Tuesday, July 02, 2013

“Босго өндөр, булган сүүлтэй” наадмын түрүү, үзүүр...

1990 онд МҮБХ байгуулагдан улмаар Цэргийн цол, чимэг олгох Бүх цэргийн наадмыг жилд нэг удаа хийж байхаар тогтож, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд уг асуудлыг тусган өгсөн байдаг. 

1992 онд анхны Бүх цэргийн наадмын барилдааныг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион явуулахад Булган аймгийн Бугат сумын харьяат улсын начин Содномын Дэлгэрбат цэргийн заан цолтой барилдаж түрүү бөхөөр тодорч байсан түүхтэй. Харин өнгөрсөн жилийн барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн заан Бдрахын Ганзориг түрүүлж цэргийн арслан цолонд хүрсэн билээ.

Залуу хүчтэнүүдийн чандас сорьдог “Босго өндөр, булган сүүлтэй”  НААДАМ маань өнөө жил 22 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. 

Ингээд “Цэргийн наадам”-ийн жил жилийн түрүү, үзүүрийн бөхчүүдийг дурдвал:

он Бөх/тоо Түрүүлсэн Үзүүрлэсэн
1992 128 ц.з С.Дэлгэрбат у/н (Бу) з.б Ч.Ганбаатар ц/з (Ар)
1993 128 а.н У.Сүхбаатар у/н (Өв) з.б И.Доржсамбуу у/г (Бу)
1994 128 ц.з И.Доржсамбуу у/г (Бу) з.б Г.Өсөхбаяр даян/а (Ар)
1995 128 а.а Г.Өсөхбаяр даян/а (Ар) ц.н Ч.Батзориг у/з (Хо)
1996 128 а.з С.Мандах у/н (Өв) ц.н У.Балжинням у/н (За)
1997 128 а.з Ц.Мягмарсүрэн у/з (Хо) з.б Д.Энхтөр ц/з (Төв)
1998 128 ц.н Ц.Цэрэнчимэд у/н (Ар) а.а Б.Ганбат у/ар (Увс)
1999 128 а.н Б.Бадам-Очир у/н (Төв) з.б Ш.Уламбаяр у/н (За)
2000 128 з.б Д.Цогзолдорж у/н (До) з.б Т.Амартүвшин у/х (Хо)
2001 128 ц.а Д.Цогзолдорж у/н (До) а.н И.Ёндонсамбуу у/н (Бу)
2002 128 ц.н Т.Мөнгөнцоож у/х (Ар) ц.з Т.Амартүвшин у/х (Хо)
2003 128 а.н М.Батжаргал у/х (Ар) а.з Ж.Гансүх у/н (До)
2004 128 з.б Д.Лхагвадорж у/н (Г.А) з.б Н.Нямаа ц/з (Ар)
2005 128 а.з А.Бямбажав у/х (Увс) а.а Т.Санчир у/з (Өв)
2006 128 а.а Н.Ганбаатар у/г (Г.А) з.б Ж.Бат-Эрдэнэ у/г (Г.А)
2007 128 ц.а А.Бямбажав у/х (Увс) з.б Б.Батмөнх у/н (Төв)
2008 128 а.н Ч.Санжаадамба у/з (Ар) а.а Н.Батзаяа у/н (Хо)
2009 128 а.з С.Мөнхбат у/ав (Увс) а.а Ө.Бат-Орших у/х (Увс)
2010 256 а.а Ч.Санжаадамба у/з (Ар) с.з Э.Тулга ц/з (Сэ)
2011 256 а.а Ч.Батчулуун а/х/а (Төв) а.х.а Ш.Мөнгөнбаатар (Сү)
2012 256 а.з Б.Ганзориг ц/а (Увс) а.а Б.Пүрэвсайхан у/н (Хо)
2013 256 ??? ???

2 comments:

  1. Эх сурвалж: www.undesniibukh.mn

    ReplyDelete
  2. ЦЭРГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ

    Бүх цэргийн наадам эхэлж байна. Энэ удаагийн барилдааныг Монгол улсын гавъяат хуульч, хурандаа генерал, улсын харцага Ж.Авхиагийн мэндэлсэний 90 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулж байна. Барилдааныг нээж БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар нээж үг хэлэв.

    Барилдаанд аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Ш.Шинэбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга, Б.Батжаргал, аймгийн арслан Ч.Булганхүү, А.Сүмбээ, А.Отгонбаатар, М.Бат-Отгон, Д.Батжаргал, О.Баярхүү, Ё.Эрдэнэжаргал, М.Баярсайхан, Б.Хашбат, Б.Батхуяг, Б.Дэлгэрсайхан, Б.Суманчулуун нарын тэргүүтэй аймаг цэргийн цолтой 256 бөх зодоглож хүчийг үзэх гэж байна.

    http://undesniibukh.mn/

    ReplyDelete