Friday, January 11, 2013

Завхан аймагт шинэ Үндсэн хуулийн 21 жилийн ойн өдөрт зориулсан барилдаан болов

Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 21 жилийн ойн өдөрт зориулсан барилдааныг Завхан аймгийн ЗДТГ, Аймгийн БТСГ, ҮБХ-той хамтран зохион байгууллаа. 

Өнгөрсөн жилийн барилдаанд Алдархаан сумын харьяат бөх аймгийн начин Зэсрэндондовын Хангалбаатар түрүүлэн, Дөрвөлжин сумын харьяат бөх аймгийн заан Дэмбэрэлийн Отгонбаяр үзүүрлэж, сумын заан Я.Ишжамц, сумын начин Э.Сумъяабазар /а.н/ нар их шөвөгт шалгарч байв. 

Харин шинэ оны анхны барилдаанд 32 бөх зодоглоснооос: 

Түрүү: Дөрвөлжин сумын харьяат, “Аймгийн ШШГА”-ы бөх аймгийн начин Пагважавын БАЯРСАЙХАН

Үзүүр: Шилүүстэй сумын харьяат, “Аймгийн Онцгой байдлын хэлтэс”-ийн бөх сумын заан Янжмаагийн ИШЖАМЦ

Их шөвөгт: Түдэвтэй сумын харьяат, “Яруу мандал” ХХК-ийн бөх аймгийн хурц арслан Төмөр-Очирын БАТТӨМӨР., Завханмандал сумын харьяат бөх аймгийн начин Гантөмөрийн СҮХБААТАР нар шалгаран үлдэв.

Гурвын  даваа:
1. а.х.а Т.Баттөмөр – с.з Б.Батцоож
2. а.з Д.Бат-Өлзий – а.н Г.Сүхбаатар
3. а.н П.Баярсайхан – с.х Б.Мөнхбаасан
4. с.з Г.Анхбаяр – с.з Я.Ишжамц

Дөрвийн даваа:                                     
1. а.х.а Т.Баттөмөр – с.з Я.Ишжамц
2. а.н Г.Сүхбаатар – а.н П.Баярсайхан

Тавын даваа:
1. а.н П.Баярсайхан – с.з Я.Ишжамц

Мэдээлсэн: Завхан Аймгийн Үндэсний Бөхийн Холбоо

1 comment:

  1. sumiin 2 zaanii barildaan ih saihan bolloo. Hodoogiin huchtenuuddee iluu ih amjilt

    ReplyDelete