Завхан аймаг
байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Аймгийн засаг даргын ивээл дор
зохион байгуулагдах Ардын засгийн 4 дэх Аварга "Цэргийн" хэмээх
Санжмятавын ШАГЖийн нэрэмжит "АВАРГЫН АДИСЛАЛ" бөхийн баярын удирдамж
Нэг.
Барилдааны зорилго:
1. Сайн
ноён хан аймгийн Бирваарагчаа бээсийн хошуу одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл
сумын харьяаны бөх Улсын Аварга “Цэргийн” хэмээх Санжмятавын ШАГЖийн нэрэмжит
барилдааныг аймаг байгуулагдсаны 90 жилийн түүхт ойг тохиолдуулан зохион
байгуулах;
2. Их
бөх Шагжийн аварга цолыг алдаршуулан түгээх, олон нийтэд хүргэх;
3. МҮБХ-ноос
сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж буй “Хөдөөгийн Хүчтэн” барилдааны
агуулга, цар хүрээг өргөтгөх;
4. Хөдөө
орон нутагтаа ажиллаж амьдарч буй хөдөөгийн хүчтэнүүдээ харилцан бие биенээс нь
суралцуулах, тэднийг дэмжих, алдаршуулах, ур чадварыг ахиулах;
5. Хөдөөгийн
бөх үзэгчдийн хүсэн хүлээлтэд нийцүүлэх;
Хоёр.
Барилдааны зохион байгуулалт:
"АВАРГЫН
АДИСЛАЛ" бөхийн баяр 2013 оны 04 сарын 09-13-ны өдрүүдэд Улиастай хотноо
зохион байгуулагдана. Үүнд:
1. Өсвөрийн Аймгийн АШБарилдаан 04 дүгээр
сарын 09-10нд /Аймгийн БТСГ-ын спортын их танхим/
2. “Ардын засгийн 4 дэх Аварга
"Цэргийн" хэмээх Санжмятавын ШАГЖ” сэдэвт бөхийн хэлэлцүүлэг 04
дүгээр сарын 10-нд /Хүүхэд Залуучуудын Ордны бага танхимд/
3. Улс, аймаг, сумын алдар цолтой
хүчит 128 бөхийн барилдаан 04 дүгээр сарын 11-нд /Аймгийн БТСГ-ын спортын их
танхим/
4. “Хөдөөгийн хүчтэн-2013” Баруун
бүсийн АШБарилдаан 04 дүгээр сарын 12-13-нд /Аймгийн БТСГ-ын спортын их танхим/
Гурав.
Барилдааны журам:
1. Өсвөрийн
Аймгийн АШБарилдаан тойргийн журмаар явагдана. /Журмыг сумдад хүргүүлсэн/
2. Улс,
аймаг, сумын цолтой бөхийн барилдаан бөхчилсэн хэлбэрээр зохион байгуулагдана.
3. Хэлэлцүүлэгт
МҮБХ болон Аймгийн ҮБХ-ны удирдлага, бөх судлаачид, Аймгийн удирдлагууд, бөхчүүд,
бөх шимтэн үзэгчид оролцоно
4. “Хөдөөгийн
хүчтэн” барилдаан МҮБХ-ноос гаргасан удирдамжийн дагуу явагдана.
Дөрөв. Шагналын сан:
Бөхийн баярын Барилдааны нийт шагналын сан 15.147 сая төгрөг өолно.
Тав. Бусад:
1. Өсвөрийн бөхийн барилдаан: 16, 17, 18 гэсэн 3 насны ангиллаар
явагдана. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, сургуулийн тодорхойлолтын хамт авчирч,
мандат авна.
2. Хөдөөгийн
хүчтэн барилдаанд оролцох баг тамирчид 04 дүгээр сарын 10-нд багтан ирэх ба,
тэднийг зөвхөн байраар хангана. /Энэ нь бусад барилдаанд оролцогчдод
хамаарахгүй/
ЗАВХАН
АЙМГИЙН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
shan medee bn shuu. Amjilt. shan yum hiij bgaad bayarlalaa. ADMIND ih bayarlaj bgaa shuu, Zawhanii buhiin tuhai bichij bdgt
ReplyDeleteСайхан ажил хийж буй Залуус дүү нартаа баярлалаа
ReplyDelete