Tuesday, March 12, 2013

“Донойн хурд-2013” төвийн бүсийн уралдаан

Завхан аймгийн хаврын Төвийн бүсийн “Донойн хурд-2013” уралдаан 03 дугаар сарын 22-нд Эртний домогт Доной баяны долоон түмэн адуугаа бэлчээж асан “Доной хөндий”-д болно.

Уралдаан: Азарга, Их морь, Соёолон, Хязаалан, Шүдлэн гэсэн 5 насны ангиллаар явагдана.

Шаардлага:

·         Уяачид морь унаач Хүүхдийн аюулгүй байдлыг сайтар хангах, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу Хүүхдийг заавал даатгуулсан байх;
·     Уяачид уралдааны цагаа нарийн барьж, морин уралдааны журам болон наадмын дэгийн чанд сахих;

Зохион байгуулагч: Алдархаан сумын ДОНОЙН ХУРД МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБОО

Жич: “Доной хөндий”-н морин уралдааны замд Аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хурдан морины уралдаан болох бөгөөд уяачид морь уралдааны газартайгаа танилцах сайхан боломж олдож буй хэрэг билээ...


ДОНОЙН ХУРД МОРИН СПОРТ УЯАЧДЫН ХОЛБОО

1 comment:

  1. Уяач3/13/2013

    сайхан л зохион байгуулах хэрэгтэй

    ReplyDelete