төрлөө. 

Улсын гарди Батнасангийн ГОНЧИГДАМБА: Завхан нутгаас 71 жилийн дараа төрийн наадмын түрүү булаалдав. Цолонд хүрснээсээ хойш тогтмол бэлтгэлтэй, жигд сайхан барилдааныг үзүүлж байсан шилдэг бөх. Лав заан цолонд хүрэх бүрэн боломж түүнд байсан. Тун ухаалаг, мэдрэмжтэй, даацтай мэхийг үзүүлж барилдав. Одоо түүнд илүү их боломж гарч байгаа тул ирэх наадмуудад том цолны төлөө, цолоо хамгаалж сайхан барилдах буй за... Илүү амжилт.

Улсын Аварга Гунаажавын ЭРХЭМБАЯР: Ардын хувьсгалын өлгий нутгийн анхны Аварга... Арслан цолонд хүрснээсээ хойш мөн л жигд сайхан барилдаж байсан бөх. Энэ жил түүний хувьд түрүү булаалдах сүүлийн боломж ч байсан байж мэдэх. Харин өөрийнх нь хувьд түрүүлэх хэмжээний өрсөлдөөнийг үзүүлж чадах бүрэн боломж байсан. Нягт, ухаалаг, сайхан барилдааныг үзүүлсэн. Сайхан аварга. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ түүнд хайр ивгээлээ өглөө. Харин одоо дахиад ч түрүүлэх хэмжээний өрсөлдөөнийг үзүүлэх боломж гарч ирлээ. Жудагтай, төлөв түвшин сайхан бөх...

5 comments:

  1. хувийн бодол маань нэг иймэрхүү байна даа...

    ReplyDelete
  2. Anonymous7/31/2013

    Энэ жил нийт 17 шинэ арслан төрлөө

    1,Өмнөговь аймгийн наадамд-Бэгзийн Мижидсүрэн түрүүлж арслан
    2,Баянхонгор аймгийн баяр наадам -Баянговь сумын харьяат аймгийн харцага Б.Бат-Амгалан түрүүлж аймгийн арслан

    3,Дархан-Уул аймгийн баяр наадамд -Шарынголын Нэргүйбаярын Эрдэнэчулуун начин түрүүлж аймгийн арслан
    4,Говьсүмбэр аймгийн баяр наадамд -Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат Ганболдын Баасандорж түрүүлж арслан

    5,Булган аймаг наадамд- Бүрэгхангай сумын харьяат Дармаагийн Тамир түрүүлж аймгийн арслан
    6,Эрдэнэтийн наадамд- Завхан аймгийн харьяат аймгийн начин Батцэрэнгийн Уртбаяр түрүүлж аймгийн арслан

    7,Увс аймгийн баяр наадамд -Тэсийн Хүрэлбаатарын Оргилболд түрүүлж тойргийн аймгийн арслан
    8,Дундговь аймгийн баяр наадамд - Төмөрчөдөрийн Занданбат найм даван түрүүлж, арслан

    9,Өвөрхангай аймгийн баяр наадамд -Хужирт сумын харьяат аймгийн заан Даваахүүгийн Цэвэлсодном найм даван түрүүлж аймгийн арслан.
    10,Говь-Алтай аймгийн баяр наадамд -цэргийн харцага Балганы Хишигбаатар түрүүлж аймгийн арслан

    11,Ховд аймгийн баяр- наадамд Оргихын Хангай түрүүлж аймгийн заан
    12,Сэлэнгэ аймгийн баяр наадамд -Нэгдэл начны хүү Жаргалбаяр найм даван түрүүлж аймгийн арслан

    13,Дорнод аймгийн баяр наадамд- Гандуламын Отгонбаатар дахин түрүүлж хурц арслан цолны
    14,Сүхбаатар аймгийн баяр наадамд -аймгийн заан Бүрнээгийн Сэнгэдорж найм даван түрүүлж аймгийн арслан
    15,Хөвсгөл аймгийн баяр наадам -Бүрэнтогтох сумын харьяат аймгийн начин Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ найм даван түрүүлж аймгийн арслан

    16,Завхан аймгинй баяр наадамд- Завхан аймгийн Баянтэс сумын харьяат Шархүүгийн Пүрэвгарьд түрүүлж арслан
    17,Хэнтий аймгийн баяр наадамд - Хэнтий аймгийн Баянмөнх сумын харъяат Загдсүрэнгийн Наранбаатар Түрүүлж арслан

    ReplyDelete
  3. Tuvshinbayar awarga jaahan demii yum hiilee dee awarga neree nairaany hartsaga bolgoloo

    ReplyDelete
  4. Тэр ч тийм шүү. Харцагын энтэй барилдаж цолоо батлах биз дээ. Тэгж л бодох юм...

