Monday, March 18, 2013

ЗХ-ний 92 жилийн ойн барилдаанд у.н Пүрэвдагва түрүүлэв

Зэвсэгт хүчний 92 жилийн ой, Монгол цэргийн өдөр-т зориулсан үндэсний бөхийн уламжлалт барилдаан өнгөрөгч бямба /2013.03.16/ гарагт МБӨ-нөө болж өнгөрлөө. 

ЗХ-ний ойн өдөрт зориулсан барилдааныг 1977 оноос эхлэн зохион байгуулж ирсэн байна. Энэ барилдаанд улсын арслан Б.Ганбат хамгийн олон удаа буюу 6 удаа, дархан аварга Б.Бат-Эрдэнэ 5 удаа түрүүлсэн нь дээд амжилт байгаа болно. 

Анхны барилдаанд улсын аварга Д.Хадбаатар түрүүлж, дархан аварга Ж.Мөнхбат үзүүрлэн, дархан аварга Х.Баямөнх, улсын начин Г.Батсүх нар их шөвөгт шалгарч байсан бол өнгөрсөн жилийн барилдаанд улсын арслан Г.Эрхэмбаяр түрүүлж, улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэн, улсын харцага Т.Мөнгөнцоож, улсын начин Ч.Баянмөнх нар тус тус шөвгөрч байв.

Өнөө жилийн барилдаанд улсын арслан Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, А.Цацабшир, Т.Санчир, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Б.Гончигдамба нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 224 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 150-р анги, “Хера Холдинг” ХХК-ийн бөх улсын начин Рэнцэнбямбын Пүрэвдагва

Үзүүр: Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Алдар СХ, “Авзага трейд” ХХК-ийн бөх улсын гарьд Ишдоржийн Доржсамбуу

Их шөвөгт: Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 120-р анги, “Олимп” сургууль, “ДЦС-IV” ТӨХК-ийн бөх улсын залуу арслан Пүрэвийн Бүрэнтөгс., Увс аймгийн Улаангом сумын харьяат, Увс нуур” бөхийн дэвжээ, Алдар СХ, БХИС, “Монгол керамик” ХХК-ийн бөх улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших нар тус тус шалгаран барилдав.

Дөрвийн даваа:
1. у.ар Д.Ганхуяг – а.з Б.Бадамсүрэн
2. у.ар Х.Мөнхбаатар – а.а Б.Ганхуяг
3. у.ар Д.Азжаргал – а.а Н.Адъяабат
4. у.ар П.Бүрэнтөгс – а.а Б.Баатарцол
5. у.г Д.Рагчаа – а.х.а Б.Одгэрэл
6. у.г И.Доржсамбуу – а.х.а А.Алтанхуяг
7. у.з Д.Баасандорж – а.х.а Ч.Батчулуун
8. у.х Ө.Бат-Орших – у.н Б.Пүрэвсайхан
9. у.х А.Цацабшир – у.н Р.Пүрэвдагва
10. у.х Т.Санчир – у.н Ц.Одбаяр
11. у.н Ц.Лхагвасүрэн – у.н С.Батсуурь
12. у.н Б.Чинзориг – у.н Б.Батмөнх
13. у.н Б.Гончигдамба – у.н Ч.Баянмөнх
14. у.н Ду.Батбаяр – у.н Л.Гантулга

Тавын даваа:
1. у.ар Д.Азжаргал – у.г И.Доржсамбуу
2. у.ар П.Бүрэнтөгс – а.з Б.Бадамсүрэн
3. у.г Д.Рагчаа – у.н Ц.Одбаяр
4. у.з Д.Баасандорж – а.а Б.Ганхуяг
5. у.х Ө.Бат-Орших – у.н Б.Батмөнх
6. у.н Ду.Батбаяр – у.н Р.Пүрэвдагва
7. у.н Ч.Баянмөнх – у.н С.Батсуурь

Зургаагийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – Гоц мөргөв
2. у.г Д.Рагчаа – у.н Р.Пүрэвдагва
3. у.г И.Доржсамбуу – у.з Д.Баасандорж
4. у.х Ө.Бат-Орших – у.н Ч.Баянмөнх

Долоогийн даваа:
1. у.ар П.Бүрэнтөгс – у.н Р.Пүрэвдагва
2. у.г И.Доржсамбуу – у.х Ө.Бат-Орших

Наймын даваа:
1. у.г И.Доржсамбуу – у.н Р.Пүрэвдагва

1 comment:

  1. Anonymous3/18/2013

    Dorjsambuu garid ch ovoo yum daa

    ReplyDelete