Friday, June 03, 2011

“Чингэлтэй хайрханы хишиг барилдаан”-ыг эргэн харахул:

“Арван засгийн наадмыг орлох”, яг л цагаан сарын мэт 256 бөхийн барилдаан хэмээх тодотголтой нэгэн өвөрмөц, онц сонирхолтой барилдааныг 2007 оны 10 дугаар сараас анхлан зохион байгуулж эхэлсэн нь “Дөрвөн уулын хишиг барилдаан” байсныг бөх сонирхогч та бүхэн мэдэж байгаа.

Энэхүү барилдаан нь зохиогдож эхэлснээрээ хоёр сар тутамд улсын болоод аймгийн цолтонгуудын бэлтгэл сургуулилалт, чанар чансааг илтгэн харуулах төдийгүй, бөхийг шимтэн үзэгчдийн хүсэн хүлээдэг барилдаан болтлоо өргөжиж нэгэнт чадсан байна.

“Чингэлтэй хайрханы хишиг барилдаан” анхлан зохион явагдахад /2008.04.13/:

Түрүү: Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Хас" банкны бөх у Түмэнсанжаагийн Мөнгөнцоож

Үзүүр: Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, "Сүү" ХК-ийн бөх у Дугардоржийн Батбаяр

Их шөвөгт: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, “Шивээ-Овоо” ХК-ийн бөх у.ар Дагвадоржийн Азжаргал, Архангай аймгийн Булган сумын харьяат, “Макс” группын бөх у.з Дамбийн Рагчаа нар шарлгаран үлдэж байв.

Улсын цолгүй бөхчүүдээс а.а Б.Соронзонболд /у.з/, Ц.Содномдорж /у.н/, Ш.Жаргалсайхан нар сайн барилдаж байжээ.

“Чингэлтэй хайрханы хишиг барилдаан”-ы 2 дахь /2009.06.05/-д:

Түрүү: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Алдар СХ, АПУ компанийн бөх у.ар Доржпаламын Ганхуяг

Үзүүр: Завхан аймгийн Идэр сумын харьяат ЧД-ийн ЦХ, ХААН банкны бөх а.а Ширбазарын Жаргалсайхан

Их шөвөгт: у.ар Д.Ганхуяг у.х Л.Пүрэвжавыг амлаж, у.з Д.Рагчаа а.а Ш.Жаргалсайхан нар тунасан.

Дунд шөвөгт: у.ар Д.Ганхуяг а.н Ц.Чимэддоржтой, у.з Ц.Мягмарсүрэн а.а Ш.Жаргалсайхантай, у.з Д.Рагчаа у.х М.Батжаргалтай, у.х Т.Мөнгөнцоож у.х Л.Пүрэвжавтай тус тус цолны эрэмбээр оноолт тааран барилдаж байв.

“Чингэлтэй хайрханы хишиг барилдаан”-ы 3 дахь /2010.06.06/-д:

Түрүү: Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Алдар СХ, “Бридж” группын бөх МУГТ, даян.а Гэлэгжамцын Өсөхбаяр

Үзүүр: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат Хилчин СХ, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх 0108-р анги, “Хас буу” группын бөх у.х Дашзэвэгийн Баасандорж

Их шөвөгт: даян.а Г.Өсөхбаяр у.з М.Өсөхбаярыг амлаж, у.х Д.Баасандорж у.н Ду.Батбаяр нар тунасан.

Дунд шөвөгт: даян.а Г.Өсөхбаяр у.з Б.Соронзонболдыг, у.г Н.Ганбаатар у.х Д.Баасандоржийг, у.з Д.Рагчаа у.н Ду.Батбаярыг тус тус амлаж у.з М.Өсөхбаяр у.н Ц.Содномдорж нар тунан барилдаж байв.

Ийнхүү “Чингэлтэй хайрханы хишиг барилдаан”-д Архангай (Батцэнгэл сум)-н хүчтэнүүд тус бүр нэг, Өвөрхангайн хүчтэн мөн нэг түрүүг хүртээд байгаа аж. Харин улсын цолгүй бөхчүүдээс энэ барилдаанд а.а Ш.Жаргалсайхан нэг удаа үзүүрт хүрсэн нь дээд амжилт болж байна.

“Чингэлтэй хайрханы хишиг барилдаан-4” улс, аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан 2011.06.05-ны ням гарагийн 1400 цагаас МБӨ-нд болно.

1 comment:

  1. мөнхөө6/03/2011

    ганц сайхан бөх үзий даа гэж...

    ReplyDelete