Thursday, March 14, 2013

Завхан аймагт ЗХ-ний ойн өдөрт зориулсан барилдаан болов


Зэвсэгт хүчний 92 жилийн ой, Монгол цэргийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан /2013.03.14/ Завхан аймгийн БТСГ-ын спорт танхимд болж өнгөрлөө.

Энэ өдрүүдэд аймгийн Хүчний байгууллагуудын дунд спортын олон төрөлтийн АШТ зохион байгуулагдаж байгаа билээ. 

Барилдаанд аймгийн арслан Л.Лха-Очир, аймгийн начин З.Хангалбаатар, П.Баярсайхан нарын тэргүүтэй хүчний байгууллагуудын тамирчин, бөхчүүд оролцсон аймаг, сумын цолтой хүчит 32 бөх зодоглосноос:

Түрүү: Алдархаан сумын харьяат, “Засагт ханы Завхан” бөхийн дэвжээ, ЗХ-ний 325-р анги, “Коёота” ХХК-ийн бөх аймгийн арслан Лхагвын ЛХА-ОЧИР
 
Үзүүр: Алдархаан сумын харьяат, Алдар Яруу хүрээ нийгэмлэг, Аймгийн Тагнуулын хэлтэс, “Тэргүүн саруул зам” ХХК-ийн бөх аймгийн начин Зэсрэндондовын ХАНГАЛБААТАР

Их шөвөгт: Дөрвөлжин сумын харьяат, Аймгийн ҮБХ-ны дэргэдэх “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн ШШГА-ны бөх аймгийн начин Пагважавын БАЯРСАЙХАН., Цэцэн-Уул сумын харьяат, Аймгийн ҮБХ-ны дэргэдэх “Аваргыг аймагтаа” бөхийн дэвжээ, Аймгийн Цагдаагийн газрын бөх сумын заан Ганболдын АНХБЯАР нар шалгаран үлдэв. 

Хоёрын даваа:
1. а.а Л.Лха-Очир – з.б Ууганбаяр
2. а.н З.Хангалбаатар – з.б Сүхбат /ЗХ-ны 325-р анги/
3. а.н П.Баярсайхан – з.б Энхмандах /ОБХ/
4. с.з Б.Батцоож – з.б Анхболд /ШШГА/
5. с.з Д.Нямдорж – з.б Балжинням /ЗХ-ны 325-р анги/
6. с.з Г.Анхбаяр – з.б Ш.Бямбацогт
7. с.з Л.Түмэнбаатар – з.б Батцэрэн /ОБХ/
8. с.х Б.Мөнхбаасан – с.н Санждорж /Аудит/

Гурвын  даваа:
1. а.а Л.Лха-Очир – с.з Б.Батцоож
2. а.н З.Хангалбаатар – с.х Б.Мөнхбаасан
3. а.н П.Баярсайхан – с.з Л.Түмэнбаатар
4. с.з Д.Нямдорж с.з Г.Анхбаяр

Дөрвийн даваа:        
1. а.а Л.Лха-Очир – с.з Г.Анхбаяр
2. а.н З.Хангалбаатар – а.н П.Баярсайхан 

Тавын даваа:
1. а.а Л.Лха-Очир – а.н З.Хангалбаатар

1 comment:

  1. Anonymous3/14/2013

    ЗХ-нийхэндээ амжилт

    ReplyDelete