Saturday, July 09, 2011

Эрдэнэт хотын 35 жилийн ойд а.х Ганхуяг түрүүлэв

Монголын анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол улс байгуулсны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100, Ардын хувьсгалын 90 жил, Орхон аймаг, Эрдэнэт хот байгуулагдсаны 35 жилийн ойн баяр наадам /2011.07.08-09/ болж өнгөрлөө.

Уг баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд, у.з Ц.Мягмарсүрэн, у.х Г.Ганхуяг, Э.Батбаатар, Г.Намсрайжав, Н.Саранцогт, у.н Ц.Сумъяабээс, И.Мөнхаатар, Б.Бадрал Б.Баянмөнх, Б.Бадамдорж, Ж.Оргил, Э.Энхбат, Н.Батзаяа нарын тэргүүтэй хүчит 256 бөх зодоглосноос:

Түрүү: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0257-р ангийн бөх аймгийн харцага Бадамсамбуугийн ГаНХУЯГ

Үзүүр: Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдартан” бөхийн клуб, “Увс нуур” бөхийн дэвжээ, “Залуу Монгол” корпорацийн бөх аймгийн заан Бадрахын ГАНЗОРИГ

Их шөвөгт: Булган аймгийн Могод сумын харьяат, Хангарьд СХ, “Мэдээлэл холбоо сүлжээ” төрийн өмчит ХХК-ийн бөх у.н Эрдэнэбилэгийн ЭНХБАТ, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Уулын баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн Хангарьд СХ, “Хатант интернэйшнл” ХХК-ийн бөх ц.х.а Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА нар шалгаран үлдсэн байна.

Тавын даваа:

1. у.з Ц.Мягмарсүрэн – а.х Н.Батсайхан

2. у.х Г.Ганхуяг – ц.з Э.Тулга

3. у.н Ц.Сумъяабээс с.з Сугаржав (НАЧИН)

4. у.н Б.Баянмөнх – а.х Б.Ганхуяг

5. у.н Ж.Оргил – с.з Тунамал-Эрдэнэ (НАЧИН)

6. у.н Э.Энхбат – а.а А.Батмөнх

7. ц.х.а Ч.Санжаадамба – а.х О.Гантулга

8. а.а Н.Түвшинбаяр – а.з Б.Ганзориг

Зургаагийн даваа:

1. у.х Г.Ганхуяг а.х Б.Ганхуяг

2. у.н Э.Энхбат – с.з Сугаржав

3. ц.х.а Ч.Санжаадамбас.з Тунамал-Эрдэнэ

4. а.з Б.Ганзорига.х Н.Батсайхан

Долоогийн даваа:

1. у.н Э.Энхбат а.х Б.Ганхуяг

2. ц.х.а Ч.Санжаадамба – а.з Б.Ганзориг

Наймын даваа:

1. а.з Б.Ганзорига.х Б.Ганхуяг (АРСЛАН)

5 comments:

  1. ТОДРУУЛГА: Дөврийн давааны төгсгөлд:
    1. у.н Н.Батзаяа – а.х О.Гантулга
    2. ц.х.а Ч.Санжаадамба – а.н Н.Батсуурь
    3. а.а А.Батмөнх – а.х Б.Ганбаатар
    4. а.а Б.Амарзаяа – а.х Б.Ганхуяг
    5. а.а Г.Ганням – а.х Н.Батсайхан
    6. а.а Б.Бадарч – а.з Б.Ганзориг гэсэн оноолт таарав. Энд эхний дөрвөн хос буюу найман бөхийн оноолтыг буруу хийсэн байна. Минийхээр:
    1. у.н Н.Батзаяа – а.н Н.Батсуурь
    2. ц.х.а Ч.Санжаадамба – а.х Б.Ганбаатар
    3. а.а А.Батмөнх – а.х Б.Ганхуяг
    4. а.а Б.Амарзаяа – а.х О.Гантулга
    Жич: Ямар үндэслэлээр ийм оноолт хийсэн нь их сонин байна. Мэдэж байгаа хүн байвал саналаа үлдээгээрэй.

