Monday, July 01, 2013

Баярын хөтөлбөр-ЗАВХАН 90 ЖИЛ


Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жил,
Их Монгол Улс байгуулсны 807 жил, Ардын хувьсгалын 92 жил,
ЗАВХАН АЙМАГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 90 ЖИЛ,
УЛИАСТАЙ ХОТЫН 280 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫН ХӨТӨЛБӨР

2013.07.25 Пүрэв гараг:
09.00 Монгол Улсын Аварга Санжмятавын Шагжын хөшөөний нээлт /Баруун бүсийн олимпийн бэлтгэлийн цогцолборт/
09.00 Шагайн харваа /Аймгийн биеийн тамир спортын газарт/
09.00 Шатрын тэмцээн /Тэгшхэм сургуульд/
11.00 Монгол улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Дамдинбазарын хөшөөний нээлт
13.00 “Зол жаргалын Завхан нутаг-90” уран бүтээлийн үзэсгэлэн /III 12 жилийн сургуульд/
14.00 Архивын баримт бичиг, түүхийн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт /III-12 жилийн сургуульд/
15.00 90 жилийн ойд зориулсан цуврал номыг танилцуулах ёслолын ажиллагаа /III 12 жилийн сургуульд/ 

2013.07.26 Баасан гараг:
07.00 Доной баяны гэрэлт хөшөөний нээлт /Доной хөндийд/
08.00 Азарганы уралдаан /Доной, Алагийн хөндийд/
11.00 Дааган насны морьдын уралдаан /Доной, Алагийн хөндийд/
10.00 Өсвөрийн сурын харваа /Арал дахь Спорт амралтын төвд/
14.00 Зочид төлөөлөгчдийг хүлээн авч байрлуулах
15.00 Аймаг үүсгэн байгуулагдсаны 90 жил, Улиастай хотын 280 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт /зочдод/
19.00 Хүндэтгэлийн концерт /иргэдэд/
19.00 Хүндэтгэлийн хүлээн авалт /Тусгай хөтөлбөрөөр/

2013.07.27 Бямба гараг:
08.00 Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа /Баруун бүсийн олимпийн бэлтгэлийн цогцолборт/
11.00 Хүчит 256 бөхийн барилдааны 1-ийн даваа
11.00 Шагайн харвааны үргэлжлэл /Аймгийн биеийн тамир спортын газарт/
11.00 Үндэсний сурын хана харваа /Арал дахь Спорт амралтын төвд/
15.00 Хүчит 256 бөхийн барилдааны 2-ын даваа
13.00 Эрлийз бага насны морьдын уралдаан/Доной, Алагийн хөндийд/
15.00 Эрлийз дунд насны морьдын уралдаан/Доной, Алагийн хөндийд/
18.00 Эрлийз дээд насны морьдын уралдаан/Доной, Алагийн хөндийд/
19.00 “АВЪЯАСЛАГ ХҮҮХЭД” урлагийн тоглолт /Баруун бүсийн олимпийн бэлтгэлийн цогцолборт/

2013.07.28 Ням гараг:
07.00 Их насны морьдын уралдаан /Доной, Алагийн хөндийд/
10.00 “ХҮЛГИЙН ТӨВӨРГӨӨН” урлагийн тоглолт /Морины наадамд/
10.00 Үндэсний сурын хасаа харваа /Арал дахь Спорт амралтын төвд/
10.00 Шүдлэн насны морьдын уралдаан/Доной, Алагийн хөндийд/
13.00 Сайхан хос морьтон шалгаруулах уралдаан /Алагийн хөндийд/
13.00 Хязаалан насны морьдын уралдаан/Доной, Алагийн хөндийд/
16.00 Соёолон насны морьдын уралдаан/Доной, Алагийн хөндийд/
19.00 “ЭТҮГЭНЭЭР ХӨГЛӨГДСӨН АЯЛГУУ” урлагийн алдартнуудын тоглолт /Баруун бүсийн олимпийн бэлтгэлийн цогцолборт/

2013.07.29 Даваа гараг:
09.00 Хүчит 256 бөхийн барилдааны 3-5-ын даваа
15.00 Ойн баяр наадмын шагнал урамшуулал олгох
17.00 Хүчит 256 бөхийн барилдааны 6-8-ын даваа
19.00 Баяр наадмын хаалт
22.00 “УЧРАЛЫН ҮДЭШ” цэнгүүн /Төв талбайд/

2013.07.30-31 өдрүүдэд:
09.00 Монголын уламжлалт шашин соёлын Отгонтэнгэр цогцолборын шав тавих ёслолын ажиллагаа
11.00 Шашин урлагийн “СОЁМБО” их наадам /Тусгай хөтөлбөрөөр/ 

БАЯР НААДМЫН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

1 comment:

  1. Tүүрт ой тун ч сайхан болох буй за...

    ReplyDelete