Sunday, December 30, 2012

Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит барилдаанд у.з Өсөхбаяр түрүүлэв

Монголын ард түмний Үндэсний эрх чөлөөний хувьсгал, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 101 жилийн ой, Монгол улсын ерөнхийлөгчийн цомын нэрэмжит 2012 оны шилдэг 128 бөхийн барилдаан /2012.12.29/ сайхан болж өнгөрлөө.

Анхны барилдаанд улсын аварга С.Мөнхбат түрүүлж, у.х Ц.Содномдорж үзүүрлэн, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ нар их шөвөгт шалгарч байв.

Харин хоёр дахь удаагийн барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Х.Мөнхбаатар, Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, улсын гарьд  Д.Рагчаа,  И.Доржсамбуу, улсын заан М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба нарын тэргүүтэй хамгийн чансаа өндөр 128 хүчтэн уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулан зодоглосноос:

Түрүү: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангайн хүчтэнүүд” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Жигүүр гранд” группын бөх улсын заан Мөнхсайханы ӨСӨХБАЯР

Үзүүр: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Хүч СХ, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Макс” группын бөх улсын гарьд Дамбийн РАГЧАА

Их шөвөгт: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0108-р анги, “Монос” группын бөх улсын харцага Цэдэвийн СОДНОМДОРЖ., Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Алдар СХ, ЗХ-ний 120-р анги, “АСА” группын бөх аймгийн арслан Цэндзэсэмийн ЧИМЭДДОРЖ нар шалгаран барилдав.

Гурвын даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.а С.Ерөөлт
2. у.ар Х.Мөнхбаатар – а.а Б.Дэлгэрсайхан
3. у.ар Д.Азжаргал – а.а Д.Амаржаргал
4. у.ар П.Бүрэнтөгс – а.а Б.Хашбат
5. у.г Д.Рагчаа – у.н Б.Насандэлгэр
6. у.г И.Доржсамбуу – а.а Л.Лха-Очир
7. у.з М.Өсөхбаяр – а.х.а Ч.Батчулуун
8. у.х Ц.Содномдорж – у.н П.Ганхүү
9. у.х А.Бямбажав – у.н Ду.Батбаяр
10. у.н Э.Энхбат – а.а Э.Оюунболд
11. у.н Б.Гончигдамба – а.з Л.Батзориг
12. у.н Н.Батзаяа – а.а Ц.Чимэддорж
13. у.н Б.Сангисүрэн – а.х.а О.Гантулга
14. у.н Б.Амарзаяа – а.а Л.Цэрэнтогтох
15. у.н Ц.Одбаяр – а.а Б.Эрдэнэхүү
16. у.н Б.Сугаржаргал – а.а Т.Баасанхүү

Дөрвийн даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.а Э.Оюунболд
2. у.ар Д.Азжаргал – а.а Б.Эрдэнэхүү
3. у.ар П.Бүрэнтөгс – а.а Ц.Чимэддорж
4. у.г Д.Рагчаа – а.а Л.Лха-Очир
5. у.з М.Өсөхбаяр – а.а Б.Дэлгэрсайхан
6. у.х Ц.Содномдорж – у.н Б.Сугаржаргал
7. у.н Б.Гончигдамба – у.н Б.Амарзаяа
8. у.н Ду.Батбаяр – у.н Б.Сангисүрэн 

Тавын даваа:
1. у.ав С.Мөнхбат – а.а Ц.Чимэддорж
2. у.г Д.Рагчаа – у.н Ду.Батбаяр
3. у.з М.Өсөхбаяр – а.а Б.Эрдэнэхүү
4. у.х Ц.Содномдорж – у.н Б.Гончигдамба

Зургаагийн даваа:
1. у.г Д.Рагчаа – а.а Ц.Чимэддорж
2. у.з М.Өсөхбаяр – у.х Ц.Содномдорж 

Долоогийн даваа:
1. у.г Д.Рагчаа – у.з М.Өсөхбаяр

1 comment: