Friday, June 03, 2011

Заануудын баярт аймгийн заан Баасанхүү түрүүлэв

Хоёр жил тутамд Эрдэнэт хотноо зохион байгуулдаг Монгол улысн Заан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан өнгөрөгч баасан гараг /2011.06.03/-т болж өнгөрлөө.

Уг барилдааныг 1997 онд анхлан зохион байгуулахад 3 өдөр 3 цуврал барилдааныг зохион байгуулсан бөгөөд эхний өдөр 96 бөх барилдахад Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат МУГТ Д.Цэнд-Аюуш түрүүлэн, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат у.з Г.Өсөхбөяр /даян.а/ үзүүрлэж байв. Харин 2, 3 дахь өдрийн барилдаанд тус бүр хүчит 64 бөх зодоглосон бөгөөд 2 дахь өдөр нь у.з Д.Сумъяабазар /у.ав/ түрүүлэн, у.з Д.Хишигдорж үзүүрлэж, сүүлийн өдөр нь у.з Г.Өсөхбаяр /даян.а/ түрүүлэн, у.з Д.Цэнд-Аюуш үзүүрлэж байсан түүхтэй.

Харин уржнан жилийн барилдаан /2009.05.30-31/-ы эхний өдөр 96 бөх зодоглосноос у.з Д.Рагчаа түрүүлэн, у.х Ө.Даваабаатар үзүүрлэж, а.а А.Отгонбаатар их шөвөгт шалгарсан бол, хоёр дахь өдөр нь 80 бөх зодоглосноос у.з Б.Ганбат /у.ар/ түрүүлэн, у.ар Х.Мөнхбаатар үзүүрлэж, у.х Ө.Даваабаатар их шөвөгт шалгарч байсан билээ.


Өнөө жилийн барилдаанд у.з Д.Рагчаа, Ц.Мягмарсүрэн, Д.Бумбаяр, М.Өсөхбаяр, Ч.Батзориг, Д.Амгаланбаатар, Б.Соронзонболд тэргүүтэй 64 бөх зодоглосноос:

Түрүү: Увс аймгийн Тэс сумын харьяат, “Алдартан” бөхийн дэвжээний бөх а Төрөөгийн Баасанхүү

Үзүүр: Ховд аймгийн Мөст сумын харьяат, Хүч СХ, Пума групп”-ын бөх у.з Цэдэвийн Мягмарсүрэн

Дөрвийн даваа:

1. у.з Д.Рагчаа – а.з Т.Баасанхүү

2. у.з Ц.Мягмарсүрэн – у.х Т.Мөнгөнцоож

3. у.з М.Өсөхбаяр – у.з Б.Соронзонболд

4. у.з Ч.Батзориг – у.з Д.Амгаланбаатар

Тавын даваа:

1. у.з Ц.Мягмарсүрэн – у.з Д.Амгаланбаатар

2. у.з М.Өсөхбаяр – а.з Т.Баасанхүү

Зургаагийн даваа:

1. у.з Ц.Мягмарсүрэн – а.з Т.Баасанхүү

Харин өнгөрсөн жилээс эхлээд дээрхи барилдаан өнжиж буй жил нь Улаанбаатар хотноо уг барилдааныг зохион байгуулж байхаар тогтсон бөгөөд ивээн тэтгэгч байгууллагаар нь “Арван Үндэс” ХХК ажиллахаар болсон юм. Мөн хоёр жил тутамд зохиогдох анхны энэхүү барилдаан /2011.03.14/-д:

Түрүү: Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул, Нийслэл Улаанбаатар хотын харьяат, Хүч СХ, “Туушин” ХХК ийн бөх у.г Нямдоржийн Ганбаатар

Үзүүр: Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, Хилчин СХ, ХЦ-ийн 0166-р анги, “Газар холдинг” ХХК-ийн бөх у.з Баттулгын Соронзонболд

Их шөвөгт: у.ар Д.Азжаргал у.з Б.Соронзонболдыг амлаж, у.г Н.Ганбаатар у.з Б.Ганбат /у.ар/ нар тунасан.

Дунд шөвөгт: у.ар Д.Азжаргал у.н Ц.Содномдоржийг, у.г Н.Ганбаатар а.а А.Алтанхуягийг, у.з Б.Ганбат у.х Д.Баасандоржийг тус тус амлаж у.з Б.Соронзонболд у.н Г.Эрхэмбаяр нар тунан барилдаж байв...

1 comment:

  1. мөнхөө6/03/2011

    энэ Баасанхүү сайн шүү. Ахаасаа илүү шүү

    ReplyDelete