    ReplyDelete
  2. Өчигдөр өнөөдөр хоёр /7-р сарын 8,9/ Говь-Алтай, Орхон, Булган аймгуудын баяр наадам боллоо. Говь-Алтай аймгийн 71 жилийн ойн баяр наадмын барилдаанд улсын начин С.Буянт, Г.Гансүх, Н.Баярмагнай, Л.Гантулга, Ш.Тогтохбаяр, аймгийн арслан Б.Суманчулуун, Б.Отгонбаатар нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглосон юм. Өчигдөр барилдааны нэг, хоёрын даваа болж, өнөөдөр гурвын даваанаасаа үргэлжилсэн бөгөөд барилдаанд Жаргалан сумын харъяат аймгийн начин Ш.Шинэбаяр түрүүлж аймгийн арслан цол хүртэж, Халиун сумын харъяат сумын заан Д.Буянт үзүүрлэн аймгийн заан цол хүртлээ. Шөвгийн дөрөвт Жаргалан сумын харъяат улсын начин Ш.Тогтохбаяр, Тонхил сумын харъяат аймгийн арслан Б.Суманчулуун нар үлдэв. Харин шөвгийн наймд Төгрөг сумын харъяат аймгийн заан В.Туяазаяа, Дэлгэр сумын харъяат сумын заан Т.Сайханжаргал, Ч.Эрдэнэсайхан, Тонхил сумын харъяат сумын заан Х.Амартүвшин нар үлдэж аймгийн начин цол хүртэв. Ийнхүү Говь-Алтай аймгийн 71 жилийн ойн баяр наадмаас аймгийн арслан нэг, аймгийн заан нэг, аймгийн начин гурав шинээр төрлөө.

    ReplyDelete
  3. Өчигдөр, өнөөдөр Орхон, Булган, Говь-Алтай аймгуудын баяр наадам боллоо. Булган аймгийн 73 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын начин И.Ёндонсамбуу, Ц.Цогтжаргал, аймгийн арслан А.Отгонбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглов. Өчигдөр барилдааны нэг, хоёрын даваа шувтарч өнөөдөр гурвын даваанаасаа үргэлжлэв. Барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат аймгийн начин Д.Амарсайхан түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Гурванбулаг сумын харъяат аймгийн заан Д.Амаржаргал үзүүрлэж заан цолоо батлав. Шөвгийн дөрөвт Хутаг-Өндөр сумын харъяат аймгийн заан Б.Хашбат, Гурванбулаг сумын харъяат сумын заан С.Чулуунхүү нар үлдсэн бөгөөд сумын заан С.Чулуунхүү аймгийн харцага цолны болзол хангасан юм. Харин шөвгийн наймд Гурванбулаг сумын харъяат сумын заан П.Даваадорж, Дашинчилэн сумын харъяат сумын заан О.Зургаадай, Сайхан сумын харъяат Б.Хүрэлчулуун, Рашаант сумын харъяат сумын заан Н.Тулга нар үлдэж аймгийн начин цол хүрлээ.

    Ийнхүү Булган аймгийн 73 жилийн ойн баяр наадмаар нэг арслан, нэг харцага, дөрвөн начин цолтон шинээр төрж, нэг заан цолоо баталлаа.

