Saturday, January 12, 2013

“Талх чихэр” ХК-ийн нэрэмжит барилдаанд хурц арслан Алтанхуяг 2 дахиа түрүүллээ

“Талх чихэр” ХК-ийн нэрэмжит “Атар” хэвийн боовны баярт зориулсан АЦЦБЗБ-ийн уламжлалт барилдаан /2013.01.12/ болж өнгөрлөө. 

Энэхүү барилдаан нь өнөө жил найм дахь удаагаа болж буй бөгөөд, 2006 оны анхны барилдаанд а.а Ш.Тогтохбаяр /у.н/ түрүүлэн, а.а Н.Баярмагнай /у.н/ үзүүрлэж, а.а Р.Түвшинбаатар, а.а Б.Соронзонболд /у.з/ нар их шөвөгт шалгарч байв. 2007 онд а.а Ш.Тогтохбаяр /у.н/ 2 дахь удаагаа түрүүлэн, а.а А.Сүмбээ үзүүрлэж, а.а Б.Дамба, а.а Ш.Жаргалсайхан /у.н/ нар их шөвөгт., 2008 онд а.а Т.Санчир /у.х/ түрүүлэн, а.х.а Б.Соронзонболд /у.з/ үзүүрлэж, а.а Ж.Оргил /у.н/ а.н Ч.Санжаадамба /у.з/ нар их шөвөгт., 2009 онд а.а А.Алтанхуяг /а.х.а/ түрүүлэн, а.а Ч.Баянмөнх /у.н/ үзүүрлэж, а.а А.Сүмбээ, а.а Д.Энхбат нар их шөвөгт., 2010 онд ц.а Ч.Санжаадамба /у.з/ түрүүлэн, а.а Ж.Чулуунбат /у.н/ үзүүрлэж, а.а Ч.Баянмөнх /у.н/, а.а Б.Батмөнх /у.н/ нар их шөвөгт., 2011 онд а.а Б.Сангисүрэн /у.н/ түрүүлэн, а.х.а Ш.Мөнгөнбаатар үзүүрлэж, а.х.а Р.Пүрэвдагва /у.н/, а.н Н.Батсуурь /а.а/ нар их шөвөгт., 2012 онд а.х.а Ш.Мөнгөнбаатар түрүүлэн, а.а П.Бүрэнтөгс /у.а/ үзүүрлэж, а.х.а О.Гантулга а.а Б.Баатарцол нар их шөвөгт тус тус шалгаран барилдаж байв.

Харин өнөө жилийн барилдаанд аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Ш.Шинэбаяр, О.Гантулга нарын тэргүүтэй хүчит 256 бөх уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Түшээт ханы аварга” бөхийн дэвжээ, Аврагч СХ, Нийслэлийн ОБ-ын Аврах, гал унтраах 14-р анги, “Эфис” худалдааны төвийн бөх а.х.а Алтангэрэлийн АЛТАНХУЯГ

Үзүүр: Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Хилчин СХ, Эко констракшн” ХХК-ийн бөх а.а Эрдэнэцогтын ВАНДАНЦЭРЭН

Их шөвөгт: Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Нью хаппи” ХХК-ийн бөх а.х.а Чулуунбаатарын Батчулуун., Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, “Их Богд” бөхийн дэвжээ, Сүлд СХ-ны бөх а.а Батсуурийн БАТ-ОРШИХ нар шалгаран үлдэв. 

Дөрвийн даваа:
1. а.х.а Ч.Батчулуун – а.н Н.Баярбаатар
2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.х Д.Тогтохжаргал
3. а.х.а А.Алтанхуяг – а.з Н.Мөнх-Ирээдүй
4. а.х.а О.Гантулга – а.з М.Баярмандах
5. а.а О.Баярхүү – а.з Д.Буянт 
6. а.а Б.Хашбат – а.з П.Баярхүү 
7. а.а Б.Суманчулуун – а.а Ж.Наранбаатар
8. а.а Д.Болдбаатар – а.а С.Ерөөлт
9. а.а Ж.Мөнгөн – а.а Д.Энхбаяр
10. а.а Б.Баатарцол – а.а Б.Бат-Орших 
11. а.а Т.Баасанхүү – а.а Д.Амарсайхан
12. а.а Л.Лха-Очир – а.а Э.Ванданцэрэн   
13. а.а Л.Цэрэнтогтох – а.а Б.Ганхуяг      
14. а.а Г.Батням – а.а Давж.Батбаяр 
15. а.а Ш.Дарханбат – а.а Ж.Галбадрах
16. а.а Н.Батсуурь – а.а Ц.Чимэддорж

Тавын даваа:
1. а.х.а Ч.Батчулуун – а.а Б.Хашбат
2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а О.Баярхүү
3. а.х.а А.Алтанхуяг – а.а Ж.Галбадрах
4. а.х.а О.Гантулга – а.а Давж.Батбаяр
5. а.а Б.Суманчулуун – а.а Д.Болдбаатар
6. а.а Л.Цэрэнтогтох – а.а Д.Амарсайхан
7. а.а Ц.Чимэддорж – а.а Э.Ванданцэрэн
8. а.а Б.Бат-Орших – а.а Д.Энхбаяр

Зургаагийн даваа:
1. а.х.а Ч.Батчулуун – а.а Давж.Батбаяр
2. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Э.Ванданцэрэн
3. а.х.а А.Алтанхуяг – а.а Д.Амарсайхан
4. а.а Б.Суманчулуун – а.а Б.Бат-Орших
 
 Долоогийн даваа:
1. а.х.а Ч.Батчулуун – а.а Э.Ванданцэрэн
2. а.х.а А.Алтанхуяг – а.а Б.Бат-Орших

Наймын даваа:
1. а.х.а А.Алтанхуяг – а.а Э.Ванданцэрэн

1 comment:

  1. wandantseren ih sain barildsan shuu, iluu ih amjilt

    ReplyDelete