Wednesday, June 01, 2011

Дэмүүл арслангийн нэрэмжит барилдаанд у.х Мөнхбат түрүүллээ

Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат Монгол улсын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүлийн нэрэмжит улс, аймгийн цолтой бөхийн барилдаан өчигдөр /2011.05.31/ амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү барилдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд, гагц аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд оролцон барилддаг байсан билээ.

Өнгөрсөн жилийн барилдаан /2010.05.22/-д ц.а Ч.Санжаадамба /ц.х.а/ түрүүлж, а.а Ж.Амартүвшин үзүүрлэн, а.а А.Отгонбаатар, а.а Ш.Мөнгөнбаатар /а.х.а/ нар их шөвөгт шалгарч байв.

Харин өнөө жилийн барилдаанд у.ар Д.Мөнх-Эрдэнэ, у.з Д.Бумбаяр, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, у.х Л.Пүрэвжав, Т.Мөнгөнцоож, С.Мөнхбат, Ө.Даваабаатар, Ө.Бат-Орших нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосноос:

Түрүү: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Хилчин СХ, Хилийн цэргийн 0311-р анги, “МРЦ” нэгдлийн “Уурхайчин” клубын бөх у.х Сүхбаатарын МӨНХБАТ

Үзүүр: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хилчин СХ, “Жигүүр гранд” группын бөх у.з Манхсайханы ӨСӨХБАЯР

Их шөвөгт: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таван хан” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Ноёд” группын бөх өсөх идэр начин Гунаажавын ЭРХЭМБАЯР, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Хангарьд СХ, “Хатант интернэйшнл” ХХК-ийн бөх ц.х.а Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА нар шалгаран үлдэв.

Гурвын даваа:

1. у.з Д.Бумбаяр – у.н С.Мандах

2. у.з М.Өсөхбаяр – а.а Х.Мэндбаяр

3. у.з Б.Соронзонболд – а.х Б.Ганбаатар

4. у.х Л.Пүрэвжав – а.а Ё.Эрдэнэжаргал

5. у.х С.Мөнхбат – а.а С.Идэрсүрэн

6. у.х Ө.Даваабаатар – а.а Ц.Нямдорж

7. у.х Ө.Бат-Орших – а.а Г.Алтангэрэл

8. у.н Г.Эрхэмбаяр – а.з Т.Баасанхүү

9. у.н Ц.Цогтжаргал – а.а Б.Гончигдамба

10. у.н Т.Өсөх-Ирээдүй – а.а Б.Амарзаяа

11. у.н Ду.Батбаяр – у.н Ж.Оргил

12. у.н Д.Лхагвадорж – а.а А.Алтанхуяг

13. у.н Ж.Бат-Эрдэнэ – а.а Л.Лха-Очир

14. у.н Н.Батзаяа – а.а Б.Батмөнх

15. ц.х.а Ч.Санжаадамба – а.а А.Батмөнх

16. а.а Б.Сангисүрэн – а.а С.Батсуурь

Дөрвийн даваа:

1. у.з Д.Бумбаяр а.х Б.Ганбаатар

2. у.з М.Өсөхбаяр – а.а Б.Гончигдамба

3. у.х Л.Пүрэвжав а.а Б.Батмөнх

4. у.х С.Мөнхбат а.а С.Батсуурь

5. у.х Ө.Даваабаатар а.а А.Алтанхуяг

6. у.х Ө.Бат-Орших – ц.х.а Ч.Санжаадамба

7. у.н Г.Эрхэмбаяр – у.н Ж.Оргил

8. у.н Т.Өсөх-Ирээдүй у.н Ж.Бат-Эрдэнэ

Тавын даваа:

1. у.з М.Өсөхбаяр а.х Б.Ганбаатар

2. у.х Л.Пүрэвжав – у.н Г.Эрхэмбаяр

3. у.х С.Мөнхбат - у.н Т.Өсөх-Ирээдүй

4. у.х Ө.Даваабаатар – ц.х.а Ч.Санжаадамба

Зургаагийн даваа:

1. у.з М.Өсөхбаяр – ц.х.а Ч.Санжаадамба

2. у.х С.Мөнхбат – у.н Г.Эрхэмбаяр

Долоогийн даваа:

1. у.з М.Өсөхбаяр – у.х С.Мөнхбат

1 comment:

  1. muhbat ih sain bgaa, onoo jil tsoloo ahiulah bhaa. Uvsiinhandaa amjilt

    ReplyDelete