    ReplyDelete
  4. Өчигдөр Төв, Баян-Өлгий аймгуудын баяр наадам эхэлж өнөөдөр өндөрлөв. Төв аймгийн 88 жилийн ойн их баяр наадамд улсын заан Д.Амгаланбаатар, улсын харцага Э.Намжилдорж, улсын начин Ж.Отгонбаяр, Ц.Гэрэлт-Од, Б.Бадам-Очир, Б.Батбаяр, Л.Нямсүрэн нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглосон юм. Өчигдөр барилдааны нэг, хоёрын даваа болсон бөгөөд өнөөдөр гурвын даваанаасаа үргэлжлэв.Барилдааны түрүү бөхөөр Баянхангай сумын харъяат аймгийн арслан Б.Батмөнх түрүүлж арслан цолоо баталсан бол Эрдэнэсант сумын харъяат аймгийн начин Б.Чүлтэмпунцаг үзүүрлэж аймгийн заан цол хүртэв. Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харъяат аймгийн начин Б.Батжаргал, Төв аймгийн Бүрэн сумын харъяат сумын заан Б.Мөнхбат нар үлдэж аймгийн харцага цол хүртлээ. Харин шөвгийн наймд Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат сумын заан Б.Нямбаатар, Өндөрширээт сумын харъяат сумын заан Д.Хүдэрбулга, Цээл сумын харъяат сумын заан Ц.Энхбат, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харъяат сумын заан Б.Батсуурь нар шалгаран аймгийн начин цол хүртэв.
    Ийнхүү Төв аймгийн 88 жилийн ойн наадамд хүчит 256 бөх зодоглож нэг заан, хоёр харцага, дөрвөн начин цолтон шинээр төрч, нэг арслан цолтон цолоо баталлаа.

    ReplyDelete
  5. Өчигдөр Төв, Баян-Өлгий аймгуудын баяр наадам эхэлж, өнөөдөр өндөрлөв. Баян-Өлгий 71 аймгийн баяр наадамд улсын начин Ө.Сумъяа, аймгийн хурц арслан Ш.Мурат, аймгийн арслан К.Канат, Курметбек нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой болон залуу 256 бөх зодоглов. Өчигдөр барилдааны тавын даваа болсон бөгөөд өнөөдөр зургаагийн даваанаасаа үргэлжилсэн юм. Барилдаанд Баян-Өлгий аймгийн Алтай сумын харъяат сумын заан М.Еркебулан түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол Улаанхус сумын харъяат улсын шандаст, сумын заан Б.Серик үзүүрлэн аймгийн заан цол хүртэв. Шөвгийн дөрөвт Цэнгэл сумын харъяат аймгийн начин Б.Бегжан, Хөвсгөл аймгийн харъяат аймгийн харцага Цолмонбаатар нар үлдэж аймгийн начин Б.Бегжан аймгийн харцага цол хүрлээ. Харин шөвгийн наймд Цэнгэл сумын харъяат умын заан М.Аманбек, Алтай сумын харъяат сумын заан Бат-Үүл, Увс аймгийн харъяат сумын заан Нямбуу, Ховд аймгийн аймгийн начин Ууганбаяр нар шалгаран үлдэж Ууганбаяр цолоо батлан, М.Аманбек, Бат-Үүл, Нямбуу нар аймгийн начин цолны болзол хангасан юм.
    Ийнхүү Баян-Өлгий аймгийн 71 жилийн ойн баяр наадмаас аймгийн арслан нэг, заан нэг, харцага нэг, начин гурав шинээр төрлөө. Мөн аймгийн нэг харцага, нэг начин цолтон цолоо батлав.
    Тавын даваа
    1. Маралбек а.з - Серик с.з
    2. Уламбаяр а.з - Бат-Үүл с.з
    3. Цолмонбаатар а.х - Т.Мөнгөнхүү а.н
    4. Б.Бегжан а.н - Шалхар с.з
    5. Ууганбаяр а.н - Мустафа с.з
    6. Нямбуу с.з - Б.Тайван с.з
    7. Аманбек с.з - Отгонцоож с.з
    8. М.Еркебулан с.з - Мөнх-Од с.з
    Зургаагийн даваа
    1. Цолмонбаатар а.х - Аманбек с.з
    2. Б.Бегжан а.н - Бат-Үүл с.з
    3. Ууганбаяр а.н - Б.Серик с.з
    4. Нямбуу с.з- М.Еркебулан с.з
    Долоогийн даваа
    1. Цолмонбаатар а.х - Б.Серик с.з
    2. Б.Бегжан а.н - М.Еркебулан с.з
    Наймын даваа
    1. М.Еркебулан с.з - Б.Серик с.з

    ReplyDelete