Thursday, July 07, 2011

Сүхбаатар аймгийн баяр наадамд с.з Батгэрэл түрүүлэв

Монголын анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол улс байгуулсны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Сүхбаатар аймгийн баяр наадам /2011.07.06-07/ болж өнгөрсөн байна.

Тус аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд, у.з Д.Бумбаяр, Б.Соронзонболд, у.х Г.Намсрайжав, Ч.Чулуунбаатар, Э.Батбаатар, Г.Батбаяр, у.н Н.Мөнхжаргал, Н.Түмэннаст, Ц.Анхбаяр, Ш.Зоригт, Д.Пэрэнлэйдорж, Ж.Гансүх, Д.Цогзолдорж, Л.Нямсүрэн, а.а Ч.Эрдэнэчулуун, О.Баярхүү, Л.Шинэбаатар, Бо.Батжаргал, Ба.Батжаргал, Ж.Алтаншагай, Ц.Одбаяр нарын тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 256 бөх зодоглосноос:

Түрүү: Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээний бөх сумын заан У.Батгэрэл

Үзүүр: Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээний бөх аймгийн заан Т.Баасанхүү

Их шөвөгт: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, ТЕГ-ын Эрч СХ-ны бөх а.з Б.БАДАМСҮРЭН, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Нийслэл УБ хотын Налайх дүүргийн харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээний бөх а.н Ц.БЯМБА-ОЧИР нар шалгаран үлдсэн байна.

Тавын даваа:

1. у.з Д.Бумбаяр – а.з Т.Баасанхүү

2. у.з Б.Соронзонболд – а.н Б.Эрдэнэбаяр

3. у.х А.Бямбажав – а.н У.Лхамсүрэн

4. у.н Д.Пэрэнлэйдорж – с.з У.Батгэрэл

5. у.н Д.Цогзолдорж – а.н Ц.Бямба-Очир

6. у.н Л.Нямсүрэн – а.н Б.Зоригтбаатар

7. а.а О.Баярхүү – а.а Бо.Батжаргал

8. а.а Ба.Батжаргал – а.з Б.Бадамсүрэн

Зургаагийн даваа:

1. у.з Б.Соронзонболд – а.з Б.Бадамсүрэн

2. у.х А.Бямбажав – с.з У.Батгэрэл

3. у.н Л.Нямсүрэн – а.н Ц.Бямба-Очир

4. а.а Бо.Батжаргал – а.з Т.Баасанхүү

Долоогийн даваа:

1. а.з Т.Баасанхүү – а.н Ц.Бямба-Очир

2. а.з Б.Бадамсүрэн – с.з У.Батгэрэл

Наймын даваа:

1. а.з Т.Баасанхүү – с.з У.Батгэрэл

Шинээр цол нэмсэн:

1. Аймгийн арслан: У.Батгэрэл (Архангай, “Бөх билэгт”)

2. Аймгийн ХАРЦАГА: Ц.БЯМБА-ОЧИР (Налайх дүүрэг, “Хантайшир”)

1 comment:

  1. Энэхүү мэдээг www.undesniibukh.mn сайтаас авав. Аймгийн начин Н.Батсуурь нэгийн даваанд өвдөг шороодсон нь харамсалтай байна. Гэхдээ зүгээрээ энэ жил аймгийн начнаас шууд улсын цолонд хүрэх байх аа...
    Батгэрэлийн хуьд энэ жил сайн барилдаж байсан залуу... Хэдийгээр датуулсан ч сайхан л барилдсан болтой юм. Уг нь Баасанхүү түрүүлсэн бол... Болоогүй л юм байлгүй дээ...

    ReplyDelete