Wednesday, June 01, 2011

Эрдэнэт хотын 35 жилийн ойн барилдаанд ц.х.а Санжаадамба түрүүллээ

Эрдэнэт хотын 35 жилийн ойд зориулсан, Эрдэнэтийн өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнгөрөгч бямба гараг /2011.05.28/-т болж өнгөрлөө.

Уг барилдаанд у.ар Д.Ганхуяг, у.з Д.Рагчаа, Ц.Мягмарсүрэн, Д.Бумбаяр, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, у.х Л.Пүрэвжав, Д.Баасандорж, Т.Мөнгөнцоож, Д.Батболд, М.Батжаргал, Ө.Даваабаатар нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосноос:

Түрүү: Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Хангарьд СХ, “Хатант интернэйшнл” ХХК-ийн бөх ц.х.а Чимэдрэгзэнгийн САНЖААДАМБА

Үзүүр: Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, “Булганхангай” бөхийн дэвжээ, Хилчин СХ, Замын-Үүдын шалган нэвтрүүлэх 0108-р ангийн бөх өсөх идэр, улам нэмэх харцага Дашзэвэгийн БААСАНДОРЖ

Их шөвөгт: Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат, “Их Монголын хүчтэн” бөхийн дэвжээ, Өвөрхангай аймгийн ЦХ, “Макс” группын бөх а.а Батмөнхийн САНГИСҮРЭН, Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0253-р анги, “Газар холдинг” компанийн бөх а.а Лувсандоржийн ЦЭРЭНТОГТОХ нар шалгаран үлдэв.

Гурвын даваа:

1. у.ар Д.Ганхуяг – а.а Б.Отгонбаатар

2. у.з Д.Рагчаа – а.а Ц.Цэдэндамба

3. у.з Д.Бумбаяр – а.з Ч.Бямбадорж

4. у.з М.Өсөхбаяр – а.з Б.Бадарч

5. у.з Б.Соронзонболд – а.а Н.Ганзориг

6. у.х Л.Пүрэвжав – у.н Ж.Отгонбаяр

7. у.х Д.Баасандорж – а.а Н.Адъяабат

8. у.х Т.Мөнгөнцоож – у.н Л.Гантулга

9. у.х Ө.Даваабаатар – а.х.а Р.Пүрэвдагва

10. у.н Г.Эрхэмбаяр – а.з Л.Батзориг

11. у.н Н.Бүрэнбаатар – а.а А.Батмөнх

12. у.н Ч.Баянмөнх – а.а Б.Эрдэнэхүү

13. ц.х.а Ч.Санжаадамба – а.х О.Гантулга

14. а.х.а Ш.Мөнгөнбаатар – а.а Л.Цэрэнтогтох

15. а.х.а Б.Одгэрэл – а.а Б.Дэлгэрсайхан

16. а.а Б.Сангисүрэн – а.а Б.Батмөнх

/Тод: а.х О.Гантулга нэг, хоёрын даваанд у.н Ц.Содномдорж, у.х Д.Батболд нарыг өвдөглүүлэв./

Дөрвийн даваа:

1. у.ар Д.Ганхуяг – а.з Ч.Бямбадорж

2. у.з Д.Рагчаа – а.а Б.Эрдэнэхүү

3. у.з М.Өсөхбаяр – а.а Л.Цэрэнтогтох

4. у.з Б.Соронзонболд – а.а А.Батмөнх

5. у.х Л.Пүрэвжав – а.а Б.Сангисүрэн

6. у.х Д.Баасандорж – а.х.а Б.Одгэрэл

7. у.х Т.Мөнгөнцоож – ц.х.а Ч.Санжаадамба

8. у.н Г.Эрхэмбаяр – а.х.а Р.Пүрэвдагва

Тавын даваа:

1. у.ар Д.Ганхуяг – у.х Д.Баасандорж

2. у.з Д.Рагчаа – а.а Л.Цэрэнтогтох

3. у.з Б.Соронзонболд – а.а Б.Сангисүрэн

4. у.н Г.Эрхэмбаяр – ц.х.а Ч.Санжаадамба

Зургаагийн даваа:

1. у.х Д.Баасандорж – а.а Л.Цэрэнтогтох

2. ц.х.а Ч.Санжаадамба – а.а Б.Сангисүрэн

Долоогийн даваа:

1. у.х Д.Баасандорж – ц.х.а Ч.Санжаадамба

1 comment:

  1. tserentogtoh doo amjilt ene zun nachin tsolond zaawal hureerei.

    ReplyDelete