Wednesday, June 01, 2011

Аваргуудын баярт у.ар Мөнхбаатар түрүүллээ

Нисэх хүчний өдөрт зориулсан Монгол улсын Аварга цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан өнгөрөгч баасан гараг /2011.05.27/-т болж өнгөрлөө.

Түрүү жилийн энэхүү уламжлалт барилдаан /2010.05.28/-д ц.х.а Ч.Санжаадамба түрүүлж, өсөх идэр начин И.Ёндонсамбуу үзүүрлэн, у.н Т.Өсөх-Ирээдүй, Б.Бадамдорж нар их шөвөгт шалгарч байсан билээ.

Харин өнөө жилийн барилдаанд даян.а Г.Өсөхбаяр, у.ар Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, у.г Н.Ганбаатар, у.з Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Ч.Батзориг, Б.Соронзонболд, у.х Л.Пүрэвжав, Д.Баасандорж, Т.Мөнгөнцоож, Ц.Магалжав, Д.Батболд, М.Батжаргал, Ө.Даваабаатар нарын тэргүүтэй бөхчүүд зодоглосноос:

Түрүү: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” бөхийн дэвжээ, Сүлд СХ, “Энержи Ресурс” ХХК-ийн бөх у.ар Хадбаатарын МӨНХБААТАР

Үзүүр: Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Увс нуур” бөхийн дэвжээ, Хилчин СХ, Хилийн цэргийн 0311-р анги, “МРЦ” нэгдлийн “Уурхайчин” клубын бөх у.х Сүхбаатарын МӨНХБАТ

Их шөвөгт: Архангай аймгийн Булган сумын харьяат, “Бөх билэгт” бөхийн дэвжээ, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, “Макс” группын бөх саруул сайжрах заан Дамбийн РАГЧАА, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хантайшир” бөхийн дэвжээ, Хилчин СХ, ХЦ-ийн 0166-р анги, “Газар холдинг” ХХК-ийн бөх у.з Баттулгын СОРОНЗОНБОЛД нар шалгаран үлдэв.

Гурвын даваа:

1. даян.а Г.Өсөхбаяр – а.з Б.Бадамсүрэн

2. у.ар Д.Ганхуяг – а.х О.Гантулга

3. у.ар Х.Мөнхбаатар – а.а Б.Батхуяг

4. у.г Н.Ганбаатар – а.а Б.Дэлгэрсайхан

5. у.з Д.Рагчаа – у.н Л.Наранбаатар

6. у.з Б.Соронзонболд – а.а Б.Батдорж

7. у.х Л.Пүрэвжав – а.а Л.Цэрэнтогтох

8. у.х Т.Мөнгөнцоож – у.н Ш.Уламбаяр

9. у.х Ц.Магалжав – а.а Б.Одгэрэл

10. у.х Д.Батболд – а.а Б.Суманчулуун

11. у.х С.Мөнхбат – а.а Д.Энхбат

12. у.н И.Ёндонсамбуу – а.а С.Батсуурь

13. у.н Т.Өсөх-Ирээдүй – а.х.а Ш.Мөнгөнбаатар

14. у.н А.Цацабшир – а.а Б.Гончигдамба

15. у.н Ш.Тогтохбаяр – у.н Н.Батзаяа

16. у.н Ч.Баянмөнх – ц.х.а Ч.Санжаадамба

/Тод: Хоёрын даваанд а.х О.Гантулга у.з М.Өсөхбаярыг, а.а Б.Бадамсүрэн у.з Ч.Батзоригийг, а.а Л.Цэрэнтогтох у.х Ө.Даваабаатарыг тус тус өвдөглүүлж, үзэгчдийг шуугиулав/

Дөрвийн даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар – а.х О.Гантулга

2. у.з Д.Рагчаа – а.з Б.Бадамсүрэн

3. у.з Б.Соронзонболд – а.а Б.Суманчулуун

4. у.х Л.Пүрэвжав – а.а Б.Дэлгэрсайхан

5. у.х С.Мөнхбат – а.а С.Батсуурь

6. у.н Т.Өсөх-Ирээдүй – ц.х.а Ц.Санжаадамба

7. у.н Ш.Уламбаяр – а.х.а Б.Одгэрэл

8. у.н Ш.Тогтохбаяр – у.н А.Цацабшир

Тавын даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар – у.н Ш.Уламбаяр

2. у.з Д.Рагчаа – у.н Ш.Тогтохбаяр

3. у.з Б.Соронзонболд – а.а Б.Дэлгэрсайхан

4. у.х С.Мөнхбат – ц.х.а Ц.Санжаадамба

Зургаагийн даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар – у.з Д.Рагчаа

2. у.з Б.Соронзонболд – у.х С.Мөнхбат

Долоогийн даваа:

1. у.ар Х.Мөнхбаатар у.х С.Мөнхбат

1 comment:

  1. төрөө6/01/2011

    сайхан барилдаан болсон шүү гэж...

    ReplyDelete