Он | Бөх/ тоо | Түрүү | Үзүүр | Их шөвөг |
1994 | 208 | дар.а Б.Бат-Эрдэнэ | у.ав О.Балжинням | у.г Ц.Цэрэнпунцаг, дар.а Х.Баянмөнх |
1995 | 128 | дар.а Б.Бат-Эрдэнэ | даян.а Г.Өсөхбаяр | |
1996 | 128 | у.ав О.Балжинням | у.ар Д.Мөнх-Эрдэнэ | |
1997 | 128 | дар.а Б.Бат-Эрдэнэ | даян.а Г.Өсөхбаяр | |
1998 | 160 | у.г Б.Гантогтох | даян.а А.Сүхбат | у.ар Д.Мөнх-Эрдэнэ |
1999 | 128 | у.ав Д.Сумъяабазар | дар.а Бат-Эрдэнэ | у.з Ч.Батзориг, у.н М.Жамъянпүрэв |
2000 | 128 | дар.а Б.Бат-Эрдэнэ | у.ав Д.Сумъяабазар | у.ав О.Балжинням, у.х Н.Алтансүх |
2001 | 128 | у.ар Б.Ганбат | у.ар Д.Мөнх-Эрдэнэ | у.н М.Жамъянпүрэв, дар.а Б.Бат-Эрдэнэ |
2002 | 128 | дар.а Б.Бат-Эрдэнэ | у.г И.Доржсамбуу | у.х Ц.Магалжав, у.ар Д.Ганхуяг |
2003 | 128 | даян.а Г.Өсөхбаяр | даян.а А.Сүхбат | у.ар Д.Мөнх-Эрдэнэ, у.з Ц.Мягмарсүрэн |
2004 | 128 | даян.а А.Сүхбат | даян.а Г.Өсөхбаяр | у.з Ч.Батзориг, у.г Б.Гантогтох |
2005 | 128 | у.з Д.Рагчаа | у.ар Д.Азжаргал | у.н Н.Бүрэнбаатар, даян.а Г.Өсөхбаяр |
2006 | 128 | у.ав Д.Сумъяабазар | даян.а Г.Өсөхбаяр | у.ар Х.Мөнхбаатар, у.х Т.Мөнгөнцоож |
2007 | 128 | у.х Ц.Содномдорж | у.ар Д.Азжаргал | у.х Л.Пүрэвжав, у.н Ж.Чулуунбат |
2008 | 128 | у.ар Д.Ганхуяг | у.з Б.Соронзонболд | у.г И.Доржсамбуу, у.ар Х.Мөнхбаатар |
2009 | 128 | у.г И.Доржсамбуу | у.ар Х.Мөнхбаатар | у.х Д.Батболд, у.х Ц.Содномдорж |
2010 | 128 | у.ар Г.Эрхэмбаяр | у.з М.Өсөхбаяр | у.г Н.Ганбаатар, у.х Т.Өсөх-Ирээдүй |
Жил бүрийн 10 дугаар сарын 29-нд Нийслэлийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааныг зохион байгуулдаг болоод 18 жилийн нүүрийг үзсэн байна. Зохиогдож эхэлснээсээ л, наадмын дараачаар бөхчүүдийн цугларал болдог томоохон чансаа өндөртэй барилдаан байсаар ирсэн билээ.
Дээрхи статистик мэдээг харахул, дар.а Б.Бат-Эрдэнэ 5, у.ав Д.Сумъяабазар 2, даян. Г.Өсөхбаяр, А.Сүхбат, у.в О.Балжинням нар тус бүр 1 удаа түрүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэхүү барилдаан 17 удаа зохиогдоход 10 удаад нь аварга цолтой бөхчүүд түрүүлжээ /жич: Зарим нь аварга цолонд хүрээгүй байхдаа түрүүлсэн. Бөхчүүдийн цолыг одоогийнхоор нь бичив/. Харин долоод нь арслан цолтой бөх 3, гарьд цолтой бөх 2, заан цолтой бөх 1, харцага цолтой бөх 1 удаа түрүүлсэн байна.
Бөхчүүдийг тухайн үеийн цолоор нь авч үзвэл, у.х Ц.Содномдорж аймгийн арслан цолтой байхдаа түрүүлсэн нь хамгийн бага цолтойдоо түрүүлсэн тохиолдол бөгөөд, одоогийн цолоороо ч мөн адил бага цолтой нь байна.
Нийслэл Улаанбаатар хот үүсэн хөгжиж байгуулагдсаны 372 жилийн ой, Нийслэлийн өдөрт зориулсан барилдаан маргааш /2011.10.29/-нд 15 цагаас МБӨ-нд болно.
Azjargal arslan bavaaraad, tegeed sodnomd barildalgui tahimaa ogch bsn sanagdana.
ReplyDeleteOdoo Davaabaatar hartsaga neg turuuleh bolsoon. amjilt