Friday, June 03, 2011

МУГТ М.Бундмаагийн Олон улсад хийсэн барилдааны томоохон амжилтууд...


Энд зөвхөн Жүдо барилдааны, түүн дотроо ОУЖБХолбооны чансаа тооцдог барилдаануудыг орууллаа. Үүнд: Олимп, Дэлхийн аварга, Мастерс, Их дуулга, Гранпри, Дэлхийн цом, Азийн наадам болон Азийн аварга шалгаруулах тэмцээнүүд.


2005 ОН.

2005.5.14. Азийн аварга. Ташкент, Узбекстан. Энэ тэмцээнээс Хүрэл медаль хүртсэн нь Азийн аваргаас авсан анхны медаль нь юм.

2005.9.28. Дэлхийн аварга. Каир, Египт. Нэгдүгээр тойрогт Киприйн жүдочийг ялж, хоёрдугаар тойрогт Румыны жүдочид ялагдсанаар дагах барилдаанд Герман, Францын жүдочдыг ялснаар шагналт 7-р байранд шалгарсан.

2006 ОН.

2006.9.2. Зүүн Азийн аварга. Улаанбаатар, Монгол. Энэ тэмцээнээс Хүрэл медаль хүртсэн.

2006.12.2. Азийн наадам. Доха, Катар. Азийн наадамд анх удаа зодоглон БНАСАУ-ын жүдочид ялагдсанаар Мөнгөн медаль хүртсэн /Азийн аварга болон Азийн наадмын амжилтыг адил түвшинд авч үздэг, нөгөөтэйгүүр Азийн наадам болох жил Азийн аварга шалгаруулах тэмцээн болдоггүйгээрээ онцлог/-ээр Азийн Мөнгө, Хүрэл медальтай болсон.

2007 ОН.

2007.2.17. Дэлхийн цом. Вена, Австри. Эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Германы жүдочид ялагдсанаар дагах барилдаанд ОХУ, Унгар, Испаний жүдочдыг ялснаар Хүрэл медаль хүртэв.

2007.8.13. Универсиад их наадам. Бангкок, Тайланд. Эхний тойргийн барилдаануудад өрсөлдөгчдөө ялснаар Аваргын төлөө БНСУ-ын жүдочийг ялж томоохон тэмцээний анхны түрүүгээ авлаа.

2007.11.15. Бээжингийн Олимпын сорил, нээлттэй тэмцээн. Бээжин, БНХАУ. Дэлхийн шилдэг жүдочид оролцсон уг нээлттэй тэмцээнд шагналт 5-р байр эзлэв.

2007.11.17. Багийн Дэлхийн аварга. Бээжин, БНХАУ. Уг тэмцээнд Монголын баг БНХАУ, Японы багуудын араас Хүрэл медалийн эзэн болсон. Үүнд жингийн дарааллаар: Уранчимэг, Бундмаа, Баттөгс, Эрдэнэт-Од, Мөнхзаяа, Батхишиг, Лхамдэгд, Цэрэнханд нар Хүрэл медаль хүртэв.

2008 ОН.

2008.4.27. Азийн аварга. Чэжү, БНСУ. Энэ азийн аваргаас хоёр дахь мөнгөн медалиа хүртсэн бөгөөд, Аваргын төлөө БНАСАУ-ын жүдочид ялагдсан.

2008.5.23. Дэлхийн супер цом. Москва, ОХУ. Эхний тойргуудад ОХУ, Украйны жүдочдыг ялж, Францын жүдочид ялагдсанаар дагах барилдаанд Люксембургийн жүдочийг ялснаар хүрэл медалийн эзэн болсон.

2009 ОН.

2009.2.28. Дэлхийн цом. Праг, БНЧУ. Эхний тойрогт хийлж, дараагийн тойргуудад Япон, Казакстаны жүдочдыг ялж, 4-р тойрогт ОХУ-ын жүдочид ялагдсанаар дагах барилдаанд Португаль, Словений жүдочдыг дарааллан ялснаар шагналт 5-р байранд шалгарав.

2009.5.23. Азийн аварга. Тайпэй, Тайвань. Эхний тойрогт хийлж, дараагийн тойргуудад БНАСАУ, Узбекстаны жүдочдыг ялснаар Аваргын төлөөх барилдаанд БНХАУ-ын жүдочид ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Азийн аваргын 4-дэх медаль, 3-дахь мөнгөн медаль нь.

2009.8.26. Дэлхийн аварга. Роттердам, Голланд. Эхний тойрогт хийлж, дараагийн тойргуудад ОХУ, Финляндын жүдочдыг ялж, 4-р тойрогт Кубын жүдочид ялагдаж дагах барилдаанд Испаний жүдочид ялагдсанаар Дэлхийн аваргын шагналт 7-р байранд шалгарсан.

2009.10.31. Чингис хаан Дэлхийн цом. Улаанбаатар, Монгол. Эхний тойрогт хийлж , Малайз, БНСУ-ын жүдочдыг ялж аваргын төлөө нутаг нэгт жүдоч Б.Бат-Эрдэнийг ялснаар Дэлхийн цомын анхны алтан медлиа хүртсэн.

2009.12.4. Корэа Опэн Дэлхийн цом. Сувон, БНСУ. Эхний тойрогт хийлж, дараагийн тойргуудад Франц, БНСУ-ын жүдочдыг ялснаар аваргын төлөө Францын жүдочийг ялж хоёр дахь удаагаа Дэлхийн цомд аваргалсан.