    ReplyDelete
  5. АЙМГИЙН ХУРЦ АРСЛАН

    Гандуламын Отгонбаатар

    АЙМГИЙН АРСЛАН

    Нэгдэлийн Жаргалбаяр
    Төмөрчөдөрийн Занданбат
    Батцэрэнгийн Уртбаяр
    Чагнаадоржийн Ганзориг
    Загдсүрэнгийн Наранбаатар
    Шархүүгийн Пүрэвгарьд
    Бэгзийн Мижидсүрэн
    Балганы Хишигбаатар
    Б.Бат-Амгалан
    Даваахүүгийн Цэвэлсодном
    Бүрнээгийн Сэнгэдорж
    Ганболдын Баасандорж
    Нэргүйбаярын Эрдэнэчулуун
    Дармаагийн Тамир
    Хүрэлбаатарын Оргилболд
    Оргихын Хангай
    Бат-Эрдэнийн Хаш-Эрдэнэ

    АЙМГИЙН ЗААН

    Бат-Очирын Гончигтавхай
    Хишгээгийн Алтансүх
    Баярсайханы Амбасэлмаа
    Мөнхбатын Даваасүрэн
    Нацагсүрэнгийн Золбоо
    Батсүхийн Гантөмөр
    Батсайханы Бат-Эрдэнэ
    Эрдэнэбатын Нямаа
    Цогбадрахын Бямба-Очир
    Доржсүрэнгийн Бадамгарав
    Болор-Эрдэнийн Номиндалай

    АЙМГИЙН ХАРЦАГА

    Төрмөнхийн Бэгзсүрэн
    Шагдарсүрэнгийн Чинтулга
    Пүрэврагчаагийн Жаргалсайхан
    Ганболдын Өсөхбаяр
    Цэрэндолгорын Нарангэрэл
    Мягмарсүрэнгийн Мэндсайхан
    Батжаргалын Жигжидсүрэн
    Жаргалын Энхбаатар
    Аварзэдийн Отгонбаатар
    Жигжидсүрэнгийн Бадрал
    Гаадансүрэнгийн Батбилэг
    Доржсүрэнгийн Батсүх
    Болдбаатарын Доржсүрэн
    Д.Амгаланбаатар Өмнөговь
    Цэрэнноровын Анхбаяр
    Цэрэгбаатарын Эрхэмбаяр
    Баярхүүгийн Бат-Өлзий
    Монцойн Ганзориг
    Жавхлангийн Мандахбаяр
    Г.Мөнхзоригт Дорнод
    Дамдинсүрэнгийн Батболд
    Батсугарын Зоригтбаатар
    Лхагвасүрэнгийн Энхбат

    АЙМГИЙН НАЧИН

    Лхагвасүрэнгийн Отгонбаатар
    Цэрэндолгорын Отгонбат
    Батмагнайн Мөнхбаяр
    Жаргалсайханы Цэрэндаваа
    Шаравдоржийн Отгонтөгс
    Батаагийн Батбаяр
    Б.Отгонбаяр Төв Баян-Өнжүүл
    Чойжилсүрэнгийн Мөнхтогтох
    Түмэн-Өлзийн Ганзаяа
    Н.Батмагнай Ховд Дөргөн
    Алтангэрэлийн Батзориг
    Б.Өнөрбаатар Бх. Шинэжинст
    Ганболдын Болдгэрэл
    Н.Анхбаяр Бх.Баянлиг
    Сэлэнгэбаатарын Баасандорж
    Цэдэндоржийн Мөнхбаяр
    Хадбаатарын Мягмарсүрэн
    П.Ууганбаяр Тө.Баянчандмань
    Шаравдоржийн Баттогтох
    Батбадралын Ганзолбоо
    Б.Цогтбаяр Булган
    Доржийн Баярманлай
    Хутагийн Цогтгэрэл
    Мягмарын Наваантая
    Зайжидын Төртогтох
    Д.Маргад-Эрдэнэ
    Б.Жаргаланбаатар Орхон
    Түдэвийн Юмжаргал
    Лхамаагийн Балдорж
    Тодсайханы Мөнх-Эрдэнэ
    Б.Батбаяр Ув.Зүүнговь
    Шагдарын Цэрэнбат
    Чүлтэмийн Цогтбаатар
    Ц.Цогт-Эрдэнэ Ар.Цэнхэр
    Д.Галбадрах Завхан
    Б.Оргио Өм.Баян-Овоо
    Даваагийн Наранцогт
    Хадын Мөнхбаяр
    Равдандоржийн Лхамжав
    Халтарын Чинбат
    Нямсамбуугийн Мягмар
    Даваадоржийн Төрболд
    Энхжаргалын Мэргэншагай
    Дашдаваагийн Азбаатар
    Бямбажаргалын Жавхлан
    Ганхуягийн Ууганбаяр
    Аварзэдийн Дэлгэрхангай
    Н.Буянтогтох Хо.Дөргөн
    Б.Баяржаргал Хо.Зэрэг
    Баатарсүхийн Булгантамир
    Энгэрээгийн Баярсайхан
    Б.Ганзориг До.Хөлөнбуйр
    А.Өнөбаяр Сү.Сүхбаатар
    Бат-Эрдэнийн Даваажаргал
    С.Мөнхбат Сү.Наран
    Гончигбатын Бат-Орших
    Батбаярын Даваа-Очир
    Цэвээннамжилын Сэдбазар
    Цэрэнбатын Сандагдорж

    ReplyDelete