Monday, October 31, 2011

Нийслэлийн өдөрт зориулсан уламжлалт барилдаанд у.з Санжаадамба түрүүллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн хөгжиж байгуулагдсаны 372 жил, Нийслэлийн өдөрт зориулсан уламжлалт барилдаан /2011.10.29/ 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Анхны барилдаан 1994 онд зохиогдоход 208 бөх барилдсанаас дар.а Б.Бат-Эрдэнэ түрүүлэн, у.ав О.Балжинням үзүүрлэж, дар.а Х.Баянмөнх, у.г Ц.Цэрэнпунцаг нар их шөвөгт шалгарч байсан бол, өнгөрсөн жилийн барилдаанд у.ар Г.Эрхэмбаяр түрүүлж, у.з М.Өсөхбаяр үзүүрлэн, у.г Н.Ганбаатар, у.х Т.Өсөх-Ирээдүй нар их шөвөгт шалгарч байв.

Харин өнөө жилийн барилдаанд, у.ар Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, у.г Н.Ганбаатар, у.з Ц.Мягмарсүрэн, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, у.х А.Цацабшир, Ц.Содномдорж, А.Бямбажав нарын тэргүүтэй бөхчүүд уран мэх, ухаан бодол, бяр хүчийг уралдуулав.

Сумын цолтой болон залуу бөх нэг ч багтаагүй, босго өндөртэй энэхүү барилдаанд:

Түрүү: Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Хангарьд СХ, “Ажнай корпораци”-ийн бөх улсын шинэ залуу заан Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА

Үзүүр: Булган аймгийн Могод сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хангарьд СХ, “Мэдээлэл холбоо сүлжээ” төрийн өмчит ХХК-ийн бөх у.н Эрдэнэбилэгийн ЭНХБАТ

Их шөвөгт: Ховд аймгийн Мөст сумын харьяат, Ховд” бөхийн дэвжээ, Хүч СХ, Пума группын бөх у.з Цэдэвийн МЯГМАРСҮРЭН, Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Жигүүр гранд” группын бөх у.з Мөнхсайханы ӨСӨХБАЯР нар шалгаран үлдэв.

Хоёрын даваа:

1. у.ар Д.Ганхуяг – а.н Б.Ундрал

2. у.ар Х.Мөнхбаатар – а.н Ч.Эрдэнэсайхан

3. у.г Н.Ганбаатар – а.н Б.Шаравнямбуу

4. у.з Ц.Мягмарсүрэн – а.н Б.Эрдэнэбаяр

5. у.з М.Өсөхбаяр – а.х Х.Гантулга

6. у.з Б.Соронзонболд – а.н О.Бундхорол

7. у.з Ч.Санжаадамба – а.н Б.Амбасэлмаа

8. у.х А.Цацабшир – а.х Б.Ганбаатар

9. у.х Ц.Содномдорж – а.х Ц.Бямба-Очир

10. у.н Ц.Лхагвасүрэн – а.х Б.Бат-Орших

11. у.н Б.Бадам-Очир – а.х Н.Батсайхан

12. у.н Б.Баянмөнх – а.з Д.Буянт

13. у.н Б.Бадамдорж – а.з Б.Сугаржаргал

14. у.н Э.Энхбат – а.з Т.Баасанхүү

15. у.н Н.Батзаяа – а.з Л.Батзориг

16. у.н Ч.Баянмөнх – а.а М.Эркебулан

17. у.н Б.Батмөнх – а.а Г.Батням

18. у.н М.Эрдэнэбат – а.а Д.Амарсайхан

19. у.н Б.Сангисүрэн – а.а Ж.Алтаншагай

20. у.н Ц.Одбаяр – а.а Д.Тангад

21. а.х.а Р.Пүрэвдагва – а.а Э.Ванданцэрэн

22. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а П.Бүрэнтөгс

23. а.х.а Б.Одгэрэл – а.а Ш.Дарханбат

24. а.х.а О.Гантулга – а.а Ц.Чимэддорж

25. а.а Ч.Булганхүү – а.а Б.Эрдэнэхүү

26. а.а Б.Хашбат – а.а Н.Батсуурь

27. а.а Б.Дэлгэрсайхан – а.а Б.Батдорж

28. а.а Б.Суманчулуун – а.а Б.Энхбаатар

29. а.а Ба.Батжаргал – а.а Б.Пүрэвсайхан

30. а.а Д.Болдбаатар – а.а Д.Эрдэнэбилэг

31. а.а Ж.Мөнгөн – а.а Ж.Сүхбат

32. а.а Б.Баатарцол – а.а Бо.Батжаргал

Гурвын даваа:

1. у.ар Д.Ганхуяг – у.н Б.Баянмөнх

2. у.ар Х.Мөнхбаатар – а.а Ж.Сүхбат

3. у.г Н.Ганбаатар – а.х Б.Бат-Орших

4. у.з Ц.Мягмарсүрэн – у.н Б.Бадамдорж

5. у.з М.Өсөхбаяр – а.а Д.Тангад

6. у.з Б.Соронзонболд – а.х.а Б.Одгэрэл

7. у.з Ч.Санжаадамба – а.а Б.Пүрэвсайхан

8. у.х Ц.Содномдорж – а.а Б.Суманчулуун

9. у.н Э.Энхбат – а.х Б.Ганбаатар

10. у.н Н.Батзаяа – а.а Б.Дэлгэрсайхан

11. у.н Ч.Баянмөнх – а.а Д.Болдбаатар

12. у.н Б.Батмөнх – а.х Н.Батсайхан

13. у.н Б.Сангисүрэн – а.х.а Р.Пүрэвдагва

14. у.н М.Эрдэнэбат – а.а Б.Хашбат

15. а.а Бо.Батжаргал – а.а П.Бүрэнтөгс

16. а.а Б.Эрдэнэхүү – а.а Ц.Чимэддорж

Дөрвийн даваа:

1. у.ар Д.Ганхуяг – а.а Ц.Чимэддорж

2. у.ар Х.Мөнхбаатар – а.а Бо.Батжаргал

3. у.г Н.Ганбаатар – а.а Д.Болбаатар

4. у.з Ц.Мягмарсүрэн – а.а Б.Хашбат

5. у.з М.Өсөхбаяр – у.н Б.Сангисүрэн

6. у.з Б.Соронзонболд – у.н Б.Батмөнх

7. у.з Ч.Санжаадамба – у.н Н.Батзаяа

8. у.х Ц.Содномдорж – у.н Э.Энхбат

/Тод: Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Бүрэн цутгамал” ХХК-ийн бөх а.а Даваадоржийн Болдбаатарт уран барилдааны шагнал олгов/

Тавын даваа:

1. у.ар Д.Ганхуяг – у.н Э.Энхбат

2. у.ар Х.Мөнхбаатар – у.з Ц.Мягмарсүрэн

3. у.з М.Өсөхбаяр – а.а Д.Болдбаатар

4. у.з Б.Соронзонболд – у.з Ч.Санжаадамба

Зургаагийн даваа:

1. у.з Ц.Мягмарсүрэн – у.н Э.Энхбат

2. у.з М.Өсөхбаяр – у.з Ч.Санжаадамба

Долоогийн даваа:

1. у.з Ч.Санжаадамба – у.н Э.Энхбат

1 comment:

  1. ойрд болоогүй чансаа өндөртэй сайхан барилдаан болсон. одоо бөхчүүдийн бэлтгэл жигдрээд барилдаанууд сайхан болох байхаа.

    ReplyDelete