2010 ОН.

2010.5.29. Дэлхийн цом. Сао Паоло, Бразил. Эхний тойрогт хийлж, улмаар Норвеги, Испани, БНХАУ-ын жүдочныг дарааллуулан ялж аваргын төлөө ОХУ-ын жүдочид ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон.

2010.7.24. Чингис хаан Дэлхийн цом. Улаанбаатар, Монгол. Эхний тойрогт хийлж , БНХАУ, БНАСАУ-ын жүдочдыг ялж, аваргын төлөөх барилдаанд Японы Юүка Нишидад ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн.

2010.9.9. Дэлхийн аварга. Токио, Япон. Эхний тойрогт хийлж, Испани, Итали, Бразилын жүдочдыг дарааллуулан ялж, 5-р тойрогт Японы Мисато Накамурад ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы жүдочийг ялж Хүрэл медалийн эзэн болсноор Дэлхийн аваргаас анхны медалиа хүртсэн.

2010.11.13. Азийн наадам. Гуанжоу, БНХАУ. Энэхүү тэмцээнд Иран, Казакстан, БНХАУ-ын тамирчдыг ялснаар аваргын төлөөх барилдаанд мөн Японы М.Накамурад ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болов. Ингэснээр Азийн аваргын 4-дэх мөнгөн медалиа хүртсэн.

2011 ОН.

2011.1.15. Мастерс. Баку, Азербайжин. Дэлхийн шилдэг 16 жүдоч урилгаар оролцдог уг тэмцээнд Бундмаа эх орноо төлөөлөн урилгаар оролцож Герман, Испаний жүдочдыг ялснаар мөнгөн медалийн төлөөх барилдаанд Японы Юүка Нишидад ялагдсанаар Хүрэл медалийн эзэн болсон.

2011.2.5. Их дуулга. Парис, Франц. Эхний тойрогт хийлж, дараагийн тойргуудад Итали, Финлянд, Францын жүдочдыг ялж, хагас шигшээд мөн Франц, аваргын төлөөх барилдаанд Алжирын жүдочийг ялснаар Их дуулгын анхны алтан медалиа хүртсэн.

2011.2.19. Гранпри. Дюсселдорф, Герман. Эхний тойрогт Словак, ОХУ-ын жүдочдыг ялж, 3-р тойрогт Албаний жүдочтой барилдахдаа хориотой мэх хийсэн гэж харамсалтайгаар хасагдсан. Энэ тэмцээнд шагналт 5-р байрт шалгарсан.

2011.4.5. Азийн аварга. Абу Даби, АНЭУ. Эхний тойргуудад Макао, Энэтхэг, БНАСАУ-ын жүдочдыг ялж аваргын төлөө Японы Юүка Нишидад ахин ялагдсанаар Азийн аваргын 5-дахь Мөнгөн медалиа хүртсэн. Ингэснээр Азийн аваргаас 6 жил дарааллан медаль хүртсэн.

2011.5.28. Их дуулга. Москва, ОХУ. Эхний тойрогт хийлж, 2-р тойрогт Румын, 3-р тойрогт Финлянд, 4-р тойрогт БНХАУ, 5-р тойрогт ОХУ-ын жүдочдыг ялснаар аваргын төлөөх барилдаанд мөнхийн өрсөлдөгч Японы Юүко Нишидаг нэмэлт цагт алтан оноогоор анх удаагаа ялснаар Их дуулгын хошой аварга боллоо.

Одоогийн байдлаар:

ДАШТ: Нэг хүрэл, хоёр шагналт байр

Их дуулга, Гранпри, Дэлхийн цомын аварга: 4 алт, 2 мөнгө, 2 хүрэл

Ази тивийн аварга: Таван мөнгө, нэг хүрэл

Универсиад их наадам: Нэг алт гэсэн амжилттайгаар барилдаж байна.

Нийт чансаа өндөр тэмцээнд 82 барилдаж 56 ялж, 26 ялагдсанаар 68%-ийн амжилттай барилдаж байна. Үүнээс 2011 он гарсаар 21 барилдаж 17 ялж, 4 ялагдсанаар 81%-ийн амжилттайгаар Дэлхийн дэвжээнд барилдаж байна.

Өнгөрсөн жилийн Дэлхийн аваргаас хойш Бундаагийн амжилтууд эрс өсч байгаа бөгөөд одоо түүнээс оргил амжилтуудыг нь хүлээх цаг нь ирснийг сүүлийн барилдаанууд харуулж байна.

Бундмаа улсын аваргад -52 кг-ын жинд 9 удаа /2002, 2003, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011 онуудад/ түрүүлж, нэг хүрэл /2004 он/ медаль авсан. 2005 оноос хойш дотоодын тэмцээнд нэг ч ялагдаагүй...

Одоогоор 1292 оноотойгоор Дэлхийн чансааны 3 дугаарт эрэмбэлэгдэн Японы Юүка Нишида болон Мисато Накамура нарын араас нэхэж явна...

ЭХ СУРВАЛЖ: my.agapimu

3 comments:

  1. Эрхэм нөхөр my.agapimu-гийн бичсэнийг эмхлэн нийтлэв...

    ReplyDelete
  2. буугий6/03/2011

    Илүү их амжилт. байнга дэмждэг шүү.

    ReplyDelete
  3. Anonymous6/04/2011

    Uneheer mundag tamirchin shuu, iluu ih amjilt

    ReplyDelete